Өдрийн мэнд,
Эрксис Монголиа ХХК & Нью Медиа Группын эрхэм хүндэт гишүүд та бүхнийг 12 сарын 25-ны Пүрэв гарагт Тэрэлж байгалийн цогцолбор газарт байрлах “Глориа резорт”-д болох бидний хүсэн хүлээсэн шинэ жилийн баярын цэнгүүн “New Year's Party”-д урьж байна.
Арга хэмжээ нь 25-ны Пүрэв гарагын 13.00 цагаас (ажлын өдөр) 26-ны Баасан гарагын 15.00 цаг (ажлын өдөр) хүртэл үргэлжлэх тул та бүхэн хувийн бэлтгэлээ сайн хангаарай. Үүнд:
Дулаан хувцас, халтирдаггүй гутал
Шүдний оо, сойз
Пажама эсвэл биед чөлөөтэй унтлагын хувцас /Жич: Уламжлал ёсоор “Пажама” партитай/
“New Year's Party" дурын ёслолын хувцаслалт
Хүн бүр Монитодоо өгөх хүйс харгалзахгүй нэг бэлэг авч очихоо мартуузай.
Та доорх зурагнаас нийт New Year's Party ажиллагааны хөтөлбөртэй танилцаарай. 
Нэмэлт мэдээлэл:
Байгууллагын гадаанаас автобусаар үйлчилнэ.
Глориа резортын цомцог гэрүүдэд хононо.
Цомцог гэрүүд нь шалнаасаа халдаг буюу дулаахан, мөн дотроо боловсон 00, дүштэй.
Үндсэн арга хэмжээнээс өөр хөтөлбөрт орох сонирхолгүй гишүүд цомцог гэртээ амраад, агаар салхинд амраад ирж болно, чөлөөтэй.
Охидод хэлэхэд, Мандухай Хатан ХХК-ийн 2 үсчин байх тул гарын мөнгө өгөөд үсээ эртхэн янзлуулж болно.
Одоогоор оролцох гишүүдийн нэрс тодорхой болсон байгаа, та бүхний шийдвэр 25-ны өдрийг хүртэл өөрчлөгдөхөөр бол заавал мэдэгдээрэй.
Манай суппорт, борлуулалтынхан харилцагч компаниуддаа эртхэн шинэ жил маань Пүрэв орой болно, Баасанд ажиллахгүй гэдгээ мэдэгдээд, Пүрэв гарагт боломжоороо суппортоо үзүүлнэ.
Мөн аюулгүй байдлаа бодоод лаптоптойгоо шинэ жилд явах нь байна шүү. 🙌