БҮЛЭГ 1 - Серверийн тохиргоо хийх - нээлттэй эхийн хувилбар ашигладаг хэрэглэгчидэд
1.1 Серверийн шаардлага
Нээлттэй эхийн хувилбар хэрэглэгчид серверийн шаардлагыг https://back.erxes.mn/ эсвэл https://help.erxes.io/ дээрээс илгээх боломжтой.
Хэрэглэгчид технологийн асуулт, тусламж хэрэгтэй болсон тохиолдолд
Серверийн шаардлагын үед хэрэглэгчид аливаа технологийн тусламж шаардлагатай тохиолдолд https://discord.com/channels/914850566482571324 өөрсдийн дискорд сувагт урьж шууд систем админтай холбоо тогтоох боломжоор хангаж өгнө.
Эсвэл имэйл болон бусад ямар нэгэн сувгаар шууд холбоо тогтоох боломжтой болгоно. Имэйл болон эрхэс багийн инбокс зэрэг бусад суваг болох хэдий ч тийм ч тохиромжтой биш.
1.2 Сервер дээр XOS суурилуулах
XOS суурилуулах хэсэгт харилцагчийн менежерүүд өөрийн систем админ болон харилцагчийг шаардлагатай мэдээллээр цаг алдалгүй хангах үүрэгтэй.
1.3 Тохиргоо
Хэрэглэгч ямар ч модуль ашиглахаас үл хамааран Эрксис XOS суусан тохиолдолд System Configuration хэсгийн мэдээллийг аль болох бүрэн тохируулж оруулах шаардлагатай. Уг хэсэгт зураг хавсаргах, имэйл авах зэрэг ерөнхий тохиргоо байрладаг.
-
System configuration
-
Campaign configuration
-
Integration comfiguration зэрэг 3 тохирхоог хийснээр систем бүрэн чадамжаар ажиллах боломжтой.
Хэрхэн тохиргоо хийх талаар дараах холбоос дээр дарж заавартай танилцана уу. https://back.erxes.mn/ Сервер болон Тохиргоо хэсгээс авна.
БҮЛЭГ 2 - Бизнес дээр тулгарч буй асуудлуудыг тодорхойлох үе шат
Үйлчлүүлэгчийн өвдөлтийн цэгүүд буюу тулгарч буй асуудлуудыг хэрхэн тодорхойлох вэ?
Өвдөлтийн цэгүүд нь үйлчлүүлэгчид болон боломжит үйлчлүүлэгчдэд тулгардаг асуудал гэдгийг бид мэднэ, гэхдээ та тэдгээрийг хэрхэн тодорхойлох вэ?
Өвдөлт намдаах цэгүүд нь тэдгээрийг мэдэрдэг хүмүүстэй адил олон янз бүр байж болох тул үйлчлүүлэгчийнхээ өвдөлтийн цэгүүдийн мөн чанарыг илрүүлэхийн тулд чанарын судалгаа хийх нь чухал юм.
Эдгээр өвдөлтийн цэгүүдийг буюу асуудлуудыг олж мэдэх зарим алхмуудыг дурьдая.
1. Үйлчлүүлэгчидтэй харилцах.
Үйлчлүүлэгчийнхээ өвдөлтийг олж мэдэх хамгийн сайн арга бол тэднээс сонсох явдал юм. Судалгаа, фокус групп, ярилцлага гэх мэт хэрэглэгчийн судалгаа хийх.
Зорилтот асуултуудыг асууж, хэрэглэгчийн хариултыг анхааралтай сонссоноор та тэдний асуудлыг илүү сайн ойлгож, шийдвэрлэх боломжтой.
2. Борлуулалтын багаас асуу
Борлуулалтын баг боломжит үйлчлүүлэгчид болон харилцагч нартай байнга тогтмол ярилцдаг.
