Сайн байцгаана уу!
Манай компанид тавтай морил! Бидний үйл ажиллагааны хэв маяг, үнэт зүйлс, дүрэм журамтай танилцаж, ажлаа амжилттай эхлүүлэхэд тань туслах дараах мэдээллийг бэлтгэлээ.
• Эрхэм зорилго, төлөвлөгөө, үнэт зүйлс
Манай компанийн эрхэм зорилго, урт болон богино хугацааны төлөвлөгөө, үнэт зүйлсийг энэхүү линкээр орж уншина уу. Эдгээр нь таны үнэт зүйлстэй нийцэж буй эсэхийг шалгаарай. 🌟
• Тоглоомын дүрэм
Бидний бүхий л үйл ажиллагаа тоглоомын дүрмээр зохицуулагддаг. Тоглоомын дүрэмтэй танилцана уу.
• Дүрэм журам
Компанийн үндсэн дүрэм, журмуудыг эндээс уншаарай.
• Хүсэлт илгээх
Бүх төрлийн хүсэлтээ энэ холбоосоор дамжуулан өгнө.
• Мэдээлэл авах
erxes-ийн эргэн тойрон дахь шинэ мэдээлэл, мэдээний эх сурвалжийг эндээс аваарай.
• Програм ашиглах заавар
Ажлаа эхлүүлэх, үр дүнгээ хуваалцах, багийн гишүүд болон харилцагчидтай холбогдоход ашиглагддаг үндсэн програмуудын зааварчилгааг эндээс авна.
• Үгийн тайлбар, түгээмэл асуулт
Байнга хэрэглэгддэг нэр томьёо болон түгээмэл асуултын хариултуудыг эндээс хайгаарай.
• Багийн мэдээлэл
Өөрийн багийн хийж буй ажлын талаарх мэдээллийг багийнхаа нэртэй категорийг олоод тэндээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Эцэст нь, бид таныг өөрийн үнэт зүйлс, чадвараар компанийн хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Бид ч гэсэн таны чадвар, ажлын карьер, амьдарлын тань туршлагад тань үнэтэй хувь нэмэр оруулахын төлөө ажиллах болно.
Асуух зүйл гарвал хэзээд хандаарай. Амжилт хүсье! 🎉