Гүйцэтгэх Захирлын 2022 оны
75/22 тоот тушаалын хавсралт 1
ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
“Эрксис Монголиа” ХХК-ийн дотоод журам /цаашид “дотоод журам” гэх/ын зорилго нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг удирдлага болгон компани, ажилтнуудын хоорондын хөдөлмөрийн болон бусад харилцааг зохицуулж ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тогтооход оршино.
Энэхүү дотоод журам нь ажилтан бүрийн хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, ажил үйлчилгээний чанар, бүтээмжийг дээшлүүлэх, тав тухтай, сэтгэл хангалуун ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн бөгөөд хамтын хүчээр зорилгодоо хүрч, ололт амжилтаа бататгахын тулд нийтээр дагаж мөрдөх бидний “Тоглоомын дүрэм” байх болно.
Дотоод журам нь тус компанийн үйл ажиллагааны хүрээнд хөдөлмөрийн харилцаанд оролцогч иргэн бүрийн заавал дагаж мөрдөх баримт бичиг мөн бөгөөд түүний эрх зүйн зохицуулалтын үндэс нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн тухай хууль, Иргэний хууль бусад холбогдох хууль тогтоомжоос бүрдэнэ.
1.4. Журмын хэрэгжилтэнд оролцогч талууд хяналт тавина.
Хоёр. Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт
Үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалт
Компанийн үйл ажиллагааг Гүйцэтгэх Захирал удирдана.
Компанийн зохион байгуулалтын бүтцийг Гүйцэтгэх Захирлын тушаалаар баталгаажуулж, нэгжүүд нь өөрсдийн хүлээсэн үүргийн дагуу ажил, үйлчилгээний гүйцэтгэлээ бүрэн хариуцаж ажиллана.
Тухайн нэгжийн удирдлага эзгүй тохиолдолд харъяалагдах албан тушаалтнууд хариуцан ажиллана.
Нэгжийн удирдлагуудад Гүйцэтгэх Захирал хяналт тавин ажиллана.
Гүйцэтгэх Захирал нь Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжид болон энэхүү хөдөлмөрийн дотоод журамд нийцүүлэн компанийн дотоод үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар тушаал гаргана.
Гурав. Компанийн төлөвлөгөө, тайлан
“Эрксис Монголиа” ХХК-ийн бизнес төлөвлөгөө нь жилд нэг удаа компанийн эрхэм зорилго, зорилго, болон зорилтууд дээр үндэслэгдэн боловсруулагдана.
“Эрксис Монголиа” ХХК-ийн нэгжийн төлөвлөгөөг компанийн бизнес төлөвлөгөө болон ажлын гүйцэтгэлийг үндэслэн гаргах ба үүнд нэгжийн удирдлагууд оролцоно.
Ажилтны ажлын бүтээмжийг харьяалагдах нэгжийн удирдлагууд “Тоглоомын дүрэм”-ын дагуу дүгнэн гаргаж байх ба ямар ч тохиолдолд хүний нөөц хариуцсан нэгж болон Гүйцэтгэх Захиралд мэдэгдэн ажилтны гүйцэтгэлд санал сэтгэгдэл, шүүмжлэлийг хүргүүлэн шаардлагатай арга хэмжээг авахуулна.
Дөрөв. Дотоод ажлын зохион байгуулалт
“Эрксис Монголиа” ХХК-ийн нэгжийн хурлыг шаардлагатай тохиолдолд урьдаас мэдэгдэн зарласны үндсэн дээр зохион байгуулна.
Нийт ажиллагсад мэдээллийг түргэн шуурхай хүргэх арга хэрэгслийг /дотоод мэдээллийн https://culture.erxes.mn/, https://office.erxes.io/ болон https://discord.com/-ийг ашиглаж, ажлын төлөвлөлт, гүйцэтгэлийг дагаж мөрдөнө.
Тав. Шинэ ажилтан ажилд авах
Шинэ ажилтан ажилд авах
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу компанийг төлөөлж ажилтнуудтай компанийн Гүйцэтгэх Захирал хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, баталгаажуулна.
Ажилтныг 3 хүртэл сарын хугацаагаар дадлагажуулан ажиллуулна.