Борлуулалтын баг нь мөн үйлчлүүлэгчдийн өвдөж буй асуудлын талаар өөр өөр үзэл бодолтой байх бөгөөд энэ нь зарим үйлчлүүлэгчид үл мэдэгдэх үндсэн чиг хандлага, тэр байтугай өвдөлтийн цэгүүдийг олж мэдэхэд тань туслах болно.
3. Хэрэглэгчийн санал хүсэлтэд дүн шинжилгээ хийх.
Таны үйлчлүүлэгчид болон боломжит үйлчлүүлэгчид өвдөлтийн цэгүүдийг онлайнаар цацаж магадгүй юм. Хэрэв та хаанаас хайхаа мэддэг бол эдгээр асуудлуудыг бизнесийнхээ хүчирхэг борлуулалтын цэг болгон хувиргаж чадна.
Үйлчлүүлэгчдийнхээ шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлын талаар мэдэхийн тулд хэрэглэгчийн тусламжийн тасалбарт дүн шинжилгээ хийж, тухайн салбарт тулгарч байгаа асуудлуудыг олж мэдэхийн тулд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, онлайн тоймыг анхааралтай ажиглаарай.
Шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлын жишээ
Үйлчлүүлэгчдэд борлуулсан бүтээгдэхүүний төлбөрөөс дээгүүр үйлчилгээ хэрэгтэй байдаг. Санхүүгийн хязгаарлагдмал байдал нь үйлчлүүлэгчдийг үр ашигтай ажиллахад саад болж, илүү хэмнэлттэй хувилбаруудыг хайхад хүргэдэг.
Стратегийн хувьд хэт олон шат дамжлагатай бизнес. Бизнесийн процесс хэт удаан байх нь мөнгө их зарцуулагддаг бөгөөд үүнийг багасгах хэрэгцээ байх нь ойлгомжтой.
Хэлтсийн хоорондын харилцаа тодорхойгүй, багуудын хоорондох үйл явцын алдааг багасгахын тулд мэдээллийг зөв дамжуулах арга замыг олох хэрэгтэй.
Эдгээр нь бүгд "өвдөлт" үүсгэдэг эсвэл бүтээмжийг боомилдог нөхцөл байдал юм. Эдгээр өвдөлтийг арилгах эхний алхам бол тэдгээрийг хэрхэн тодорхойлж, арилгахыг мэдэх явдал юм.
Хэрэглэгчийн өвдөлтийн цэгүүдийг тодорхойлох, эмчлэх олон янзын арга байдаг. Үүнийг хийх хамгийн сайн арга бол тэдний хэлэхийг сонсох явдал юм.
2.1 Хэрэглэгчийн бизнесийг томоор нь ойлгох
Харилцагч талтай анхны дуудлага хийхээс өмнө эхлээд Харилцагчийн менежерүүд дараах зүйлсийг заавал хийсэн байна.
-
Байгууллагын гэрээтэй танилцах
-
Тухайн байгууллагын мэдээлэл онцлогийг судлах /вебхуудас, фэйсбүүк, инстаграм гэх мэт/
-
Байгууллагын борлуулалт баталгаалжих үеийн мэдээллийг авсан байх
-
Байгууллагын эрхэс нэвтрүүлэх ерөнхий алсын хараа төсөөлөлтэй орох
Дараах мэдээллүүдийг байгууллагаас авч болно
-
Байгууллагын процессийн зураглал
-
Гэрээний дагуу процессийг ойлгохтой холбоотой бүхий л мэдээлэл
-
Видео болон контент
Хэрэглэгч зөвшөөрөх боломжгүй мэдээлэл заавал авах шаардлагатай болсон тохиолдолд НУУЦ ХАДГАЛАХ ГЭРЭЭ хийнэ
2.2 Одоогийн системд шийдвэрлэгдэж чадахгүй байгаа асуудлуудыг харах
Хэрэглэгч бүр өөр өөр шалтгаанаар эрксис платформыг сонгодог.
