(6).png)
Эрксис нь партнер компаниудтай дараах тоглоомын дүрмийг баримталж ажиллана.
1. Эрксис нь партнер компаниудаа танилцуулах:
Сайн байна уу, Эрксис нь SaaS хувилбар буюу Бизнесээ Томруулъя багцын борлуулалт болон суппортын үйлчилгээгээ хамтран ажилладаг партнер компаниудаараа дамжуулан үзүүлэхээр боллоо. Цаашид танай байгууллагыг манай партнер компани ............................. суппорт үзүүлэн, хариуцаж явах болно. Хэрвээ танд асуух асуулт, санал хүсэлт байвал бидэнтэй шууд холбогдоно уу. Баярлалаа.
2. Партнер компани SaaS хэрэглэгчдэд өөрсдийгөө танилцуулах:
Сайн байна уу, манай компани ............................... нь Эрксис Монголиагийн албан ёсны партнер бөгөөд цаашид танай байгууллагын суппортыг хариуцан авч явах болно. Бид эрхэт санхүүгийн программ болон эрксисийн суппортыг үзүүлэхдээ бүх талаар дэмжин ажиллаж, туслах болно.
3. Хэрэглэгч байгууллагуудад суппорт үзүүлэхдээ дараах зарчмыг баримтална.
Харилцагч байгууллагын асуултад ажлын 5-н өдөр 9:00 - 18:00 цагийн хооронд 5 минутын дотор хариу өгөх
1 харилцагч байгууллагыг 1 сарын дотор багтаан нэвтрүүлэлт хийсэн байх /Тухайн харилцагч байгууллага хойшлуулаагүй бол
Харилцагч байгууллага Эрксис платформ дээр ийм төрлийн шийдэл байж болох уу хэмээн асуусан тохиолдолд тухай бүр нь хариу өгөх, харилцагч байгууллагыг хүлээлгэхгүй байх
Харилцагч байгууллага тухай бүртээ, төлбөрөө төлж, платформ ашиглах хугацаагаа сунгуулаад программын үр өгөөж хүртэх
4. Харилцагч байгууллагын алдаа бүртгэх болон шийдэгдэх хугацаа
Харилцагч байгууллагын алдааг partner.erxes.mn дээрээс "ticket" үүсгэж бүртгэнэ.
Эрксис хүлээж аваад 2 цагийн дотор хариу өгнө.
Ажлын 3 хоногийн дотор тухайн асуудлыг шийднэ.
5. Харилцаа холбоо:
Бид партнер компаниудтайгаа эхний 6 сарын турш 7 хоногт 1 удаа онлайнаар тогтмол уулздаг байна. Энэ хурлын үеэр гол асуудлууд болон бүтээгдэхүүний төлөвлөгөөний мэдээлэл хуваалцана.
Мөн асууж тодруулах нэмэлт асуулт байвал partner.erxes.mn - ы баруун доод буланд байрлах эрксис мессенжер дээрээс холбогдож асууж болно.