Дадлагажих хугацаа дуусмагц дадлагажих ажилтны ажлын гүйцэтгэлийн үнэлгээг удирдах ажилтан “Тоглоомын дүрэм”-ын дагуу үнэлж, хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажилтны ажлын үр дүн, чанар, үүргийн биелэлтийг харгалзан хөдөлмөрийн гэрээг сунгах, шинэчлэн байгуулах, эсхүл дуусгавар болгохыг ажил олгогч шийдвэрлэнэ.
Хөдөлмөрийн гэрээнд дараахь гол болон бусад нөхцөлүүдийг тохирч заасан байна. Үүнд:
Ажил, албан тушаалын нэр
Гүйцэтгэх ажил, үүрэг
Үндсэн цалингийн хэмжээ
Хөдөлмөрийн нөхцөл
Хөдөлмөрийн гэрээний хугацаа
Хөдөлмөрийн харилцааны явцад компанийн болон ажилтны хүлээх үүрэг, эдлэх эрх
Гэрээг дүгнэх, дуусгавар болгох, цуцлах үндэслэл.
Сул байгаа орон тоонд ажилд орохыг хүссэн иргэний хүсэлтийг хүний нөөц хариуцсан нэгж хүлээн авч, судалсны үндсэн дээр холбогдох нэгжийн саналын хамт Гүйцэтгэх Захиралд танилцуулна.
Ажил горилогчийг ажилд авахдаа мэдлэг, боловсрол, туршлага, мэргэшсэн байдал, ур чадвар, хувь хүний сонирхол, хувийн соёл, зан харилцаа, хүнтэй хамтран ажиллах эв дүй, нийгмийн идэвхи, шударга зарчимч зан чанар, тухайн албан тушаалд тэнцэх эсэх зэргийг гол шалгуур болгоно.
Тус компанид ажилд орохыг хүссэн иргэн нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
Иргэний үнэмлэхний хуулбар эсвэл И-Монголиагаас авсан лавлагаа
Өмнөх ажлын газрын ажил байдлын тодорхойлолт
Шаардлагатай гэж үзвэл тус компанид ажилд орох хүсэлт гаргасан иргэдээс сонгон шалгаруулах зорилгоор мэргэшил, ур чадварын шалгалт авч болно
Энэ журамд заасан болзол, шаардлагыг хангасан ажилд орох иргэнийг уг журмын 5.1.1д заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулах бөгөөд түүнийг үндэслэн ажилд авах тухай тушаал гаргана.
Компанийн удирдлага нь ажилд орох иргэнийг ажилд авч, хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулахдаа дараах зүйлийг танилцуулсан байвал зохино.
Байгууллагын үйл ажиллагааны чиглэл
Байгууллагын бүтэц, зохион байгуулалт
Байгууллагын олон нийттэй харилцах мэдээ мэдээллийн сүлжээ болох https://culture.erxes.mn/ болон https://discord.com//, цахим хуудсууд
Хөдөлмөрийн дотоод журам, компанид нийтлэг үйлчлэх бусад дүрэм, журам, заавар
Үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал, урамшуулал
Ажлын байрны тодорхойлолт
Ажилтан хүсвэл түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэг хувийг ажилтанд өгнө.
Зургаа. Ажлын цаг, ээлжийн амралт
Ажилтны ердийн ажлын өдрийн үргэлжлэх цагийг нарийвчлан заагаагүй бөгөөд ажлын ачааллаас хамааран ажлын цаг болон үдийн хоолны цагаа ажилтан өөрөө зохицуулна. Ажилтнуудын ажлын цаг нь тэдний ажлын байранд байсан цагаар бус гүйцэтгэл болон чанараар хэмжигдэнэ.
Хөлсөөр ажиллах ажилтнуудын хувьд ажлын цагийн хуваарь нь компанийн удирдлагаас баталсан ажлын болон бусад үйл ажиллагааны хуваарийн дагуу зохицуулагдана.
Нийтээр амрах баярын өдрийн ажиллах хуваарийг Гүйцэтгэх Захирлын шийдвэрээр тухай бүр зохицуулна.
Жил бүрийн 1 дүгээр сард ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг Гүйцэтгэх Захирлын тушаалаар баталж гаргана.
Тус компанид ажилд орсон өдрөөс ажлын гараагаа эхэлж буй шинэ ажилтан 6 сар ажилласны дараа түүнд ээлжийн амралт эрх эдлэх эрх нээгдэнэ. Харин өмнө нь ажил хөдөлмөр эрхэлж байсан /манай компанид ажилд орох зорилгоор ажилтанд компанид ажилд ороод 6 сар ажилласны дараа тухайн ажлын жилд ногдох ээлжийн амралтыг олгоно. Хоёр оны ээлжийн амралтын хоорондох хугацаа 6 сараас багагүй байна.
