Энэхүү зааварчилгаа нь Tech Development багийн ажлыг төлөвлөх, явцыг бүртгэх болон дүгнэх явцыг тодорхой, цэгцтэй, илүү бүтээмжтэй байлгахад зориулагдсан болно.
1. Ажлын төлөвлөлт
1.1. Таск хуваарилалт, хяналт /Senior/
Cycle Planning:
14 хоногийн хугацаатай Cycle төлөвлөж, тус бүрд хийх ажлуудыг тодорхойлох /Тухайн Cycle -ын ажлын цагийг тооцоолон ажлаа хуваарилах/
Таскуудыг тодорхойлох:
Таск оруулах, хуваарилахдаа таскын нэрийг товч бөгөөд тодорхой оноож өгөх ба зохих байгууллагын нэрийг эсхүл Plugin -г хамгийн түрүүнд [] хаалтад бичиж өгөх. Ж/нь: [erxes 3.0] [E-Commerce]
Attachments хэсэгт холбогдох файлыг хавсаргах
Таскын талаар дэлгэрэнгүй /Ямар асуудлаг ямар болгож засах гэж буй талаар/ нэмэлт тайлбарыг Description хэсэгт оруулах, JAM бичлэгийн линк оруулах
Ажлын ач холбогдол болон яаралтай байдлыг харгалзан эрэмбэлэх /Тухайн таскын Priority хэсэгт оруулах/
Таскуудын эзэмшигчийг тодорхойлох /Таскын Plugin -д тохирох хөгжүүлэгчээр хуваарилна/
Таскуудыг нарийвчлан задлах, тухайн ажлыг дуусгахад шаардагдах цагийг үнэлэх /Дээд тал нь 16 цаг буюу 2 өдөр байхаар тооцоолно. Хэрэв тухайн цагаас илүү гарах бол таскыг илүү нарийвчлан задлах/ Ингэхдээ тухайн таскын гүйцэтгэл нь аль Cycle -д багтаж буйг мөн давхар сонгож өгнө.
2. Ажлын явцын бүртгэл
2.1. Өдөр тутмын бүртгэл /Junior/
Өөрт хуваарилагдсан таскыг гүйцэтгэх
Таскыг гүйцэтгэж дууссан тохиолдолд Done хэсэгт оруулж гүйцэтгэлээ бүрэн биелүүлэх
Таскын тохирох Label -ийг зааж өгөх
Хэрэв тухайн таскыг гүйцэтгэхэд ямар нэгэн асуудал гарсан /Жишээ нь: харилцагч талаас хүлээлэг үүсгэсэн, Bug гарсан, өөр хөгжүүлэгчээс туслалцаа шаардлагатай болсон г.м/ тохиолдолд таскын Note хэсэгт тайлбар оруулах, шаардлагатай ажилчдыг тэмдэглэн үлдээх
2.2. Явцын хяналт /Senior/
Weekly Review:
Долоо хоног бүрийн эцэст багийн явцыг шалгах.
Хуваарилагдсан таскуудын биелэлтийг шалгах.
Тулгарсан асуудлуудыг тэмдэглэж, шийдлийг боловсруулах.
3. Ажлын дүгнэлт
3.1. Cycle Review
Cycle дуусах бүрд хурал хийж, дараах зүйлсийг дүгнэх:
Хийгдсэн ажлуудын гүйцэтгэлийн чанар.
Биелэгдээгүй таскуудын шалтгаан.
Тэдгээрийн биелэлтийг хангахад шаардлагатай зүйлс, авах арга хэмжээ
3.2. Cycle Retrospective
Багийн үйл ажиллагааг сайжруулахад анхаарах:
Юу сайн болж өнгөрсөн бэ?
Юуг сайжруулах шаардлагатай вэ?
Дараагийн Cycle -д ямар өөрчлөлт хийх вэ?
3.3. Тайлан гаргах
Төслийн ахиц дэвшлийн тайлан бэлтгэх.
Дүгнэлтийг багийн гишүүд болон оролцогч талуудтай хуваалцах.
4. Зөвлөмжүүд
Харилцаа холбоо: Багийн гишүүд хоорондоо ил тод, үр дүнтэй харилцах.
Тасралтгүй сайжруулалт: Дүгнэлтээс олж авсан сургамжаа хэрэгжүүлэх.
Энэхүү зааварчилгааг ашиглан Tech Development баг ажлын төлөвлөлт, явцын бүртгэл, дүгнэлт хийх ажлаа үр дүнтэй, тасралтгүй сайжруулах боломжтой.