Фитнесс болон спорт зааланд тогтмол хичээллэж эрүүл мэнддээ цаг гаргадаг эсвэл цаашид гаргах чин эрмэлзэлтэй баг хамт олны анхааралд
1. Үйлчилгээний төрөл болон цагийн сонголт
1.1. Фитнес:
Цагийн хязгааргүй: 6:00-23:00 хооронд үйлчлүүлэх боломжтой (үндсэн төлбөр: 250,000₮)
Цагийн хязгаартай: 9:00-17:00 хооронд үйлчлүүлэх боломжтой (үндсэн төлбөр: 200,000₮)
1.2. Спорт заал: (доод тал нь 2 цаг захиалах)
Ажлын цагаар: 9:00-17:00 хооронд
Ажлын бус цагаар: 6:00-23:00 хооронд
2. Хамрагдах журам
Нийт ажилчид хоорондоо ярьж тохиролцсоны үндсэн дээр 7 хоногийн 1 өдөр спорт заалаар үйлчлүүлэх. Тухайн хүсэлтийг холбогдох ажилтанд урьдчилан мэдэгдэнэ.
Спорт заал ашиглах ажилчид тухайн өдрийн сул цагуудаас сонголт хийх, эсвэл урьдчилан захиалах боломжтой бөгөөд нэг удаадаа 2 цагаар үйлчлүүлнэ.
Фитнесээр үйлчлүүлэх эрх хүсэх ажилчид нийт төлбөрийн 50%-ийг төлөх бөгөөд баталгаажуулалт хийхдээ төлбөрөө төлсөн байна.
Фитнесээр үйлчлүүлэх эрх авах ажилчид компанийн дотоод порталаар дамжуулан хүсэлтээ гаргана.
Хүсэлт баталгаажсан тухай холбогдох ажилтан мэдэгдэх бөгөөд үүний дараа цагийн хязгааргүй болон хязгаартай фитнес эрхээс сонголтоо хийх боломжтой.
Фитнест цаашид явах боломжгүй болсон тохиолдолд холбогдох ажилтанд урьдчилан мэдэгдэнэ.
Сар бүр фитнест явах ажилчдын мэдээлэлийн шинэчлэл хийгдэн. Сард нэг өдөр бүртгэнэ.
3. Хянах, хязгаарлалт тавих
Холбогдох ажилтан сар бүрийн эцэст ажилчдын ашиглалтын тайланг нэгтгэн төсөвт хяналт тавьна.
Эрх аваад 14 хоногийн дотор ашиглаагүй тохиолдолд эрхийг нь цуцална.Төлбөр буцаагдахгүй
Спорт заал болон фитнесээр үйлчлүүлэх үедээ холбогдох ажилтанд мэдэгдэнэ
Энэхүү журам нь батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
Хариуцах ажилтан: ерөнхий менежер Г.Бат-эрдэнэ (Bers)
