Хэрэв таны эсвэл багийн бусад гишүүдийн үйл ажиллагаанд байгууллага, хамт олон, харилцагчид болон бусад талуудад эрсдэл учруулж буй эсвэл ирээдүйд үүсэх магадлалтай асуудал ажиглагдсан бол энэхүү маягтыг бөглөнө үү. Эрдэлд доор хүчин зүйлүүдийг тооцно.
Үл тохирол гэж: Аливаа шаардлага(бодлого, журам, гэрээний)хангагдахгүй биелэгдэхгүй байх нөхцөл
Асуудал гэж: Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ, дотоод үйл ажиллагаатай холбоотой үл ойлголцол үүсгэх тодорхойгүй нөхцөл байдал
Мэдээллийн аюулгүй байдлын сэжигтэй үйлдэл гэж : МАБ алдагдсан байж болзошгүй, сэжигтэй нөхцөл байдал
Event: Чанар, мэдээллийг аюулгүй байдал зөрчигдсөн тодорхой нэг үйл явц гэх мэт.
Бид таны өгсөн мэдээллийг үндэслэн эрсдэл эсхүл үл тохирол эсэхийг үнэлж, хяналт тавин, зохих арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлнэ. Ингэснээр эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эсвэл үүссэн асуудлыг богино хугацаанд залруулах арга хэмжээ авч шийдвэрлэх боломж бүрдэнэ.
Маягт бөглөхдөө дараах зүйлсийг анхаарна уу:
Эрсдэлтэй холбоотой нөхцөл байдал, шалтгаан, болзошгүй үр дагаврыг тодорхой бичих.
Холбогдох үйл явц, гишүүд, эсвэл нөлөөлөлд өртөж болох талуудыг нарийвчлан тэмдэглэх.
Боломжтой бол дэмжих зураг, баримт, тоо мэдээлэл хавсаргах.
Эрсдэлтэй холбоотой таны санал болгож буй шийдэл эсвэл урьдчилан сэргийлэх арга хэмжээг оруулах.
Таны мэдээлэл нь байгууллагын чанар, аюулгүй байдал, тасралтгүй ажиллагааг хангах чухал үндэс суурь болно. Бид таны өгсөн мэдээллийг бүрэн нууцлалтайгаар хүлээн авч, ISO 9001 болон ISO 27001 стандартын шаардлагад нийцүүлэн зохицуулалт хийнэ.
Хамтдаа чанар, аюулгүй байдлын дээд түвшинг хангацгаая!
Форм линк: https://shorturl.at/QvV66