Эрксис Монголиа компанийн эцсийн бүтээгдэхүүнийг Бүтээгдэхүүн болон Үйлчилгээ гэж хоёр хуваана. Эдгээр 2 нь хавсарсан байдлаар гарах боломжтой.
Бүтээгдэхүүн (Product):
Бүтээгдэхүүн гэдэг нь тодорхой хэрэглэгчдийн асуудлыг шийдэхэд зориулж бүтээсэн, бэлэн шийдэл бүхий програм хангамж, хэрэгсэл, эсвэл үйлчилгээ юм. Энэ нь:
• Хэрэглэгчийн тодорхой хэрэгцээг хангадаг.
• Бэлэн шийдэл бөгөөд худалдан авагчид шууд ашиглах боломжтой, эсвэл шат шатны төлөвлөгөөтэйгээр ашиглаж боломжтой.
• Нөөц, хугацаа, хүргэх үр дүн тодорхой байдаг.
• Хөгжүүлэлт дууссан, эсвэл тогтмол сайжруулалт хийгддэг.
• Нэмэлт сайжруулалт хийгдэхдээ зорилтот хэрэглэгчдийн ихэнхийн шаардлага дээр үндэслэж шийдвэр гаргана.
• Эцсийн бүтээгдэхүүн ихэвчлэн Эрксис Монголиа ХХК-ийн өмч байна.
Жишээ: erxes Frontline/All-in-One бол манай компаниас хөгжүүлсэн бэлэн бүтээгдэхүүн бөгөөд хэрэглэгчдэд харилцааны бүх сувгийг нэг дороос удирдах боломж олгодог.
Төсөл (Project):
Төсөл гэдэг нь тодорхой хугацаа, зорилго, захиалагчтайгаар хэрэгждэг ажил бөгөөд хөгжүүлэлт, тохиргоо, эсвэл тусгай шийдэл шаарддаг. Энэ нь:
• Тодорхой захиалагч эсвэл байгууллагын хэрэгцээнд нийцсэн.
• Захиалгын дагуу шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, эсвэл одоо байгаа бүтээгдэхүүнийг өөрчлөх үйл явц байж болно.
• Нөөц, хугацаа, хүргэх үр дүн тодорхой байдаг.
• Эцсийн бүтээгдэхүүн ихэвчлэн Захиалагчийн өмч байна. .
Жишээ: Захиалагчийн хэрэгцээтэй тохирсон онцгой дизайн бүхий цахим хуудас хөгжүүлэх ажил төсөл болно.
Гол ялгаа:
• Бүтээгдэхүүн: Олон хэрэглэгчид зориулсан, олон дахин ашиглагдах бэлэн шийдэл.
• Төсөл: Нэг хэрэглэгч, эсвэл байгууллагын захиалгаар хийдэг нэг удаагийн шийдэл.
• Өмч: Эцсийн бүтээгдэхүүнийг бүтээгдэхүүний хувьд программ хангамжийн компани өмчилдөг бол төслийн хувьд ихэвчлэн захиалагч байгууллага өмчилнө.
Багийн гишүүдийн хувьд аль нь дээр ажиллаж байгаагаа тодорхой ойлгож, үйл явцын нарийн шаардлагыг дагах нь чухал.