1. Энтерпрайз борлуулалтын дуудлага хийх жишээ 1
Сайн байна уу? Өдрийн мэнд. Би “Эрксис Монголиа - Маркетинг, Технологийн компаниас та бүхэнтэй хамтран ажиллах талаар ярилцахаар танай байгууллагыг сонгон холбогдож байна. Энэ сэдвээр тантай ярилцах нь зөв үү? Эсвэл та надад Бизнес хөгжил, маркетинг хариуцсан багийн гишүүнтэйгээ холбож өгч болох уу? Танд надтай ярих 2-3 минут байгаа юу? Манай байгууллага нь орлого өсгөж, зардал бууруулж, хамт олны сэтгэл ханамж сайжруулдаг цогц технологийн бүтээлийг зах зээл санал болгодог. Өөрөөр хэлбэл сүүлийн үед дэлхий даяар тренд болоод байгаа үнэнч хэрэглэгчдийг бий болгодог цогц шийдэл санал болгодог гэсэн үг юм. Энэ нь систем бөгөөд үүгээрээ дамжуулан байгууллагын маркетингийн туршлага, борлуулалтын туршлага, хэрэглэгчийн сэтгэл ханамж зэрэг бүх төрлийн туршлага, сэтгэл ханамжийг сайжруулдаг. / цаашаагаа дата цуглуулах талаар ярьж болно/ Та бүхэнтэй уулзалт товлож хэрхэн хамтран ажиллаж хамтдаа хэрхэн амжилттай кэйс бүтээж болох талаар ярилцах хүсэлтэй байна. Хэрэв уулзалт товлогдовол: Тэхээр уулзалтаас өмнө тань руу би байгууллагынхаа танилцуулгыг имэйлээр явуулъя, уулзалт хийх хүртэл бидний бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцаж байгаарай.
2. Дуудлагад хариулах буюу XOS сонирхож залгасан үед хийх загвар
Сайн байна уу “Эрксис Монголиа”, .................................. тантай холбогдлоо. Танд юугаар туслах вэ? Эрксис нь маркетингийн шинжлэх ухаан, хэрэглэгчийн сэтгэл ханамж дээр 2016 оноос хойш 27 модуль бүхий цогц платформыг хөгжүүлсэн, үүнийгээ олон улсын брэнд болгож Америкийн цахиурын хөндийд компаниа байгуулж чадсан ба дэлхийн 195 оронд санал болгодог зах зээлийн багтаамж ихтэй систем юм. Платформ нь Вэб брөүсэр, апп хэлбэрээр байдаг ба одоогоор дэлхийн 115 оронд 1,000,000+ таталт болон 25,000 идэвхитэй хэрэглэгчидтэй. Танай байгууллага платформыг ашигласанаар байгууллагынхаа хэлтэс хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг сайжруулах, орлогоо өсгөж зардлаа бууруулж, ерөнхийдөө бизнесээ дараагийн түвшинд хүргэхэд тусална юм. Би сая танд маш ерөнхий мэдээлэл өглөө. Тиймээс та бүхэнтэй уулзалт товлож илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгмөөр байна. Уулзалт товлогдвол: Урьдчилсан тохиролцооны хуудасаа тодорхойлно. Мөн уулзалтаас өмнө та бүхэн манай байгууллага болон бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцаж байгаарай. / имэйл илгээнэ /
3. Дуудлагад хариулах загвар:
Сайн байна уу “Эрксис Монголиа”, …… тантай холбогдлоо. Танд юугаар туслах вэ? Харилцагч: Сайн байна уу? Манайх томоохон худалдааны байгууллага байгаа юм. Танай XOS системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх хүсэлтэй байна үнийн санал авч болох уу? Борлуулалтын менежер: Үнэ өгөхөөс өмнө бид та бүхний хэрэгцээ шаардлагыг илүү ойлгох хэрэгтэй байдаг. Учир нь системийн үнэ нээлттэй эх хувилбар эвсэл жижигрүүлсэн хувилбар, мөн компани дотороо ашиглах нийт хамт олны тоо зэргээс хамаараад өөр өөр байх боломжтой. Тиймээс та бүхэнтэй уулзалт товолж хэрэгцээ шаардлагыг нь ойлгох нь зөв байх.
4. Борлуулалтын дуудлага хийхэд анхаарах зүйлс:
Богино, найрсаг танилцуулга:
Харилцагчтай найрсаг боловч мэргэжлийн байдлаар мэндчил. Таны мэндчилгээ хэтэрхий албан ёсны байвал та харилцагчдаа цочирдуулах эрсдэлтэй. Хэрэв та хангалттай мэргэжлийн биш бол таныг үл хүндэтгэсэн мэт санагдаж магадгүй юм. Өөрийгөө аль болох товч танилцуул: нэр, ажилладаг компани, дуудлага хийх болсон шалтгаан. Өгүүлбэрүүдээ товч боловч сонирхолтой болго.
Ярилцахад тохиромжтой цаг мөн эсэх:
Тухайн сэдвийн талаар ярилцах 5 минут байна уу. Та дуудлагын эхний хэдэн секундэд харилцагчийн цаг гаргаж буй талархаж байгаагаа хэлэрхийлэх хэрэгтэй. Хэрэв харилцагчийн хариулт нь сөрөг байвал та ярилцах илүү боломжит цагийг асуугаарай. Энэ нь танд цаг алдахгүйгээр дараагийн харилцагчтай дуудлага хийх боломжийг олгоно.
Та харилцагчийн төлөө юу хийж чадахаа тайлбарла:
Таны бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлчлүүлэгчид тань хэрхэн тусалж болохыг тайлбарла. Олж авах үнэ цэнэд анхаар.
Харилцагчийнхаа хамгийн том асуудлын талаар ярилцаарай:
Ижил төстэй байгууллагын дээр үүсдэг хамгийн нийтлэг бэрхшээл, яагаад ийм зүйл тохиолдож байгаа талаар ярилц. Хэрэв та судалгааныхаа явцад илүү тодорхой жишээг олж харвал (жишээлбэл, тэдний вэб сайт дээр борлуулалтын чухал функцууд байхгүй бол) таны шийдэл тэдний амьдрал эсвэл бизнесийн чанарыг хэрхэн сайжруулах боломжтой талаар хэлээрэй
Борлуулалтын танилцуулга:
Борлуулалтын танилцуулгаа цаасан дээрээс уншихын оронд (мөн робот шиг сонсогдох эрсдэлтэй) харилцагчийн хэлсэн гол санаа, асуудал дээр тулгуурлан бүтээгдэхүүнээ танилцуулаарай.
Эсэргүүцлийг шийдвэрлэх:
Ихэнх хүмүүс таны саналыг анх удаа сонссоны дараа шууд түрийвчээ нээхэд бэлэн биш байх болно, ялангуяа та илүү өндөр үнэтэй шийдлүүд зарж байгаа бол. Скрипт дээрээ хамгийн түгээмэл хариултуудад сайн хариулт бэлдэж, эсэргүүцлийг урьдчилан тооцоол.
Call to action:
Үргэлж харилцан ярианыхаа төгсгөлд буцаж холбогдох боломжыг үүсгэ. Магадгүй тэдэнд бодоход илүү хугацаа хэрэгтэй байж магадгүй, энэ тохиолдолд та хэд хоногийн дараа тэдэнтэй дахин холбогдохыг санал болгож байгаарай.