Ажилтны амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлд заасны дагуу тогтоож, биеэр эдлүүлнэ. Ээлжийн амралтыг биеэр эдлэхдээ хэсэгчлэн эдлэх боломжтой бөгөөд хэсэгчлэн амрах ээлжийн амралтын аль нэг тасралтгүй үргэлжлэх хугацаа хамгийн багадаа ажлын 10 өдрөөс доошгүй байна.
Долоо. Цалин хөлс, шагнал урамшуулал, чөлөө олгох
Хөдөлмөрийн гэрээнд заагдсан үндсэн цалин олгогдоно.
Ажилтны цалинг сарын 15, 30/31-ний өдрүүдэд 2 удаа олгох бөгөөд эдгээр өдрүүд нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөртэй давхацвал өмнөх ажлын өдөр нь цалин хөлсийг олгоно. Ажлын гүйцэтгэлийг цалин бодох өдрөөс 2 өдрийн өмнө тасалбар болгоно.
Шинээр ажилд орсон ажилтны цалинг тухайн сарын сүүлийн цалин дээр бодож олгоно.
Ажилтанд хөнгөлөлт, хангамж, тусламж, тэтгэмж олгох асуудлыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна.
Хүндэтгэх шалтгааны улмаас чөлөө авахаар бол өөрийн шууд удирдлагатай биечлэн эсвэл зайнаас уулзаж, чөлөө авах болсон шалтгаанаа тодорхой тайлбарлаж, чөлөө хүснэ.
Компанийн үндсэн ажилтанд нийгмийн асуудлаар дараах хөнгөлөлт эдлүүлэх, тэтгэмж олгоно:
Ажилтанд ар гэрийн гачигдал тохиолдсон үед Гүйцэтгэх Захирлын тушаалаар тэтгэмж олгоно.
Компанийн ажилтан тэтгэвэрт гарахад дараахь тэтгэмжийг олгоно.
Дараах тохиолдолд ажилтанд цалинтай чөлөө олгоно. Үүнд:
Ажилтны гэр бүлийн гишүүн /эцэг, эх, эхнэр, нөхөр, хүүхэд/ нас барсан бол ажлын 5 өдрийн,
Ажилтны төрсөн ах, эгч, дүү, хадам эцэг, эх, эмээ, өвөө нас барсан бол ажлын 3 хүртэл өдрийн,
Ажилтны эхнэр нь амаржсан тохиолдолд ажлын 10 өдрийн цалинтай чөлөөг ажилтанд олгоно,
Ажилтан хурим хийвэл ажлын 2 өдрийн.
Энэхүү журамд заасан мөнгөн тусламжийг олгохдоо нэг гэр бүлийн хэд хэдэн гишүүн нь компанид ажилладаг бол зөвхөн нэг гишүүнд нь олгоно.
Тусламж, цалинтай чөлөөг олгохдоо ажилтнаас тухайн нөхцөл байдал үүссэнийг нотлох баримт /нас барсан тухай гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа, хүүхдийн төрсний гэрчилгээ, эмнэлгийн дүгнэлт гэх мэт/ шаардаж болно.
Ажилтаны өөрийнх нь хүсэлт, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн хүүхэд асрах чөлөөг хүүхдийг нь 3 нас хүртэл хугацаагаар Гүйцэтгэх Захирлын тушаалаар олгоно.
Найм. Ажил олгогч, ажилтны эрх, үүрэг
Ажил олгогч нь дор дурдсан эрхийг эдэлнэ.
Ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах
Хөдөлмөрийн сахилга зөрчсөн гэм буруутай ажилтанд сахилгын шийтгэл ногдуулж, арга хэмжээ авах,
Ажлын зайлшгүй шаардлагаар ажилтныг өөр ажилд шилжүүлэн томилох, томилолтоор явуулан ажиллуулах
Ажил олгогч дор дурдсан үүрэг хүлээнэ
Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажиллах нөхцлөөр хангах,
Хөдөлмөрийн дотоод журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх,
Хамт олны хөдөлмөрийн болон нийгмийн идэвхийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх
Ажилтан дор дурдсан эрхийг эдэлнэ.
