Сошиал медиад тогтмол ордог контентууд:
-
Мэдэгдэл (Announcement)
Долоо хоног бүрийн нэг дэх өдөр өнгөрсөн долоо хоногт болсон ямар нэгэн чухал, онцлох үйл явдлаар мэдэгдэл гаргадаг.
-
Бүтээгдэхүүнтэй холбоотой постер
Бүтээгдэхүүнтэй холбоотой постер долоо хоног бүрийн 3 дах өдөр бүр гардаг. Энэ нь заавал Эрксисээс гарч буй бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар байна.
-
Free Post
Долоо хоног бүрийн тав дах өдөр хөрөнгө оруулалт, стартап, эсвэл технологийн салбарт болж буй мэдээллээр пост бэлтгэж, гаргадаг.
-
Сэтгэгдэл (Testimonial)
Сар бүрийн 20-нд хөрөнгө оруулагчдаас сэтгэгдэл, хөрөнгө оруулалтын талаар асуулт асууж блог пост болгон гаргадаг.
-
Үйл ажиллагааны тайлан (Investor Update)
Сар бүрийн эхний нэгэнд хөрөнгө оруулагчидруу үйл ажиллагааны тайлан явуулдаг. Ингэхдээ өнгөрсөн сард болсон чухал үйл явдал, хөрөнгө оруулалт мэдээлэл зэргийг оруулна. Тухайлбал:
-
erxes дэлхий дахинд
-
erxes хувьцаа
-
erxes үйл ажиллагаа
-
erxes шинэ харилцагчид зэрэг агуулгаар гаргадаг.
-
Бүтээгдэхүүний шинэчлэлт (Product Update)
Бүтээгдэхүүний шинэчлэлтийн талаарх мэдээллийг сар болгоны 5-ы өдөр бүтээгдэхүүний менежерүүдээс мэдээлэл авч блог пост болгон гаргана.
-
Дэд нүүр хуудас
Хоёр долоо хоногт нэг удаа шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар www.erxes.mn вебсайт дээр тавигдах контент бэлтгэн гаргадаг.
Дараалал:
-
Контентын сэдвээ олох
-
Дизайнерт хэлж постер зургаа бэлдүүлэх
-
Үйл ажиллагаа хариуцсан захирал Б. Наранд хянуулах
-
erxes Mongolia фейсбүүк хуудсан дээр оруулах https://www.facebook.com/erxesMongoliaHQ
Тэрбээр эдгээр бүх постер зургаа дизайнерт хэлж янзлуулах хэрэгтэй бөгөөд маркетингийн менежерүүдтэй холбоотой байж, хийж буй зүйлээ хянуулах шаардлагатай.