Task бүртгэх нь багийн бүх гишүүдийн ажлыг нэг стандарт дээр бүртгэж, удирдах боломжийг олгодог. Хийгдэж буй ажил бүрийг системд бүртгэснээр тухайн ажлын нэр, цагийн тооцоо (Estimate), төлөв (Status), мөн аль мөчлөг (Cycle) болон Project-д хамаарч байгааг тодорхой харуулна. Ингэснээр ажлын явцыг багийн түвшинд ил тод, цэгцтэйгээр хянах нөхцөл бүрдэж, цагийн тайлан болон ажлын үр дүнг зөв тооцоолох үндэс болно.
Task харах
officenext.erxes.io руу орно
Operation руу орно
My task дээр дарж өөрийн таскуудыг харна
Дутуу байгаа Task-уудаа бүртгэнэ
Task шинээр нэмэх
Add task дээр дарна
Ажлын нэр оруулна
Cycle сонгоно
Project сонгоно
Estimate (ажлын цаг) оруулна
Status буюу хийж буй төлөвөө сонгоно
Талбаруудын тайлбар
CYCLE гэдэг нь Task аль хугацааны мөчлөгт хамаарч байгааг заадаг бөгөөд жишээлбэл 09.01–09.15 гэсэн тодорхой циклд заавал нэг Task оноогдсон байх ёстой.
PROJECT гэдэг нь тухайн Task ямар томоохон ажил, санаачилга, дэд зорилтод багтаж байгааг илэрхийлдэг. Ингэснээр ажлын явцыг Project-ийн түвшинд илүү цэгцтэй хянах боломжтой болно.
ESTIMATE гэдэг нь тухайн Task-ийг гүйцэтгэхэд зарцуулагдах цагийг илэрхийлэх бөгөөд нэгж нь Work Hours юм. Энэ нь ажлын цагийн төлөвлөлт, тайлан гаргахад шууд ашиглагдана.
STATUS гэдэг нь Task-ын явцыг илэрхийлэх төлөв бөгөөд жишээлбэл “To Do”, “In Progress”, “Review”, “Done” гэх мэт сонголтууд байна. Үүнийг тогтмол шинэчилснээр ажлын явц тодорхой харагдана.
Ашиглах заавар
Task бүртгэх дэлгэрэнгүй заавар: https://www.loom.com/share/5a53d331ed6040deba2a8c61c8d74885