Ажилтан нь хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцлөөр хангуулах, тоног төхөөрөмжөөр хангуулах,
Цалин хөлс, тусламж, тэтгэмж авах,
Ажлын болон хувийн асуудлаар өргөдөл, хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх.
Ажилтан дор дурдсан үүргийг хүлээнэ.
Монгол Улсын хууль тогтоомж, “Эрксис Монголиа” ХХК-аас гарсан дүрэм, журам болон Гүйцэтгэх Захирлын тушаал, шийдвэр, заавар, хурлаас гарсан шийдвэрийг чанд мөрдөн ажиллах,
Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх,
Компанийн эд хөрөнгө, материал, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг хангаж ажиллах,
Ажил олгогчоос өгсөн үүрэг, даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах,
Ажил дээр гарч буй алдаа дутагдлыг нуун дарагдуулахгүй байх, ил тод шүүмжлэх, хэрхэн засч, залруулах талаар өөрийн санааг илэрхийлдэг байх
Ажилтан нь компанийн үйл ажиллагаанд ашигтай, үр дүнтэй шинэ санаа, бүтээл гаргах талаар санаачлагатай ажиллах
Ёс суртахууны өндөр соёлтой байж, хамт олон болон харилцагч нартай эелдэг харилцаж, хурдан шуурхай үйлчлэх
Ес. Талуудын хүлээх хариуцлага
Ажил олгогч нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ажилтанд учирсан хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу арилгана.
Ажилтан нь Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журам, бусад дотоод журамд заасан үүргээ эс биелүүлж, сахилга зөрчсөн тохиолдолд Хөдөлмөрийн хуулинд заасан сахилгын шийтгэлийг ноогдуулна.
Ажилтан нь өөрийн буруутай үйлдлийн улмаас ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд бусад шийтгэл /сахилгын, захиргааны, эрүүгийн/ оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээнэ.
Дор дурьдсан тохиолдолд ажилтан нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ.Үүнд:
Эд хөрөнгийн хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэг болохыг тогтоосон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон
Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан
Дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эргүүлж төлөөгүй
Эд хариуцагч биш боловч эрхэлсэн ажилтай нь холбогдуулан өөрт нь бүрэн хариуцуулахаар олгосон ажлын багаж, техник, тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл, тусгай хувцас зэрэг эд хөрөнгийг үрэгдүүлсэн
Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн болон хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байгаагүй үедээ байгууллагад хохирол учруулсан
Арав. Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах
Сахилгын шийтгэлийн хэлбэрийг ажилтны гаргасан зөрчлийнх нь хэр хэмжээ, үр дагавар, хохирлын хэмжээ, ажилтнаас гэм буруугаа хүлээж байгаа байдал болон үйлдэлдээ санаатай эсэхийг харгалзан ялгавартайгаар ногдуулах буюу авна.
Ажилтны гаргасан дараахь зөрчлийг хөдөлмөрийн сахилга зөрчсөнд тооцно. Үүнд:
Ажил үүргийн хуваариар ногдсон болон хөдөлмөрийн хууль, тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, контракт, хөдөлмөрийн дотоод журам, бусад тушаал, заавар, журмуудаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
Эрхэлж буй ажилтай нь холбогдуулан удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг биелүүлээгүй;
“Тоглоомын дүрэм”-н дагуу хийгдсэн ажлын үнэлгээ 89 хувь ба түүнээс бага хувьтай үнэлэгдсэн буюу ажлын бүтээмж муу шалтгаанаар аман сануулга авсан ажилтан дахин ажлын гүйцэтгэл муу буюу 89 хувь ба түүнээс бага хувьтай үнэлэгдвэл;
Мөнгө, эд хөрөнгө хариуцдаг ажилтан ажил олгогчийн итгэлийг алдагдуулсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, ажилтан компанийн эд хөрөнгийг хувьдаа завшсан буюу хулгайлсан, энэхүү нөхцөлийг илтэд болгоомжгүйгээр эсхүл санаатайгаар бүрдүүлсэн;
Компанид болон бусад этгээдэд эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол учруулсан.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын журмыг удаа дараа зөрчсөн
Ажилтанд гэм буруутай үйлдлээс нь хамааруулан Гүйцэтгэх Захирлын тушаалаар дор дурьдсан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна. Үүнд:
Өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах,
Нийт ажилтнуудад зарлах хэлбэрээр нээлттэй сануулах,
Үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;
Албан тушаал бууруулах,
Ажлаас халах
Энэхүү журмын 10.2-т заасан ноцтой зөрчлийг гаргасан нь ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно
Сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй.
