Бусад үүлэн үйлчилгээг бид High үед 1 цаг, Normal үед 3 цаг, Low үед 5 цаг дотор бидний үйлчилгээнд саатал гарахыг зөвшөөрөх ба үүнээс дээш хугацаагаар үйлчилгээ саатал учирсан тохиолдолд бид тэдгээр байгууллагуудад холбоо барьж тайлбар хүсэх болно.
Үндсэн зарчим
Бүх үйл явцыг системтэйгээр хянах.
Хурдан бөгөөд үр дүнтэй харилцааг бий болгох.
Мэдээллийн найдвартай, үнэн зөв байдлыг хангах.
Кризисийн Үеийн Үйл Ажиллагааны Алхамууд
1. Мэдэгдэл ба Мэдээлэл Хүлээн Авах
Серверийн доголдол эсвэл тасалдлыг анзаарсан хэн бүхэн тэр даруйд Discord групп дэх Lead Engineer, Senior Engineer, DevOps Engineer-д мэдэгдэнэ.
2. Шалтгааныг Тодорхойлох
Lead Engineer, Senior Engineers, DevOps баг шалтгааныг тодорхойлохын тулд серверийн хяналтын самбар, лог файл, болон бусад системүүдийг шалгана.
Анхны мэдэгдэл өгсөн инженер нь Discord-д дараах мэдээллийг оруулна:
Доголдсон серверийн нэр
Болсон үйл явдлын товч мэдээлэл
Урьдчилсан шалтгаан
3. Дотоод Харилцаа
Дотоод харилцааны сувгуудаар (Discord эсвэл шууд утас) бүх багийн гишүүдэд мэдээлэл дамжуулна.
Хариуцсан инженерүүд дараах ажлуудыг хийнэ:
Асуудлыг нэн даруй арилгах арга хэмжээ авах
Түр зуурын шийдлийг хэрэгжүүлэх
4. Харилцагчдад Мэдээлэх
Проблемийг тодорхойлсны дараа харилцагчдын дунд сандарч, үл ойлголцол үүсэхээс сэргийлж дараах алхмуудыг хийнэ:
Support Team болон борлуулалтын багт богино тайлбар хүргүүлнэ.
Харилцагчдад дараах агуулгатай мэдэгдэл хүргэнэ:
Асуудал үүссэн шалтгаан
Үйл ажиллагааг хэвийн болгох хугацаа
Уучлал хүссэн мессеж
5. Кризисийн Дараах Шинжилгээ
Кризис дууссаны дараа багийн дотор анализ хийж, дараах зүйлсийг тодорхойлно:
Үндсэн шалтгаан
Ирээдүйд ийм асуудал гарахаас сэргийлэх арга хэмжээ
Бичиг баримт шинэчлэх шаардлагатай бол засварлах
Нэмэлт Зөвлөмжүүд
Discord групп дээр зөвхөн шууд холбоотой мэдээллийг хуваалц.
Бүх лог файлуудыг хадгалж, дараа нь тайлан гаргахад ашиглах.
Бүх инженерүүд болон DevOps баг бүрэн эрх, үүрэгтэй байхаа мэдэх ёстой.
Аюулгүй байдал бол хамгийн чухал зүйл юм.