Тухайн үеийн багц нь өөрөө боломжийн үнэтэй байгаад ирээдүйд ашиглагдах гэсэн шалгаанаар сонгосон байдаг. Эвсэл яг нэг тодорхой асуудал шийдэхээр авсан аль ч тохиолдолд бид хэрэглэгчийн яагаад манай системийг сонгосон мөн ирээдүйд яагаад ашиглах ёстойг ойлгуулах хэрэгтэй.
-
Хэрэглэгчид өмнө нь систем ашиглаж байсан эсэх болон эрксисийг сонгосон шалтгаан
-
Одоогийн системтэйгээ Эрксисийг уялдуулж ажиллуулж үр өгөөж гаргах гэж байгаа эсэх
-
Эрксисийг ямар асуудал шийдэх зорилгоор ашиглах шийдвэр гаргасан төсөөлөл
Нэмэлтээр хэрэглэгчийн асуудлыг сонсож үед дутуу тодорхойгүй гэж үзсэн тохиолдолд тухайн асуулттай холбоотой нэмэлт асуултуудыг асуух.
Жишээлбэл:
Хэрэглэгч: Би хэрэглэгчидээ хэрхэн хялбараар бүртгэх вэ? Манай баг хамт олон хэрэглэгчидээ бүрэн бүртгэхэд хүндрэлтэй байдаг мөн энэ нь өөрөө маш их гар ажиллагаа шаарддагаас шалтгаалаад бүртгэл дутуу явагддаг.
Гэх мэт нэг л өгүүлбэр хэлсэн тохиолдолд дараах байдлаар дэлгэрүүлж болно.
Харилцагчийн менежер асууж болно:
-
Та яг ямар төрлийн хэрэглэгчидтэй вэ? /бүх төрлийн, эсвэл ихэнх нь эмэгтэйчүүд, эсвэл ихэнх нь захирал удирдлагууд байдаг гэх мэт ямар ч байж болно/
-
Та хэрэглэгчийн ямар дата сан үүсгэхийг хүсэж байгаа вэ? /Нэр, овог, утас, төрсөн өдөр, нэмээд тухайн байгууллагын онцлог бүхий хэрэглэгчийн дата сан үүсгэх мэдээлэл байж болно/
-
Та эргээд ямар тайлан авахыг хүсэж байгаа вэ?
-
Та хэрэглэгчээ ямар байдлаар сегментчилэхийг хүсэж байгаа вэ?
2.3 Ямар төрлийнмасуудал хамгийн их гар ажиллагаа шаардаж буйг мэдэх
Харилцагчийн өдөр тутам хийдэг боловч шаардлагагүй гар ажиллагаа шаардсан үйлдүүд их байдаг. Зарим тохиолдолд харилцагч байгууллагын удирдлагууд мэддэг хэрнээ анзаарагддгүй маш их ажилтны бүтээмжинд нөлөөлөх хэрэггүй механик үйлдүүд байдаг. Үүнийг хэрэглэгчийг яриулсанаар мэдэх эсвэл бид өөрсдөө анзаарч гаргаж ирэх ёстой. Нийт гаргаж ирсэн механик үйлдлүүд дунд эрксисээр шийдвэл болох асуудлыг танилцуулж болно.
2.4 Ямар төрлийн тайлан авахыг хүсэж буйг мэдэх
Харилцагч байгууллагын авахыг хүсэж буй тайлангийн мэдээлэл бол айлд нэвтрүүлэлт хийх эрхэсийн үр өгөөжийг мэдрүүлэх ГОЛ ТҮЛХҮҮР юм. Хамгийн том удирдлага ямар тайлан авахыг хүсэж буйг асууж мэдэх, уг тайланг гаргахад ямар бүртгэл мэдээлэл эрхэс дээр байвал зохих вэ? гэдгийг гаргах юм.