Сахилгын шийтгэлийг тухайн ажилтны ажиллаж байгаа нэгжийн удирдах ажилтан, болон холбогдох ажилтнаас гаргасан үндэслэл, саналыг харгалзан ногдуулна.
Ажилтан сахилгын зөрчил гаргасан талаар мэдсэн эсхүл зөрчлийг илрүүлсэн этгээд нь энэ талаар ажлын 1 өдөрт багтаан Хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгжид мэдэгдэнэ.
Сахилгын шийтгэл ногдуулахдаа ажилтнаас бичгээр болон электрон хэлбэрээр тайлбар авч, тэмдэглэл үйлдэн, ажилтны хувийн хэрэгт баримт, материалыг хавсаргана.
Ажилтан энэхүү журмын 10.8-т заасан тайлбарыг ажлын 2 өдөрт багтаан өөрийн шууд удирдлага болон тушаалын төсөл боловсруулагчид гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хэрэв тайлбарыг өгөөгүй бол өөрийн гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрсөнд тооцож түүнд сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргана.
Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жилийн дотор дахин зөрчил гаргаагүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно.
Ажилтан сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, дахин зөрчил гаргаагүй, сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш зургаагаас доошгүй сарын хугацаа өнгөрсөн бол харьяалах газар, хэлтэс, салбар, нэгжийн удирдах ажилтны саналыг харгалзан Гүйцэтгэх Захирал тушаал гаргаж, дээр дурьдсан хугацаанаас өмнө сахилгын шийтгэлгүйд тооцож болно.
Сахилгын шийтгэлтэй хугацаанд тухайн ажилтанд шагнал, урамшуулал олгохгүй. Ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлэх
Ажилтан нь хөдөлмөрийн сахилгыг зөрчсөн болон зөрчсөн байж болзошгүй байдал илэрсэн эсхүл ажилтны хууль бус үйлдлийн талаар үндэслэл бүхий гомдол, мэдээлэл ирсэн зэрэг нь уг ажилтныг цаашид ажил үүргийг нь гүйцэтгүүлэхэд харшлах буюу сөрөг үр дагавар гарахаар бол эсхүл эрх бүхий байгууллагаас шаардсан тохиолдолд Гүйцэтгэх Захирлын тушаалаар ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин олгохыг зогсооно.
Арван нэг. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах
Энэхүү Хөдөлмөрийн гэрээ нь дараах үндэслэлээр дуусгавар болно. Үүнд:
Талууд харилцан тохиролцох
Ажилтан нас барах
Хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачлагаар цуцлах
Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болох
Компанийн Хөдөлмөрийн болон бусад дотоод журамд заасан үндэслэлээр
Ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 144.1-д заасан арга хэмжээг ажил олгогч авсан боловч ажилтан хөдөлмөр эрхлэх боломжгүй бол;
Ажлаас буруу үндэслэлээр халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эргүүлэн томилсон
Ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан
Ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй, ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон
Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар цуцална.
