Enkhtuul Bayanbileg19 Dec 2024

Эрксисийн гэр бүл, хамт олон сүүлийн 3-4 сарын хугацаанд хурдацтай өргөжин, оффистой багтахгүй өнөр өтгөн болсон билээ. Багийн гишүүдээ тав тухтай сууж ажиллах, уужуу саруул, тохитой тухтай оффисыг бий болгохоор бид бүхэн ажиллаж байна. Та хэд маань хэсэгхэн хугацаан хүлээцтэй хандаж, хүлээж байгаарай.
Бид өөрсдийн Эрксис цамхагтай болж байгаа бөгөөд компанийнхээ үүсгэн байгуулагдсан өдөр буюу 6 дугаар сарын 2-ны өдөр гэхэд шинэ оффисдоо тухлаж байхаар зорин ажиллаж байна.
Оффисынхаа тохижилтын ажлын явцыг та бүхэндээ тогтмол мэдээллэх болно.