БҮЛЭГ 3 - Эрксис XOS системээс хүлээж буй хүлээлтийг тодорхойлох, нийцүүлэх үе шат
Хэрэглэгчийн системээс хүлээж буй хүлээлт, анх борлуулалтын уулзалт хийх үеэс эхлээд гэрээ батлагдсан үе хүртэлх яригдсан хоёр талын ойлголтыг нэгтгэх буюу хүлээлтийг тэнцүүлэх үе шат юм.
3.1 Байгууллагын анхны төсөөллийг албан ёсоор авч баримтжлууах
2 талын ярилцсан асуудал, шийдэл буюу анхны төсөөлөл яриаг албан ёсоор имэйлээр эвсэл гэрээний хавсралтанд оруулж 2 талаас баталгаажуулах шаардлагатай. Албан ёсны барист үйлдээгүйгээс шалтгаалан аль нэг тал хохирох эсвэл үл ойлголцсоноо үүдэн цаг хугацаа алдах цаашлаад аль нэг сэтгэл ханамжгүй үлдэх юм. Ялангуяа харилцагчийн анх системийг сонгосон шалтгааныг болон хүлээлтийг нийлүүлээгүйгээс болж харилцагч сэтгэл ханамжгүй байх цаашлаад гэрээ цуцлах, системнээ ашиглах хүсэл эрмэлзэлгүй болдог байна.
3.2 Борлуулалтын багийн амлалтыг мэдэх
Харилцагч байгууллагад борлуулах үеийн борлуулалтын багийн уулзалт тухайн үед яригдсан модулийн хүсэлтүүд, гол санаануудыг урьдчилан мэдсэн байх. Нэмээд борлуулалтын уулзалтын үед яригдаагүй илүү ажлуудыг ялгаж салгаж харах хэрэгтэй. Хэрэв анхны уулзалтуудын үед огт яригдаагүй ажлууд яригдвал борлуулалтын багтаа заавал эргэн мэдэгдэж зөвшилцөх шаардлагатай ба харилцагт тал болон борлуулалтын багийг оролцуулан дахин уулзалт товлож хүлээлтийг нэгтгэх.
3.3 Боруулалтын багийн амлалт болон хэрэглэгчийн төсөөллийг нэгтгэх
Борлуулалтыг багийн амлалт, захиалагч талын хүсэлтийг мэдсэний дараа анхны уулзалтыг хийнэ. Анхны уулзалт хийхдээ гэрээ байгуулсан борлуулалтын багийн гишүүнийг заавал байлцуулж гэрээ байгуулахдаа яригдсан асуудлуудыг баталгаажуулах буюу борлуулалтын багийн гишүүн харилцагчийн амжилтын менежерт захиалагч талыг албан ёсоор хүлээлгэн өгөх юм.
БҮЛЭГ 4 - Байгууллагын ирээдүйн хүсэл зорилгыг тодорхойлох
Хэрэглэгч системийг ашиглаад ирээдүйд хүрэхийг, бий болгохыг зорьж буй зорилгыг тодорхойлно. Жишээ нь зарим байгууллагууд хэрэглэгчийн нэгдсэн дататай болж илүү ухаалга шийдвэр гаргадаг болохыг зорих, ингэснээр ирээдүйн маркетингийн зардал, хүний нөөцийг зардаа бууруулах хүсэлтэй байдаг.
4.1 Үнэт зүйл, зорилго, үйлдэл
Харилцагчийн менежернууд зорилго тавьж, түүнийг хэмжихийн чухлыг ойлгох нь чухал ач холбогдолтой байдаг.
“Та урсгалаараа амьдарч байна уу, эсвэл өөрийнхөө амьдралыг урлаж байна уу”
Үнэт зүйлс:
Бид зорилгодоо хүрэх үндсэн үнэт зүйлсийг ойлгох хэрэгтэй.