Байгууллага болон салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн
Ажилтан нь мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон
Ажилтан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн
Сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон
Ажилтан сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан
Дадлагажих хугацааны гэрээгээр ажиллаж байхдаа сахилгын зөрчил гаргасан
Адил бизнес эрхэлдэг өрсөлдөгч компанид давхар ажилласан буюу адил төстэй бизнес эрхлэхэд нь тусалсан, зөвлөгөө өгсөн,
Адил бизнес эрхэлдэг өрсөлдөгч компанид гэр бүлийн гишүүд нь /эхнэр, нөхөр, аав, ээж, ах, дүү/ ажилладаг нь тогтоогдсон,
Ажил олгогчид гүйцэтгэж байгаагаас өөр аливаа ажил, үйлчилгээг өөрийн болон бусад этгээдийн эрх ашгийн төлөө ажлын цагаар гүйцэтгэсэн буюу оролцсон
Компанийн болон худалдан авагчдын эд хөрөнгө, мөнгө зэргийг хулгайлсан, хулгайлахыг завдсан, ашиглаж шамшигдуулсан, шамшигдуулахыг завдсан, эвдэж гэмтээсэн, сүйтгэсэн, алга болгосон, устгаж үрэгдүүлсэн,
Ажлын хариуцлага алдах, албан тушаалаа урвуулан ашиглах замаар компанийн эд хөрөнгө, бизнесийн нэр хүндэд хохирол учруулсан,
Эрх мэдлээ хэтрүүлсэн /Ажилтан нь Ажил олгогчийн аливаа бодлого, журам, стандарт, дүрэм, зохицуулалт, тушаал, итгэмжлэл болон журамласан бусад баримт бичгээр Ажилтанд олгосон эрхийн хүрээнд ажиллах үүрэгтэй бөгөөд ийнхүү олгогдсон эрхээ хэтрүүлсэн/
Компанийн удирдлага, өөрийн шууд удирдах албан тушаалтны өгсөн үүрэг, даалгаврыг хүлээж авахаас татгалзсан, биелүүлээгүй, тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцсэн,
Хамт олонтойгоо багаар ажиллаагүй, ажиллахаас татгалзсан, хувийн зан чанарын улмаас ажлын байран дээр бусадтайгаа таарч тохироогүй бол,
Ээлжийн амралт, чөлөөний хугацаа дууссан боловч хүндэтгэн үзэх шалгаангүйгээр, эсхүл ажил олгогчоос урьдчилан бичгээр болон цахим хэлбэрээр зөвшөөрөл авалгүйгээр 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсан,
Ажилдаа согтуурсан буюу мансуурсан байдалтай ирсэн, урьд өдөр нь эсхүл ажлын өдөр согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэснээс ажил гүйцэтгэх чадваргүй байдалтай эсхүл ажилдаа архи үнэртүүлэн ирсэн, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа архидан согтуурсан, мансуурсан, хэв журмын болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан, бусад ажилтнуудыг гүйцэтгэж буй ажил үүрэгтэй нь холбогдуулж болон бусад сэдлээр ажил үүргээ гүйцэтгэхэд саад учруулсан, хүч түрэмгийлсэн үйлдэл гаргасан, бусад ажилтнууд, харилцагчийн биед халдсан, гэмтээсэн,
Эрхээ хасуулсан буюу жолоочийн үнэмлэхээ хураалгасан жолоочийг,
Ажилтан нь ажилд орох зорилгоор мэргэжлийн үнэмлэх, боловсролын диплом, ажлын туршлага, ажилласан байдлыг харуулсан товч намтар зэрэг аливаа бичиг баримтыг хуурамчаар үйлдэж мэдүүлсэн, өөрийн өргөдөлдөө хуурамч мэдээлэл өгсөн бол,
Зөвшөөрөлгүйгээр компьютерийн санамжинд буй тоо баримт болон бусад өгөгдлийг устгасан, хуулбарлаж авсан,
Ажилтны гаргасан зөрчлийг компанийн удирдлагын багаас хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж үзсэн,
Ажилтны мэргэжлийн ур чадвар, туршлага, боловсролын үнэлэмж, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ нь уг албан тушаалд тэнцэхгүй болсон гэж удирдлагын багаас үзсэн,
Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам болон бусад эрх зүйн актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйгээ санаатайгаар нуун дарагдуулсан, Компанийн баримт бичгийг ашигласан, холбогдох хууль, компанийн журам заавар, эрх зүйн акт зөрчсөн үйлдэлдээ өөрийн удирдлагад байгаа болон бусад ажилтныг татан оролцуулсан, хууль бус шаардлага тавьж, хэрэгжүүлэхийг шаардсан;
Ажлын байрандаа албан бус харилцаагаар гадны этгээд нэвтрүүлэн хөдөлмөрийн үүргээ зөрчсөн, ажлын байранд хадгалахыг зөвшөөрснөөс бусад амь насанд аюултай бодис, галт зэвсэг болон бусад хэрэгслийг хадгалсан.
Компанийн хөрөнгийг хувьдаа ашигласан, ашиглахыг завдсан, Компанид ашиглагдаж буй компьютерт зөвшөөрөгдөөгүй програм, тоглоом татах, суулгах, компанийн серверийн болон мэдээллийн санд зөвшөөрөлгүй нэвтрэхийг завдсан, нэвтэрсэн;
Ажлын байрны тодорхойлолтод зааснаас бусад тохиолдолд удирдлагын бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр компанийг төлөөлсөн, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээ мэдээлэл, ярилцлага өгсөн, байгууллага, хүмүүстэй болон өөртэйгээ гэрээ, хэлцэл хийсэн, протокол болон бусад баримт бичигт гарын үсэг зурсан, бусад байдлаар төлөөлсөн.
