Зөвлөмж - болно / болохгүй
Болохгүй
1. Харилцагчийн асуудлыг тодорхойлоогүй бол нэвтрүүлэлт эхэлж болохгүй
2. Харилцаж буй байгууллагын удирдлага эвсэл удирдлагаас бусад хамт олон дижитал шилжилтийг хийх нь үр нөлөө, шалтгааныг ойлгоогүй тохиолдолд мөн нэвтрүүлэлт хийж болохгүй
3. Нэвтрүүлэлт хийх явцадаа админ эрхийг тохирхоог олон хүнд нээж өгч болохгүй
4. Админ болон бусад тохирхоог үүсгэхдээ заавал албан бичиг дээр үндэслэн тохируулна. Хэрэв албан ёсоор албан бичгээр аваагүй тохиолдолд эрх үүсгэж болохгүй
5. Мөнгө, санхүүтэй холбоотой нэвтрүүлэлтийн хэсгийг байгууллагын албан ёсны зөвшөөрлийн дагуу нэвтрүүлнэ. ЖИШЭЭ бараа бүтээгдэхүүнтэй холбоотой байж болно.
6. Амжилтын менежерүүд харилцагчтай харилцаж байх үедээ ямар ч тохиолдолд уравгар, уцаартай байж болохгүй
7. Амжилтын менежерүүд дээд зэргийн харилцааны өндөр соёлтой байх ёстой ба баг хамт олон болон харилцагчдад эвгүй сэтгэгдэл төрүүлэхээр үг хэллэг ашиглах болохгүй.
8. Амжилтын менежер нэг нэгэндээ дээрэнгүй мэдэмхийрсэн зан гаргаж болохгүй. Багийнхаа гишүүн бүрт мэддэгээ хуваалцах хандлагатай байх ёстой
9. Амжилтын менежерүүд онлайн уулзалт хийж байхдаа арын дуу чимээгүй газар суух ёстой, Чимээтэй газар уулзалт хийх нь уулзалтыг амжилтгүй болгох шалтгаан болдог тул чимээтэй газар уулзалт хийж болохгүй
10. Амжилтын менежерүүд харилцагчид хоёрдмол утгатай хариулт хэлж болохгүй.