НЭГ. ЗОРИЛГО
1.1 Энэхүү журам нь Компанид хэрэгжүүлж буй Менежментийн тогтолцоонд дотоод аудит явуулах ерөнхий процессыг тайлбарлах ба Менежментийн тогтолцооны аудитыг үр дүнтэй явуулах замаар хэрэгжүүлж буй Менежментийн тогтолцоогоо байнга сайжруулахад хувьд нэмэр оруулах зорилготой.
1.2 Энэхүү журам нь Компанийн Нэгдсэн Менежментийн тогтолцооны дотоод аудитын бие даасан хөтөлбөрүүдтэй салшгүй байдлаар хэрэгжинэ.
ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ
2.1 Энэхүү журам нь Компанид хэрэгжүүлж буй Менежментийн тогтолцооны үр нөлөөтэй байдалд дотоод аудит явуулах үйл ажиллагаанд хамаарна.
2.2 Энэхүү журам нь Менежментийн тогтолцооны аудитыг төлөвлөхөөс дуусгах хүртэл, мөн аудитын мөрөөр авах арга хэмжээ хүртэлх бүх ажиллагааг хамрах ба Аудитын хөтөлбөрийг удирдах ажилтан, болон Менежментийн тогтолцооны аудиторууд дагаж мөрдөж ажиллана.
ГУРАВ. НЭР ТОМЬЁО
3.1 Нэр томьёо
3.1.1 Аудит гэдэг нь аудитын нотолгоо олж, үүнийгээ бодитойгоор үнэлэн, аудитын шалгууртай хэр хэмжээнд нийцэж буйг тодорхойлох, системлэг, бие даасан ба баримтжуулсан процесс, үйл явц;
3.1.2 Аудитий гэдэг нь аудитаар шалгуулж буй байгууллага;
3.1.3 Аудитор гэдэг нь аудит явуулах ур чадвартай хүн;
3.1.4 Аудитын нотолгоо гэдэг нь аудитын шалгуурт хамаатай бөгөөд магадлан шалгах боломжтой, бодит байдлын тухай бүртгэл, баримт болон бусад мэдээлэл;
3.1.5 Аудитын хөтөлбөр гэдэг нь тусгай зорилгод чиглэсэн, тодорхой хугацааны хүрээнд аудитыг явуулах, зохион байгуулахад шаардлагатай үйл ажиллагаануудыг төлөвлөсөн нэг буюу хэд хэдэн аудит багтаасан төлөвлөгөө;
3.1.6 Аудитын шалгуур гэдэг нь аудитын нотолгоог аливаа бодлого,журам, шаардлагуудад харьцуулан үзэх үзүүлэлт;
3.1.7 Аудитын үр дүн гэдэг нь аудитын шалгууртай харьцуулан цуглуулсан аудитын баримтад хийсэн үнэлгээний дүн;
3.1.8 Аудитын дүгнэлт гэдэг нь аудитын зорилго болон аудитын үр дүнг авч хэлэлцсэний дараа аудитын багаас гаргасан аудитын эцсийн дүн;
3.1.9 Аудитын үйлчлүүлэгч гэдэг нь аудит хийлгэхээр хүсэлт гаргасан байгууллага;
3.1.10 Аудитын баг гэдэг нь нэг болон түүнээс дээш тооны аудиторууд ба шаардлагатай тохиолдолд техникийн шинжээчид орж болно;
3.1.11 Техникийн шинжээч гэдэг нь аудитын багийг тусгайлсан мэдлэг чадвараар хангадаг хүн;
3.1.12 Аудитын төлөвлөгөө гэдэг нь аудит явуулах арга хэмжээнүүд ба үйл ажиллагааг тодорхойлсон бичлэг;
3.1.13 Аудитын хамрах хүрээ гэдэг нь аудит явуулах хэмжээ, зааг хязгаар;
3.1.14 Төлөвлөгөөт буюу тухайлсан аудит- Аудитын хөтөлбөрт туссан тухайн нэг аудит
ДӨРӨВ. ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА (RACI матриц)
ТАВ. МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ДОТООД
АУДИТЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
5.1 Компанид хэрэгжүүлж буй Менежментийн тогтолцооны дотоод аудитын хөтөлбөрийг удирдах албан тушаалтан болон түүнийг явуулах аудиторууд нь зараах зарчмыг баримтална.
5.1.1 Шударга, иж бүрэн, гүйцэд байх
5.1.2 Бодитоор тайлагнах
5.1.3 Мэргэжлийн байх
5.1.4 Бие даасан, хараат бус байх
5.1.5 Бодит нотолгоонд суурилсан байх
5.1.6 Мэдээллийн нууцлалыг хадгалсан байх
5.1.7 Эрсдэлд суурилсан хандлагатай байх
5.2 Менежментийн тогтолцооны аудитын хөтөлбөрийг компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал удирдана.
