Мэдээллийн Аюулгүй Байдлын Журам (ISO 9001, ISO 27001) – Ажилтнуудад зориулсан заавар
НЭГ. ЗОРИЛГО, ХАМРАХ ХҮРЭЭ
1.1 Энэхүү бодлогын зорилго нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах, ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд мэдээллийн хяналт, системийн ашиглалтыг зохицуулахад оршино.
1.2 Бодлогын баримт бичиг нь байгууллагын бүх ажилтнууд, үйл ажиллагаа, мэдээллийн системд хамааралтай.
1.3 Менежерүүд, удирдах албан тушаалтнууд МАБ-ын бодлогыг мөрдөж, ажилтнуудад ойлгуулан хэрэгжүүлэх үүрэгтэй.
ХОЁР. АЖИЛТНУУДЫН ХАРИУЦЛАГА
2.1 Байгууллагын мэдээлэл, системд зөвшөөрөгдсөн хүрээнд хандах.
2.2 Нууц мэдээллийг хамгаалах, алдагдахаас сэргийлэх.
2.3 Бодлогын зөрчлийг нэн даруй удирдлагад мэдээлэх.
2.4 Мэдээлэлд зөвхөн ажлын хэрэгцээнд нийцсэн технологи ашиглах.
ГУРАВ. ХЯНАЛТ БА АШИГЛАЛТЫН ЖУРАМ
3.1. Компаниас олгосон төхөөрөмжийг хувийн болон ажлын зориулалтаар зөвшөөрөгдсөн хэмжээнд ашиглана.
3.2. Байгууллагын өгөгдлийг хувийн төхөөрөмж, үүлэн платформ дээр хадгалахыг хориглоно.
3.3. Зөвшөөрөлгүй програм суулгах, системийн тохиргоог өөрчлөхийг хатуу хориглоно.
3.4. Байгууллагын нууц үгийг найдвартай хадгалж, бусадтай хуваалцахгүй байх.
3.5 Хувийн төхөөрөмжийг байгууллагын үйл ажиллагаанд ашиглах тохиолдолд урьдчилан мэдэгдэх буюу байгууллагын өгөдөл, мэдээллийг хамгаалах, алдагдахаас сэргийлэх.
ДӨРӨВ. ХАНДАЛТЫН МЕНЕЖМЕНТ
4.1. Системд хандах эрхийг “мэдэх шаардлагатай” зарчмаар олгоно.
4.2. Нууц үг болон хандалтын мэдээллийг найдвартай хадгалж, хулгайд алдагдсан тохиолдолд удирдлагад мэдэгдэх.
4.3. Нууц үгийг 180 хоног тутамд шинэчилж, найдвартай байдлыг хангах.
4.4 Байгууллагын зүгээс хангаж өгсөн нууц үгийн менежментийг системийг (www.passwork.me) заавар, нууцлалын бодлого, үйлчилгээний нөхцөлийн дагуу ашиглах.
4,5 Нэвтрэх давуу эрх олгогдсон Lead ба Senior инженерүүд зөвхөн Cloudflare-ын Zero Trust үйлчилгээний заавар нууцлалын бодлого, үйлчилгээний нөхцөлийн дагуу ашиглах.
ТАВ. ӨӨРЧЛӨЛТИЙН УДИРДЛАГА
5.1. МАБ-д нөлөөлөх өөрчлөлтүүдийг зөвшөөрөлтэй, баримтжуулалттайгаар гүйцэтгэнэ.
5.2. Өөрчлөлтийн хүсэлтийг бичгээр гаргаж, холбогдох зөвшөөрлийг авна.
5.3. Өөрчлөлт хийгдсэний дараа тайлан бэлтгэж удирдлагад танилцуулна.
ЗУРГАА. МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СОЁЛ
6.1 Байгууллагын бүх ажилтнууд мэдээллийн аюулгүй байдлыг сахих нь байгууллагын соёлын нэг хэсэг.
6.2 Хувийн болон ажлын орчинд мэдээллийг хамгаалах нь бидний хамтын хариуцлага.
6.3 Эрсдэлтэй нөхцөл байдлыг нэн даруй мэдээлж, хамтдаа шийдвэрлэх нь чухал.
6.4 Тоног төхөөрөмжийн эвдрэл саатлыг эрсдэлтэй нөхцөл байдлын нэгэн адил үзэж, хэрэглээнээс гарсан тохиолдолд байгууллагын нууц мэдээллийг хамгаалах
ДОЛОО. САЙН ТУРШЛАГА
7.1 Ажлын байраа орхихдоо төхөөрөмжийг унтрааж, нууц мэдээллийг аюулгүй байршуулах.
7.2 Програм, систем ашиглахдаа зөвшөөрөгдсөн технологи ашиглах.
7.3 Ажил эрхлэлт дууссаны дараа компанийн бүх мэдээллийг хүлээлгэн өгөх.
7.4 Хортой программаас сэргийлэх мэдлэгийг тогтмол авч, сэжигтэй хандалтуудыг хийхээс зайлсхийх.
НАЙМ. ҮҮРЭГ ХАРИУЦЛАГЫН ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖЛЭХ БАЙДАЛ
Ажилтнууд зайнаас болон ажлын байранд байгууллагын мэдээлэл, системтэй ажиллахдаа энэхүү журмыг мөрдөх бөгөөд хөдөлмөрийн харилцаа дууссаны дараа ч байгууллагын нууц мэдээллийг хамгаалах үүрэг хүлээнэ.
Энэхүү бодлого нь ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд аюулгүй байдлыг хангах, байгууллагын нэр хүнд, мэдээллийн нууцлалыг хамгаалахад чиглэсэн. Бид хамтдаа аюулгүй байдлын соёлыг бүтээж, үргэлжлүүлэн хөгжүүлэх зорилготой.