-
Гэр бүл – хань ижил, үр хүүхэд, хамаатан садан
-
Санхүү – санхүүгийн аюулгүй байдал, банкинд байгаа мөнгө
-
Эрүүл мэнд – биеийн эрүүл мэнд, хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн
-
Бизнес – ажил дээр хийдэг зүйл
-
Сүнслэг байдал – дээд оршихуйтай харилцах харилцаа
-
Хүрээлэн буй орчин – таны амьдардаг газар
-
Нийгэм – таны найзууд
Зорилго:
-
Ямар зам дээр байгаа, хаашаа тэмүүлж байгаагаа олж мэдэх
-
Боломжит бүх саад бэрхшээлийг урьдчилан харах, шийдвэрлэх
-
Зорилго нь ийм байх ёстой
-
Тодорхой
-
Хэмжих боломжтой
-
Хүрэх боломжтой
-
Ач холбогдолтой
-
Хугацаа нь тодорхой
-
Нийтийг хамарсан
Үйлдэл:
-
Сахилга баттай байж, үйлдэх
-
Оюун санаа болон биеийн хувьд сайн байх
-
Өөртөө болон төлөвлөгөөндөө итгэх (Хандлага)
-
Тухтай биш зүйлсийг хийх зоригтой байх
4.2 Зан төлөв суулгах
Зорилгодоо хүрэхийн тулд ямар ч хамаагүй өдөр бүр хийдэг тодорхой зан үйл байх ёстой.
-
Үр дүнд биш зан үйлд анхаарах
-
Санхүүгийн зорилгодоо хүрэхэд нөлөөлж байх
-
Шинэ бизнесээ удирдах хамгийн үр бүтээлтэй зан үйл юу болохыг олж мэдэх
-
Төгсгөлд нь “юу хийснээр” гэж үр дүнгийн зорилгодоо хүрэх төлөвлөгөө боловсруулах
Зорилгоо хэмжих
Өдөр бүр, богино болон урт хугацаанд юу хийж болохыг тодорхойлох
-
Хувийн болон мэргэжлийн зорилгодоо анхаарах
-
Саад бэрхшээлийн хүчин зүйлс тодорхойлох
-
Өөртөө хариуцлага тооцдог байх
-
Дараагийн 3, 6 сар, 1 жилийн зорилгоо тодорхойлох
-
Зорилгийн үр дүнг дэмждэг байх
БҮЛЭГ 5 - Байгууллагын бизнесийн процесийг тодорхойлох,
Байгууллагын процессыг ойлгосны үндсэн дээр амжилтын менежерүүд өөртөө хэрэгтэй асуултуудаа асуух, ингэснээр байгууллагын одоогийн бизнесийн процесийг багасгах, сайжруулах буюу re-engineering хийх боломжтой. Байгууллагууд ихэнхдээ одоо байгаа процестоо шинэчлэл хийх дургүй байдаг бөгөөд одоогийн процесийн алхам бүрийг систем рүү хөрвүүлэх гэж зүтгэдэг. Тиймээс байгууллага нь удирдлагуудаас эхлүүлээд нийт баг хамт олон бизнесийн процесийг технологи ашиглан дахин инженерчлэх шаардлагатай гэдийг ойлгох хэрэгтэй байдаг. Хэрэв байгууллага бүхэлдээ ойлгож чадаагүйгээс үүдэн истем нэвтрүүлт удааширах, ашиглалт үр өгөөжөө өгөхдөө удаан байдаг.
5.1 Байгууллагын одоогийн процесстэй танилцах
Байгууллагын одоогийн процесстэй танилцах үе шатанд байгууллагын хэрэгтэй мэдээллүүдийг удалж мэдэхээс гадна, харилцагчаас шаардлагатай бүхий л мэдээлэл бүхий баримт бичиг, процессийн зургийг авна. Мөн одоогийн процесийг нарийн нэгт нэгэнгүй яриулна.
Анхаарах зохих: Хэрэглэгчийн дахин дахин яриулахгүйн үүднээс аудио рекорт хийх, тэмдэглэл маш сайх хөтлөх шаардлагатай байдаг.