5.3 Мөн Компани нь бусад хэлтэс нэгж, албануудад ажиллаж буй мэргэжлийн туршлага, мэдлэг, ур чадвартай ажилтнуудаас бүрдсэн НМТ-ны дотоод аудитын багийг байгуулах тохиолдолд Компанийн удирдлага нь Аудитын багийн ахлах болон томилогдсон аудиторуудыг зохих мэдлэг, туршлага, дадлага, ур чадварыг эзэмшүүлэхэд онцгой ач холбогдол өгнө.
5.4 НМТ-ны дотоод аудитор болон Аудитын багийн ахлах нь ISO 27001, ISO 9001 стандартын талаар тодорхой мэдлэгтэй байхыг магадлана.
ЗУРГАА. АУДИТЫН ХӨТӨЛБӨРИЙГ УДИРДАХ
6.1 Дотоод аудитор нь “Аудитын хөтөлбөр” болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг гаргаж Гүйцэтгэх захирлаар батлуулна.
6.2 Аудитын хөтөлбөрт дараах мэдээллийг тусгана. Ингэхдээ өмнөх аудитын тайлан, хөтөлбөрийн үр дүнг харгалзан үзнэ.
6.2.1 аудитын хөтөлбөрийн зорилтууд
6.2.2 аудитын хөтөлбөрт багтсан аудит тус бүрийн хамрах хүрээ
6.2.3 аудитын хуваарь
6.2.4 аудитын шалгуур
6.2.5 аудитад ашиглах арга
6.3 Дотоод аудитыг жилд дор хаяж 1 удаа явуулах ба шаардлагатай тохиолдолд тухайлсан аудитын төлөвлөгөөг боловсруулан батлуулж болно.
6.4 Дотоод аудитыг явуулахаас өмнө аудитаар шалгуулагчтай холбоо тогтоож аудитыг явуулах боломжийг тодорхойлсон байна.
6.5 Дотоод аудитор нь газар дээрх аудитыг явуулахдаа дараах 3 үе шаттай явуулна. Үүнд:
6.5.1 Нээлтийн хурал хийх
6.5.2 Газар дээрх аудитыг явуулах
6.5.3 Хаалтын хурал хийх
6.6 Холбогдох түүврийн аргад үндэслэн тохирох нотолгооны аргаар олж авсан аудитын баримтыг аудитын шалгууртай харьцуулан, шалгуур биелэгдэхгүй байгаа тохиолдлуудыг буюу аудитын үр дүнг (audit finding) доорх ангиллаар ангилна.
6.6.1 Үл тохирол гэдэг нь аливаа шаардлага хангагдахгүй байгаа бүх тохиолдлыг хэлнэ.
6.6.2 Тохирол гэдэг нь шаардлага хангагдаж байгаа бүх тохиолдлыг хэлнэ.
6.6.3 Анхаарах асуудал гэдэг нь шаардлагын тодорхой хэсгийг хангаж буй боловч хангалттай үр нөлөө үзүүлээгүй хэсгийг хэлнэ.
6.7 Дотоод аудитор нь үл тохирол илрүүлбэл Үл тохирлын бүртгэлд бүртгэн аудитлуулагчаар баталгаажуулж, залруулах арга хэмжээг төлөвлүүлнэ.
6.8 Аудитын үр дүнгийн дагуу Үл тохирлын бүртгэл, аудитын тайланг бэлтгэн аудитын хөтөлбөрийн хамт Гүйцэтгэх захиралд тайлагнана.
6.9 Аудитын тайланг үндэслэн Task-уудыг бүртгэн хэрэгжилтийг хянаж ажиллана.
6.10 Үл Тохирлын бүртгэлд дараах мэдээллүүдийг тусган Тask
Учир шалтгаан
Төлөвлөж буй залруулах арга хэмжээ
Залруулах эзэн
Залруулах хугацаа
Залруулсан байдал үр дүнтэй эсэх
Үл тохирлыг хаасан эсэх
Хавсралт
Дотоод аудитын хөтөлбөр
Дотоод аудитын шалгах хуудас
Дотоод аудитын Тайлан
Дотоод аудитын зорилго, хамрах хүрээ
Холбогдох баримт бичиг
Дотоод аудитын тайлан
Аудитын үр дүн /анхаарах, тохирол болон үл тохирол/-оор гарна.
Аудитын тухай товч:
Аудитаар илэрсэн Анхаарах Асуудлууд:
Аудитаар илэрсэн Үл тохирол:
Хамрах хүрээнээс аудитад ороогүй үлдсэн хэсэг/процесс (хэрэв бий бол):
Дотоод аудит хийсэн:
Аудитын баг: