Бид багийн гишүүдийн ажлын явц, багаараа нэгдсэн ойлголттой байх үүднээс богино хэдэн хэдэн уулзалтуудыг тогтмол хийдэг. Та доорх уулзалтуудаас өөрийн орох шаардлагатай уулзалтын олоод тогтмол оролцоорой.
Standup нь анх багийн гишүүд босоогоороо оролцдог уулзалт байсан бөгөөд босоогоороо удаан зогсох тухгүй тул уулзалт маш хурдан, товч бөгөөд тодорхой байхаар зохиогдсон. Багийн гишүүн бүр 2-3 өгүүлбэрт доорх дарааллаар мэдээллээ өгөөд бусаддаа өөрийн хийж байгаа ажлын талаар мэдээлэл өгөх байдлаар явагддаг. (Уг хурлыг багийн гишүүдийн ажил удаашрах, ажил хойшлох зэрэг тохиолдлуудад хийнэ)
Хуралд хэрхэн мэдээлэл өгөх ярианы загвар:Өчигдөр би юу хийсэн
Өнөөдөр юу хийхээр төлөвлсөн байгаа эсэх
Эдгээрийг хийхэд ямар нэгэн асуудал байх эсэх
Cycle review нь сард 2 удаа болдог. Сар бүрийн 1 болон 16ны өдөр болно. Уг хурлаар хөгжүүлэгчид төлөвлөсөн ажлуудынхаа гүйцэтгэлийг бусаддаа дэлгэцээ шэйрлэх байдлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байдлаар явагддаг. Энэ нь бүтээгдэхүүний менежерүүд, удирдлагч нар тань таны гүйцэтгэлийг хянах, зөвлөх, мөн бусад багийн гишүүд тань таны хөгжүүлсэн бүтээгдэхүүний талаар ойлголттой болоход чиглэсэн уулзалт юм.
Cycle review хурлын линк: https://meet.google.com/edw-fdsg-hux
АНХААРАХ
Энэхүү тогтмол уулзалт нь удирдлага болон багийн гишүүд хаана ямар ажлууд хийгдэж байгаа, багийн аль нэг хэсэгт ажлын зогсолт, асуудал үүссэн эсэх, нэг ажил дээр давхар ажиллаж байгаа эсэх гэх мэт бизнесийн амжилтыг тодорхойлох гол тулгуур мэдээллийн түгээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг тул бид энэ уулзалтанд багийн гишүүн бүр оролцохыг шаардаж ажилладаг.
ХҮСЭЛТИЙН ФОРМ
Хэрвээ та хүндэтгэж үзэх шалтгаанаар дээрх уулзалтандаа оролцож чадахааргүй бол урьдчилан энэхүү формыг бөглөж илгээснээр багийн гишүүд таны ажлын явцын талаар мэдээлэлтэй байх болно.