.png)
Алсын хараа
Хүн бүрт ѳѳрийн ѳвѳрмѳц туршлагыг бүтээх, хѳгжих таатай нѳхцѳлийг хангасан бизнесийн үйлдлийн систем болох.
Эрхэм зорилго
Тѳрѳл бүрийн туршлагын төгс хослол нь аливаа амжилттай бизнесийг бий болгодог бол 2029 оны байдлаар бид дэлхийн хүн амын +20%-д Эрксисийн бизнесийн үйлдлийн системийг хүргэсэн байна. XOS нь өвөрмөц туршлага бүрийг нэг дор хуримтлуулсан үндсэн дэд бүтэц юм. Хүн бүрийг сайхан амьдралд хѳтлѳх сайн туршлагуудыг бүтээе!
Стратеги
Софтвэйр бүтээгчид болон дижитал маркетингийн агентлагуудын бизнес эрхлэгч бүрт зориулж бүтээх бизнесийн үйлдлийн системийн суурь архетиктор нь байна.
Бидний үнэт зүйл
Хэрэглэгч төвтэй хандлага
Нээлттэй эх, Ил тод байдал
Тасралтгүй хөгжил
Бүтээмжид суурилсан ажиллах орчин
Ялгаатай байдлаас ангид
Хурдан алдаж, Хурдан сурах
НМТ бодлого
Хэрэглэгч төвтэй сэтгэхүйгээр харилцагчдынхаа сэтгэл ханамжийг өндөр байлгахад байнга анхаарч, оролцогч болон сонирхогч талуудын оролцоо, түншлэл, хамтын ажиллагааг хүчтэй дэмжиж, өгөгдөл, мэдээллийн ил тод, үнэн зөв, хүртээмжтэй байдлыг хангаж ажиллана.
Зайнаас ажиллаж, бүтээмжид суурилсан ажиллах орчин, төлөвлөлтийг бий болгон, ажилтан, удирдлага, харилцагчдын харилцаа холбоог орон зай, цаг хугацаанаас хамааралгүйгээр зохион байгуулж, түүний үр дүнд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, бүтээлч байдлыг нэмэгдүүлэн, харилцан ашигтай менежментийг хэрэгжүүлж ажиллана.
Алдаа, эрсдэлийг боломж болгон ашиглаж, байгууллагын үйл ажиллагааны ахиц дэвшилд ажилтан бүр өөрийн байр сууринаас өвөрмөц туршлагуудыг бий болгох боломжоор хангаж, аливаа өөрчлөлтөд хурдтайгаар дасан зохицож, өөрчлөлтийг эерэгээр хүлээн авдаг, өсөн дэвших сэтгэлгээтэй хүний нөөцийг бүрдүүлж, суралцах, хөгжих боломжийг бий болгоход манлайлж, нотолгоонд суурилсан, тасралтгүй хурдтайгаар сайжруулах тогтолцоог бий болгож ажиллана.
Ойрын зорилго
Технологийн салбарын оролцогч талууд болон хэрэглэгчдэд бодит бөгөөд ѳѳрчлѳлт авчрах нээлттэй эх болон софтвэйр бүтээгч нарт тѳвлѳрсѳн туршлагыг бий болгосноор дэлхийн шилдэг хамт олны туршлага бүтээгч үлгэр жишээ байгууллага болох. Энэхүү зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
Санал хүсэлтийн механизмаар дамжуулан харилцагч, оролцогч, сонирхогч талуудын сэтгэл ханамжийг тасралтгүй хянаж, сайжруулах.
Хамтын ашиг тус, хамтын зорилгод хувь нэмэр оруулах түншлэлийг дэмжих.
Байршлаас үл хамааран ажилчид, удирдлага, үйлчлүүлэгчдийн хооронд саадгүй харилцах системийг хөгжүүлэх.
Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх
Гарааны хөрөнгө оруулалтаа татахад шаардлагатай хэмжээний тогтмол борлуулалттай болох
Дасан зохицох чадвар, ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, хөгжлийн боломжоор хангах.
Ажилтны бүтээмж болон гүйцэтгэлийн үнэлгээг нэмэгдүүлэх
Менежментийн тогтолцоог нэвтрүүлж, дотоод үйл ажиллагаагаа стандартжуулах.