Ерөнхий мэдээлэл
Худалдааны төлөөлөгчийн програм нь бөөний худалдаа эрхэлдэг, бөөнөөр бараа борлуулдаг байгууллагуудад зориулагдсан веб систем бөгөөд нэмэлтээр худалдааны төлөөлөгчид захиалгаа бүртгэхэд зориулсан мобайл апп багтдаг. Энэ програм нь борлуулалтын багийн үйл ажиллагааг хялбаршуулж, бүх захиалгыг амархан удирдах, хяналт тавих боломжийг олгоно.
Онцлог давуу тал:
Захиалга бүртгэхэд хялбар мобайл апп – Худалдааны төлөөлөгчид ажлынхаа газар дээр эсвэл гадаа байхад захиалгаа бүртгэж, амархан системд оруулах боломжтой.
Борлуулалтын хяналт – Бүх борлуулалтын үйл явцыг хянах, заасан зорилтдоо хүрэхийн тулд борлуулалтын тайлан, мэдээллүүдийг хурдан авах боломжтой.
Хэрэглэгчийн мэдээллийг удирдах – Худалдааны төлөөлөгчид үйлчлүүлэгчийн мэдээллийг системд шууд хадгалж, цаг хугацаа хэмнэх боломжтой.
Төлбөрийн мэдээллийг хянах – Захиалгыг бүртгэхээс эхлээд төлбөр хүлээн авах хүртэлх бүх үйл явцыг хянах боломжийг олгоно.
Тохируулахдаа анхаарах зүйл:
Маршрутын бүтэц, логик тодорхой байх
Харилцагчийн ангилал, бүсчлэл, хариуцсан Худалдааны төлөөлөгчийг тодорхойлох
Хэрэглэгчээс бэлдүүлж авах мэдээлэл
Хэрэглэгчээс дараах мэдээллийг авна. Хүсвэл Google Sheet загвараар бөглүүлж авна. Google Sheet-ийг Make a copy хийгээд хэрэглэгчийн мэдээллийг бөглүүлэх
📎 Google sheet link: https://erx.es/onboardingsales
Алхам | Мэдээллийн төрөл | Тайлбар | Тохиргоо линк |
№1 | Салбар, Баг, Ажилтан үүсгэх | Байгууллагын дотоод бүтцийг системд тусган, аль баг ямар салбарт харьяалагдах, ямар ажилтан хаана ажиллах зэргийг бүртгэнэ. | [линк] |
№2 | Борлуулалтын талбар үүсгэх | SR ажилтны өдөр тутам ажиллах маршрут болон бүсчлэлүүдийг тодорхойлж, тухайн бүсэд хамрагдах харилцагчдыг хуваарилна. | [линк] |
№3 | Эрхэт санхүүгийн програмтай холболт хийх | Захиалга, төлбөр, буцаалт зэрэг мэдээллийг санхүүгийн системтэй автоматаар синк хийх холболтыг тохируулна. | [линк] |
№4 | Харилцагч бүртгэх | Борлуулалт хийх байгууллагуудын мэдээллийг системд бүртгэж, SR бүрийн хариуцсан харилцагчдыг тохируулна. | [линк] |
№5 | Төлбөрийн нөхцөл оруулах | Бэлэн, хугацаатай, хөнгөлөлттэй гэх мэт төлбөрийн нөхцөлүүдийг системд тохируулж өгнө. | [линк] |
№6 | Худалдааны төлөөлөгч Мобайл апп-аас захиалга хийх | SR гар утаснаасаа харилцагч дээр очоод шууд захиалга үүсгэх боломжтой. Энэ нь замд байх явцад шуурхай ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг. | [линк] |
№7 | Харилцагчаас авах авлагын бүртгэлийн тухай | Захиалгатай холбоотой төлбөр төлөгдөөгүй дүнг бүртгэх, төлөлтийн түүхийг хянах боломжтой. Энэ нь авлагын удирдлагад чухал. | [линк] |
№8 | Буцаалт бүртгэх | Бүтээгдэхүүний буцаалтын мэдээллийг бүртгэж, SR болон санхүүгийн тайлантай холбох бүртгэлийн хэсэг. | [линк] |
Тест хийх аргачлал
Нэвтрүүлэлт дуусахын өмнө систем зөв ажиллаж байгаа эсэхийг хэрэглэгч болон дотоод талаас туршиж баталгаажуулна
Алхам | Мобайл апп тест | Төлөв |
№1 | Худалдааны төлөөлөгчийн апп татах | Done | Bug | Improve |
№2 | Нэвтэрч орох | Done | Bug | Improve |
№3 | Барааны нэр, үнэ, үлдэгдэл, зураг мэдээлэл, хайлт хийж харах | Done | Bug | Improve |
№4 | Бараа сагслах | Done | Bug | Improve |
№5 | Бараа захиалах | Done | Bug | Improve |
№6 | Харилагчийн авлага татаж байгаа эсэхийг шалгах | Done | Bug | Improve |
№7 | Барааны захиалгын түүх харах | Done | Bug | Improve |
Алхам | Админ талаас (erxes дотор) | Done | Bug | Improve |
№1 | Захиалга үүссэн эсэхийг харах | Done | Bug | Improve |
№2 | Захиалгын ажилтан, бүтээгдэхүүний мэдээлэл, харилцагчийн мэдээлэл бүрэн эсэхийг харах | Done | Bug | Improve |
№3 | Захиалгын үе шат stage солих | Done | Bug | Improve |
№4 | Захиалга амжилттай болох үед Эрхэт санхүүгийн програмд орсон эсэхийг шалгах | Done | Bug | Improve |
Тест хийж буй loom видео: [дотоод линк]