INTRODUCTION
Байгууллагынхаа хувьцааг 10% хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах боломжийг ЗӨВХӨН баг хамт олондоо санал болгож байна.
Бид АНУ-д бүртгэлтэй Эрксис Инк компанийнхаа хувьцааг цахим хуудсаараа дамжуулан Зогсолгүй Хөрөнгө Оруулалт буюу Continuous Securities Offering (CSO) хэлбэрээр нийтэд арилжаалж эхлээд 1 жил дөхөж байна. Ингэснээр өнөөдрийг хүртэл бидэнтэй хамтран ажилласан хамтрагчид, хэрэглэгчид, дэмжлэг үзүүлсэн хөрөнгө оруулагчид болон бүхий л оролцогч талуудад компанийн ирээдүйн амжилтыг хуваалцах боломжийг олгож байгаа билээ.

Бид энэхүү боломжийг ЗӨВХӨН баг хамт олондоо 10% хөнгөлөлттэйгээр худалдаж авах боломжийг санал болгож байна. CSO хэлбэрийн энэхүү хөрөнгө оруулалтын танд өгч буй давуу тал нь:
Таныг компанийнхаа ирээдүйн амжилтыг бүх талаас нь хуваалцаж, та хөлс хүчээ гарган ажиллаж байгаа компанийнхаа ирээдүйн томоохон алхамууд болох хөрөнгө оруулалтын сангуудаас хөрөнгө оруулалт авах эсвэл нээлттэй компани болох үед та нэлээд том бялуунаас хуваалцах боломж үүснэ.
Уламжлалт хөрөнгө оруулалтын хэлбэрээс илүү нэг давуу тал нь та хувьцаа худалдан авснаас хойш ердөө 12 сарын дараа хувьцаагаа буцаан арилжаалах боломж үүсэх бөгөөд тухайн үеийн хувьцааны зах зээлийн үнэ болон худалдаж авсан үнийн зөрүүгээр та арилжааны ашиг хүртэх боломжтой. Та энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү танилцуулга цахим хуудсаар орж аваарай.
Гэхдээ мэдээж технологийн стартапын хөрөнгө оруулалт гэдэг нь эрсдэлтэй хөрөнгө оруулалтын тоонд яах аргагүй багтдаг. Харин танд байгаа бас нэг давуу тал бол бусад хөрөнгө оруулагчдаас илүү энэ эрсдлийг өөрийнхөө шаргуу хөдөлмөрөөрөө арилгах боломж танд байгаа.
Хөрөнгө оруулах багийн гишүүдэнэ линкээрхүсэлтээ өгөөрэй.