Таск үүсгэх нэрний формат:
[What][Where] Ямар болгомоор байгаагаа бичих
(Санамж: Company name, Plugin, Product нь Англи үсгээрээ, Тайлбар нь Монголоороо бичнэ)
[Import][Task] Орохгүй байгаа
[MSM][Web] Үнийн бодлого нүүр хуудас орохгүй байна
[POS][Paid] Төлбөр төлөх үед алдааны мессеж өгч байна.
Алхам 1: Нэвтрэх
Хөтөч дээрээ https://office.erxes.io/ хаягаар орно.
Өөрийн нэвтрэх нэр, нууц үгээрээ системд нэвтэрнэ.
Алхам 2: Таск үүсгэх
Task таб руу орно.
+ New Task товчийг дарна.
Дараах мэдээллийг бөглөнө:
Title: Таскын нэрийг товч бөгөөд тодорхой бичих.
Description: Таскын дэлгэрэнгүй тайлбар, шаардлагатай бол нэмэлт зааварчилгаа оруулах.
Due Date: Таскын дуусах хугацааг сонгох.
Assignee: Таск гүйцэтгэх хариуцсан ажилтныг сонгох.
Pipeline: Тухайн таск хамаарах pipeline-ийг сонгох (жишээ нь: Technology, Product, Operation гэх мэт).
Tags: Холбогдох түлхүүр үгс эсвэл категорийг оруулах.
Алхам 3: Таскын урсгалыг тодорхойлох
Board: Таскын хамаарах board-ийг сонгоно.
Жишээ нь:Technology: Технологийн таскууд
Operation: Үйл ажиллагааны таскууд
Product: Бүтээгдэхүүний таскууд
Pipeline: Board доторх таскын явцад тохирох pipeline сонгоно (жишээ нь, Triage, In Progress, Completed гэх мэт).
Алхам 4: Таскын явцыг хянах
Таск үүсгэсний дараа Board дээр харагдах бөгөөд тухайн pipeline-ийн шат дамжлагаар шилжүүлж болно.
Triage: Хүлээн авсан, шийдвэрлэж амжаагүй таскууд байрлана.
In Progress: Одоогоор хийгдэж байгаа таскууд байрлана.
Completed: Гүйцэтгэсэн таскуудыг энд шилжүүлнэ.
Таскын явцыг хянаж, шаардлагатай бол Notes хэсэгт нэмэлт тайлбар оруулж болно.
Алхам 5: Таск хаах
1. Таск бүрэн дууссан бол Completed pipeline руу шилжүүлнэ.
2. Таскын мэдээлэлд нэмэлт тайлбар бичиж, хариуцсан ажилтныг мэдэгдэнэ.
Нэмэлт зөвлөмж:
Таскын Description хэсэгт шаардлагатай бүх мэдээллийг дэлгэрэнгүй оруулах.
Хугацааг нарийн тохируулж таск хэтрэлтээс зайлсхийх.
Хариуцсан ажилтантайгаа харилцаа холбоотой байж, таскын явцын талаар мэдээлэл солилцох.
Энэхүү зааврыг ашиглан erxes платформ дээрх таскуудаа үр дүнтэй хөтөлж, багийн ажлыг зохион байгуулаарай