Технологийн компанийн хувьд issue нь бүтээгдэхүүн, үйлчилгээний ажиллагаанд гарсан аливаа асуудал, сайжруулалт шаардсан хүсэлт, эсвэл системийн засвар, нэмэлт хөгжүүлэлт хийх шаардлагатай нөхцөл байдлыг илэрхийлдэг. Энэ нь ихэвчлэн хэрэглэгчдээс ирсэн санал, гомдол, эсвэл дотоод багуудаас илрүүлсэн техникийн болон бизнесийн асуудал байж болно.
Issue-ийг Суппортын баг хэрэглэгчдийн зүгээс гарсан асуудлыг бүртгэх, Бүтээгдэхүүний баг бүтээгдэхүүний ажиллагаа, сайжруулалттай холбоотой санал гаргах, Үйл ажиллагааны баг системийн үр ашиг, үйл явцтай холбоотой доголдлыг тодорхойлох замаар үүсгэдэг. Шаардлагатай тохиолдолд эдгээр асуудлыг task болгон хөгжүүлэлтийн багт хуваарилж, шийдэл боловсруулах замаар ажиллана. Issue нь багуудын уялдаа холбоо, ажлын үр дүнг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.