Алдааг ач холбогдлоор нь 4 зэрэгт хуваан авч үздэг: Critical, High, Medium, Low. Үүнд:
Critical (Шуурхай засварлах шаардлагатай алдаа)
Тайлбар: Системийн үндсэн үйл ажиллагааг доголдуулж, хэрэглэгчдэд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх алдаа.
Шийдвэрлэх арга хэмжээ: Одоогийн ажлыг хойш тавьж, энэхүү алдааг нэн даруй засварлах ажлыг эхлүүлнэ.
High (Өндөр ач холбогдолтой алдаа)
Тайлбар: Системийн чухал функцэд нөлөөлдөг ч үйл ажиллагааг бүрэн зогсоохгүй алдаа.
Шийдвэрлэх арга хэмжээ: Тухайн хөгжүүлэлтийн Cycle-д багтаан засвар хийнэ.
Medium (Дунд зэргийн ач холбогдолтой алдаа)
Тайлбар: Системийн ашиглалтад бага зэрэг хүндрэл үүсгэх алдаа боловч яаралтай шийдвэрлэх шаардлагагүй.
Шийдвэрлэх арга хэмжээ: Ажлын төлөвлөгөөнд тусган, төлөвлөсөн Cycle-д засварлана.
Low (Бага ач холбогдолтой алдаа)
Тайлбар: Хэрэглэгчдийн туршлагад маш бага нөлөө үзүүлэх эсвэл зөвхөн гоо зүйн доголдолтой холбоотой алдаа.
Шийдвэрлэх арга хэмжээ: Төлөвлөгөөний дагуу урт хугацаанд засварлах ажлыг хийнэ.
Энэ зэрэглэлээр алдааг ангилснаар засварын ажлыг илүү үр дүнтэй зохион байгуулж, системийн найдвартай байдал, чанарыг баталгаажуулдаг.
Loading…