Бусад ажилтан эсхүл харилцагч, бусад этгээдтэй харилцан тохиролцож Компанийн нууцад хамаарах мэдээллийг задруулсан, энэ зорилгоор бусад ажилтнаас мэдээлэл, тоо баримт, баримт бичиг гарган өгөхийг шаардсан, баримт бичгийг хувьдаа ашигласан, ашиглуулсан;
Ажил олгогчийн дотоод үйл ажиллагаанд мөрдөгдөж буй эрх зүйн акт эсхүл удирдах ажилтны өгсөн үүрэг даалгавар, удирдамж чиглэлийг санаатайгаар зөрчсөний улмаас Ажил олгогчид эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол учруулсан;
Гүйцэтгэж буй ажил үүрэг болон албан тушаал, өөрт олгогдсон тусгай эрх хэмжээ, боломж, эд хөрөнгийг өөрийн эсхүл бусдын ашиг сонирхлыг харгалзан ашигласан эсхүл энэ байдлаа компанийн үйлчилгээ үзүүлэх урьдчилсан нөхцөл, болзол болгон өөртөө ашигтай, давуу байдал бий болгох тохиролцоо хийхийг харилцагч, гуравдагч этгээдээс шаардсан, эрхэлж буй албан тушаалд нь зориулж ажил олгогчоос үзүүлж буй хангамж, хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолд урвуулан ашигласан, эрхэлж буй албан тушаалын байдлаа ашиглан харилцагчийн эсхүл компанийн хөрөнгийг хувьдаа завших, бусдад давуу байдал бий болгох замаар үйлчилгээ, хөнгөлөлт, бэлэг, шагнал, урамшуулал авах, өгөхийг шаардах болон бусад байдлаар урвуулан ашигласан, эрхээ хэтрүүлсэн, энэ заалтад зааснаас бусад байдлаар ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан.
Ажил олгогчийн болон санхүүгийн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, баримт бичигт худал мэдээлэл оруулсан, хэвлэмэл хуудас, тэмдэг, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, хууль бусаар олж авсан, ашигласан, Компанийн эд хөрөнгийг холбогдох ажилтны зөвшөөрөлгүйгээр авсан, ашигласан.
Ажилтан ажлын байрны тодорхойлолтонд заасан үүргийнхээ дагуу ажил үүргийн гүйцэтгэлийн үнэлгээг хүндэтгэх шалтгаангүйгээр хангаагүй буюу хангалттай ажиллаж чадаагүй гэж ажил олгогч үзсэн.
Бусдын ажлыг захиргааны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хийж байгаад бусдад болон Компанид хохирол учруулсан.
Компанийн бизнесийн нэр хүнд, үйл ажиллагаанд хохирол учруулсан, хохирол учруулахаар завдсан үйлдэл, эс үйлдэл гаргасан, аюулгүй ажиллах дүрэм, журмыг биелүүлэлгүй ажлын нөхцөл байдал, түүнчлэн ажил олгогчийн болон түүний хамтран ажиллагчийн бизнесийн хэвийн үйл ажиллагааг зогсоосон, тасалдуулсан, түүнд хор хохирол учруулсан,
Өөртэй нь хамтран ажиллагч болон шууд удирдлагад ажилладаг ажилтантай зүй бусаар харьцсан, ажилтны биед хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, бэлгийн харьцаанд орохыг шаардсан, хүчирхийлсэн.
Хууль тогтоомжид заасан бусад гэм буруутай үйлдэл, эс үйлдэл хийсэн бол
11.3. Дээр дурьдсан 11.2.5 - 11.2.34 дэх заалтуудад заасан зөрчлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасны дагуу ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан ажилтны гэрээг цуцлах үндэслэл болно.
11.4. Ажилтан хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах хүсэлтээ ажил олгогчид бичгээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд ажлаа үргэлжлүүлэн хийх үүрэгтэй.
11.5. Компанийн удирдлага нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, цуцлагдсан ажилтнуудтай холбогдох тооцоог хийж, тойрох хуудас зуруулан, ажил хүлээлцэж авсны эцэст тушаал гаргаж, санхүүгийн тооцоог хийнэ.
ЭРКСИС МОНГОЛИА ХХК