Харилцагчийн менежерүүдэд зориулсан гарын авлага
Харилцагчаас санал гомдол бүртгэх, зөвлөгөө өгөх, процессын дотоод механизм
Тайлбар видео: https://www.loom.com/share/36be67c3108b48e884ae137553a63e99
Харилцагч хариуцсан менежерүүд юу хийх вэ?
Харилцагчид хэрхэн хүсэлт илгээх талаар зөвлөмж өгөх
Хэрэв харилцагч хүсэлт илгээж чадахгүй бол менежер өөрөө тэдний өмнөөс бүртгэх
Хүсэлт бүртгэгдсэний дараа дотоод процессийг хянах, дагаж мөрдөх
Дотоод процессийн дараалал
✅Зөвлөмж
Харилцагчийн хүсэлтийг системд зөв бүртгэх нь автомат мэдэгдэл, дотоод хяналт, багийн хуваарилалтад чухал нөлөөтэй.
Task үүсгэхдээ Customer эсвэл Company мэдээллийг заавал оруулж байгаарай, ингэснээр зөв хүнд зөв мэдээлэл очно.
Имэйл яваагүй тохиолдолд шалгах зүйлс:
Имэйл зөвхөн "To do" шатанд л автоматаар явна.
Хэрэв өөр ямар нэгэн stage рүү зөөвөл имэйл явахгүй.
Хэрэв "To do" руу зөөсөн ч имэйл очихгүй байвал:
Pipeline → Edit хэсэг рүү орж,
"To do" нь 20%-тай тохирсон эсэхийг шалгана уу.
Автоматжуулалт нь 20% утгатай stage дээр ажиллахаар тохируулагдсан байдаг.
Task-д холбогдсон имэйл хаяг шалгах
Task-Customer эсвэл Company хэсэгт имэйл хаяг байхгүй, эсвэл имэйл статус нь "Unknown" байвал имэйл явдаггүй.
Иймээс харилцагчийн менежерүүд имэйл баталгаажсан эсэхийг шалгах шаардлагатай.
"Release Done" руу хамаагүй зөөхөөс зайлсхийх
Энэ шат руу зөөх үед ч мөн имэйл автоматаар илгээгддэг тул санамсаргүйгээр зөөхгүй байхыг зөвлөж байна.
Хэрэв зөөсөн ч имэйл очихгүй байвал:
Pipeline → Edit хэсэгт орж,
"Release Done" нь Won гэж тохируулагдсан эсэхийг шалгана уу.
Автоматжуулалт нь зөвхөн "Won" гэсэн утгатай шатанд ажиллахаар тохируулагдсан.