erxes & Erkhet
Сервер бэлдэх
Сервер бэлдэхэд тухайн бүтээгдэхүүнд зохицож, ачаалал даах чадвартай, болж өгвөл APP болон DB серверүүд тусдаа ажилладаг байвал сайн.
Шаардлагатай пакежуудыг суулгах
Erxes & Erkhet системүүдэд шаардлагатай пакежуудыг (nginx, node, yarn, docker гэх мэт) урьдчилан бэлтгэж суурьлуулсан байх шаардлагатай.
Бүтээгдэхүүнийг тестээр суурьлуулах
Erxes системийг заавар бичлэг болон докумэнтийн заавлын дагуу суурьлуулж системд шаардлагатай тохиргоонуудыг хийнэ
Тестийн домайн дээр тестлэх
Суурьлуулсан системийн ажиллагааг шалгахын тулд үндсэн домайн дээр туршихаас өмнө тестийн домайн тохируулан түүн дээр сервисүүдийн ажиллагааг шалгах.
Үндсэн датаг зөөх
Тестийн домайн дээр шалгасны дараа өмнөх серверээс датабааз сервисүүдийн бүх дата-г шинэ сервер дээр байршуулсаны дараа (дата-ны эрх, хэрэглэгч групп зэргийг сайтар шалгах) ажиллагааг дахин шалгаж, бүх сервисүүдэд хуучин дата-г migrate хийх шаардлагатай бол хийнэ.
Үндсэн домайн чиглүүлэх
Өмнөх серверээс дата-г зөөсны дараа тестийн домайн дээр тестэлж үзээд ямар нэг асуудал гараагүй бол үндсэн домайнын тохиргоог хийнэ.
Бүтээгдэхүүнийг эцсийн байдлаар тестлэж ажиллагааг шалгах
Үндсэн домайн дээр байршуулсаны дараа URL зэргийн ямар нэг алдаа гарч байгаа эсхийг дахин нэг нягталж тестлэх шаардлагатай.