2022 онд тогтмол төлөвлөгдсөн үйл ажиллагаануудыг эндээс харна уу
ТОГТМОЛ ТӨЛӨВЛӨГДСӨН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛБАР
А. HАPPY HOUR
Үйл ажиллагааны зорилго: Тухайн сард шинээр орсон багийн гишүүдтэйгээ танилцах, дотоод уур амьсгалыг сайжруулах, нэгэндээ хэрэгтэй мэдээлэл олгох, хамт олноороо цагийг хөгжилтэй өнгөрүүлэх зорилготой.
Зохион байгуулах дүрэм: Ямар нэг сэдвийн хүрээнд зохион байгуулах ба ажил мэргэжилтэй холбоотой, чөлөөт гэх мэт ямар ч сэдэв байж болно. Бүгд оролцоно. Төсөв: 500,000 төгрөг
Б. ЭРКСИС СУРГАЛТ
Үйл ажиллагааны зорилго: Эрксис платформын талаар заавар мэдээллийг багийн бүх гишүүдэд өгөх
Зохион байгуулах дүрэм: Сар бүрийн эхний долоо хоногийн Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад өглөө 8.30 цагаас оффисын хурлын өрөөнд болно. Оролцогчийн тооноос хамаарч цахим, заал хослуулж болно. Эрксис платформын талаар мэдээлэл авах бүх хүмүүст нээлттэй. Тухайн сард багт шинээр орсон бүх гишүүд сууна.
В. ANNUAL RETREAT 2022
Үйл ажиллагааны зорилго: Нийт баг хамт олныг уур амьсгал сайжруулах, илүү нягт, нөхөрсөг хамт олныг бүрдүүлэх, хамтдаа амрах.
Зохион байгуулах дүрэм: Зохион байгуулах баг томилогдож, удирдамж гаргана. Багийн бүх гишүүд заавал оролцоно. Энэ жилийн төлөвлөгдөж буй хугацаа 2022 оны 8 сарын 26-28. Дөхүүлж байгаад баталгаажуулж зарлана.
Г. ШИНЭ ЖИЛ 2022
Үйл ажиллагааны зорилго: Нийт баг хамт олныг уур амьсгал сайжруулах, илүү нягт, нөхөрсөг хамт олныг бүрдүүлэх, тухайн жилийн ажил, бүтээмжээ дүгнэх.
Зохион байгуулах дүрэм: Зохион байгуулах баг томилогдож, удирдамж гаргана. Багийн бүх гишүүд заавал оролцоно. Энэ жилийн төлөвлөгдөж буй хугацаа 2022 оны 12 сарын 23-24. Дөхүүлж байгааг баталгаажуулж зарлана.
Д. ЧӨЛӨӨТ ҮЙЛ АЖИЛЛААНУУД
Заал авах: Баасан гараг бүрийн 11.00-13.00 цагийн хооронд NCP спорт комплексийн зааланд. Хариуцан зохион байгуулагч- Батука (Бат-Амгалан).
Уулын алхалт: Бямба гараг бүр. Урьдчилж цуглах газар, цагийг мэдээлнэ. Гэр бүлийнхнээ хамт авч явах нээлттэй. Хариуцан зохион байгуулагч- Ишка (Цэвээн-Очир).
Теннис: Бямба, Ням гараг бүрийн 17.00-19.30 цагийн хооронд Модны 2-ийн Стар төв дээр. Хариуцан зохион байгуулагч- Г.Бат-Эрдэнэ.
Dota баг: Улиралд нэг удаа зохион байгуулна. Урьдчилж мэдээллийг өгнө. Хариуцан зохион байгуулагч- А.Мийгаа (А.Мягмарсүрэн)