Uranchimeg Bayardalai20 Dec 2024
Хүмүүсийн одоо байгаа байдал болон тэдний хүсч буй зүйлсийн хооронд ялгаа үүсэх үед асуудал гардаг. Хүмүүс худалдан авах шийдвэрээ сэтгэл хөдлөлөөр гаргаж, оюун ухаанаараа зөвтгөдөг. Борлуулагч хүн үйлчлүүлэгчийн үнэн мөн асуудлыг тодорхойлж, ойлгох нь борлуулалтыг амжилттай хийхэд түлхэц болно.
Боломжит худалдан авагчийн асуудлыг тодорхойлохдоо нээлттэй асуултуудыг асуух хэрэгтэй.
Тухайлбал:
- Энэхүү системтэй интеграц хийх үедээ ямар сорилтуудтай тулгарч байсан бэ?
- Та юуг илүү сайнаар хиймээр байна?
- Таны одоогийн байгаа байдал, хүсч байгаа үр дүн 2-ын хооронд ямар зөрүү байна вэ?
- Та энэхүү системийг ашигласнаар ямар өөрчлөлт гарна гэж бодож байна вэ?
Сандлер асуудлын хоолой
Мэдрэмж:
- Та үүний талаар юу гэж бодож байна?
- Та энэ асуудлыг шийдэх гэж хичээхээ больчихов уу?
Үнэ өртөг:
- Хичнээн их хэмжээний үнэтэй гэж та бодож байна?
Үйлдэл:
- Та энэ асуудлыг шийдэх гэж юу юу оролдож үзэв?
- Таны энэ оролдлогууд амжилттай болсон уу?
- Цаг хугацаа: Энэ асуудал таны хэр их цагийг үрэв?
Деталь:
- Та үүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.
- Та илүү тодорхой байж болох уу.
- Надад жишээ өгнө үү.
Дээрх 5-н гол хүчин зүйлээр боломжит худалдан авагчийн асуудлыг тодорхойлох боломжтой.