Эрксис системд туршилтийн аудит хийх үед мэдээллийн аюулгүй байдал болон системийн найдвартай ажиллагааг хангах үүднээс доорх асуудлыг урьдчилан тохиролцоно. Үүгээр хязгаарлагдахгүй
Аудитад оролцогчдод зөвхөн шаардлагатай мэдээлэл, системд хандах эрхийг өгч, бусад эрхийг хязгаарлах.
Аудитын туршилтад ашиглах өгөгдлийг бодит өгөгдлөөс салгах буюу хуурамч өгөгдөл ашиглах.
Өгөгдлийн хадгалалт, дамжуулалт, ашиглалтын үеэр шифрлэлтийг хэрэглэх.
Аудитын дараа ашигласан өгөгдлийг аюулгүйгээр устгах.
Туршилтын аудитыг гүйцэтгэхдээ үндсэн системээс тусгаарлагдсан, виртуал орчинд явуулах.
Аудитын явцад гарсан бүх үйлдлийг бүртгэж, дүн шинжилгээ хийх боломжтой байх
Аудитын үеэр гэнэтийн саатал, асуудал гарсан тохиолдолд авах арга хэмжээний төлөвлөгөө гаргах. гэх мэт