|
1 |
Энтерпрайс байгууллагуудад утсаар үнийн санал өгөх боломжгүй байдаг. Байгууллагын цар хүрээ, зорилго, мөрөөдөл, асуудлуудыг тодорхойлсоны дараа үнийн санал өгөх боломжтой |
|
2 |
Төсөв тодорхойлох алхамд боломжит худалдан авагч юунд хөрөнгө оруулж чадах вэ гэдгийг ойлгох нь маш чухал, таны бүтээгдэхүүний зардал чухал байх албагүй. Тухайн төслийн цар хүрээг ойлгохын тулд эсвэл таны бүтээгдэхүүн тохирох эсэхийг мэдэхийн тулд та ухрах үйлдэл хийх хэрэгтэй. |
|
3 |
БТК дээр биечилсэн уулзалт хийхгүй, онлайн уулзалт хийж болно |
|
4 |
Борлуулалтын менежер нь өөрийн хувийн, гэр бүлийн, карьерийн зорилгоо тодорхойлсон тохиолдолд илүү амжилттай борлуулалт хийх магадлалтай байдаг. Тиймээс хувийн зорилгоо тодорхойлох нь амжиллттай борлуулалт хийхэд нөлөөлдөг. |
|
5 |
Амжилттай борлуулалтын гол үндэс бол шаардлагатай мэдээлэл олж авахын тулд зөв асуулт, зөв цагт тавих чадвар юм. |
|
6 |
Борлуулалтад төвлөрөхийн өмнө худалдан авагчийг эхлээд ойлгох хэрэгтэй. |
|
7 |
Борлуулалтын үнэ цэнэ болон шимтгэлийн хэмжээ нь таны өгсөн мэдээлэлээс илүүтэйгээр цуглуулсан мэдээллийн хэмжээгээр тодорхойлоглддог. |
|
8 |
Ижил утгатай асуулт 2 удаа асуусан ч цаараглалгүй хариул. Харилцагчийг битгий эсэргүүц |
|
9 |
Сонирхолтой кэйс дээрх уулзалтуудад заавал захирлуудтай хамт явна |
|
10 |
Утсаар дуудлага хийхдээ 09:30-с хойш залгах, өдрийн 16 цагаас хойш залгахүй байх нь тохиромжтой |
|
11 |
Өөртөө болон бүтээгдэхүүндээ итгэлгүй байж болохгүй |
|
12 |
Утсаар ярих, уулзалт хийхдээ УТХ ыг дагаж мөрдөх |
|
13 |
Уулзалтуудын дараа борлуулалтаа түгжих хэрэгтэй. Гэрээний үнийн дүнгийн 10 хувийг авсанаар тухайн борлуулалтын түгжиж болно |
|
14 |
(УТХ) Урьдчилсан тохиролцооны хуудас нь зөвхөн эхний уулзалт дээр хийгдэнэ гэж ойлгож болохгүй юм. Энэ нь та бүх төрлийн уулзалтын өмнө боломжит худалдан авагчтай хийнэ гэсэн үг юм. |
|
15 |
Боломжит худалдан авагчийг яг одоо шийдвэр гарга гэж шахамдуулж болохгүй |
|
16 |
Эрксис Дижитал оффис дээрх борлуулалтын чатанд хариулахдаа бичихгүйгээр заавал response template ашигладаг байх |
|
17 |
Дижитал оффисыu хөтлөхдөө стандартын дагуу хөтлөх |
|
18 |
Боломжит худалдан авагчийг татгалзаж байсан ч битгий шантар. Өнөөдөр худалдан авалт хийхгүй байлаа гээд ирээдүйд хийхгүй гэсэн үг биш юм |
|
19 |
Бүтээгдэхүүний танилцуулга уулзалт хийгдсэний дараа заавал санал сэтгэгдэл сонсдог байх |
|
20 |
Худалдан авалтын шийдвэр гаргалтыг хурдан гаргуулахын тулд тухайн байгууллагын шийдвэр гаргалтанд нөлөөлөх гишүүдийг заавал уулзалтын зеэр байлгах |
|
21 |
Боломжит худалдан авагчийн төсөвийн бололцоог мэдэхдээ төсөв тодорхойлох асуултуудыг ашиглах |
|
22 |
Утсаар ярих, имэйл бичихдээ стандартыг заавал даган мөрдөх |
|
23 |
Харилцагч бидний бүтээгдэхүүн үйлчилгээг төдийлөн сонирхохгүй байгаа мэт санагдвал сөрөг борлуулалтын аргыг ашиглах |
|
24 |
Сөрөг борлуулалтын аргыг байнга ашиглаж болохгүй, ховор тохиолдолд ашиглагддаг арга юм |
|
25 |
Байгууллагад үнийн санал өгөхөөс өмнө өвдөлтийн цэгийг тодорхойлсон байх, өвдөлтийн цэг тодорхлойлох стандарт асуултын дагуу |
|
27 |
Хэрэв боломжит худалдан авагчдийн асуултыг бүрэн ойлгоогүй бол асуулт асуу |
|
28 |
Асуултын хэр чухалд эргэлзэж байвал асуу |
|
29 |
Уулзалтын удирдлагаа алдаж байвал асуу |
|
30 |
Уулзалт хийхдээ тухайн боломжит худалдан авагчдийн бүлэг 7 дээр дурьдсан зан төлөв дээр анализ хийж харилцах |
|
31 |
Бүтээгдэхүүний танилцуулга хийхдээ бүлэг 3 дээр заасны дагуу хүний ойлгох чадвар үндэслэх |
|
32 |
Борлуулалтын менежер хүн эмх, цэгцтэй цэвэрхэн хувцаслаж уулзалтанд явах |
|
33 |
Борлуулалтын менежер хүн харилцагч болон хамтран ажиллагсадтайгаа үргэлж найрсаг харилцааг байхыг эрхэмлэх |
|
34 |
Хүнээс юм авах гээд байгаа биш хүнд юм өгөх гээд байгаа сэтгэгдэл төрүүлэх |
|
35 |
Тухайн борлуулалтын хурдан хугацаанд амжилттай хаахын тулд тухайн байгууллагын шийдвэр гаргалтын дотоод процесийг дагаж мөрдөх |
|
36 |
Өвдөлтийн цэг буюу асуудлыг тодорхойлохдоо одоогийн байгаа нөхцөл байдал болон ирээдүйд хүрэхийн хүсч буй үр дүнгийн хоорондох зөрүүг хэлнэ |
|
37 |
Борлуулах оролдлого хийхээс зөв цагт татгалзаж чаддаг байх |
|
38 |
Чадахгүй, мэдэхгүй гэдэг үгийг боломжит харилцагчдад хэлэлхгүй байх |
Loading…