Уг бүх мэдээлэл office.erxes.io - Contact - Company хэсгийн Компанийн нэмэлт мэдээлэл талбарын байгууллагаас ирсэн файлууд дунд хадаглагдана.
Дараах байдлаар байгууллагын мэдээллийг авч болно.
-
Процессийн зураглал
-
Хэлтэс нэгж бүрийн одоогийн процессийн мэдээлэл
-
Одоо ямар процессоор явж байгаа?
-
Ямар ажил хамгийн их цаг зарцуулдаг?
-
Ямар ажил хийхэд хамгийн төвөгтэй байдаг?
-
5.2 Нэмэлт мэдээлэл авах
Харилцагчаас ирсэн мэдээлэл хангалтгүй гэж үзсэн тохиолдолд илүү дэлгэрүүлж мэдээлэл авах ба үүнийг биечилсэн болон онлайн уулзалт хурлаар тодруулж болно. Уг хурал уулзалаар тодорхой алба, хэлтсүүдээс ийм төрлийн мэдээлэл нэмж тодруулах хэрэгтэй байгаа гэдгийг урьдчилан албан мэйлээр мэдэгдэх шаардлагатай.
Анхаарах зохих: /Харилцагчаас асуулт асуухдаа аль болох тухайн ярьж буй салбар нэгжийн жишээг ярьж асуулт асуух ба хэтэрхий хол өөр салбар нэгжийн жишээг авахгүй байвал зөв./
5.3 Ойлголтоо бататгах, зураглах
Энэ хэсэгт байгууллагын процессийн зураглалыг бүрэн ойлгож ямар асуудлаас эхлэвэл зөв талаар шийдвэрлэх?
Хэрэглэгчээс ирсэн бүхий л мэдээллийг нэгтгэж зураглан хэрэглэгчид танилцуулна. Уг зураглалтыг office.erxes.io дээр оруулж үлдээнэ. Зураглал таны чадах ямар ч хэлбэрээр байж болох ба excel sheer, figma, diagram, pdf аль ч хэлбэрээр үлдээж болно. Гол нь тухайн мэдээлэл үлдэх нь чухал юм.
БҮЛЭГ 6 - Асуудал, хүсэл зорилго, хүлээлт, байгууллагын бизнесийн процесийн дагуу систем нэвтрүүлэлтийн төлөвлөгөөг гаргах
Бизнесийн байгууллага, хувь хүн бүхий хэрэглэгчийн одоогийн ажлын процесийг ойлгосны дараа асуудлыг зөв тодорхойлох, зорилго хүлээлтийг мэдэх, уг мэдээллүүд дээр суурилсан боловсруулалт хийх нь нэвтрүүлэлтийн хамгийн тохирсон зөв төлөвлөгөө гаргах гол ажлын хэсэг юм.
6.1 Асуудал
Асуудлаа зөв олох, зөв эхлэх нь ажил амжилттай явахад хамгийн чухал хэсгүүдийн нэг юм. Аль ч тохиолдолд Харилцагчийн менежерүүд тухайн байгууллага эсвэл хувь хүний асуудлыг үнэн зөв олж мэдэх боломж бүхий мэдээллээр өөрийгөө хангаж чаддаг, эргээд хэрэглэгчээс хэрэгтэй мэдээллээ шаардаж чаддаг байх ёстой. Хэрэв тухайн байгууллага нь мэдээлэл өгөх тийм ч дуртай биш байгаа үед НУУЦЛАЛЫН ГЭРЭЭ байгуулж болно.
6.2 Хүсэл зорилго
Зорилго тодорхой тохиолдолд
Байгууллагын анх гэрээ байгуулсан, програм худалдан авсан зорилгыг зөв ойлгох мэдэх нь эргээд дараа дараагийн үе шат боловсруулалтанд хамгийн том нөлөөг үзүүлдэг. Үүнийг мэдсэнээр хэрэглэгчийн шийдхийг хүсэж байгаа асуудал нь ирээдүйн зорилгот нь тийм ч нөлөө үзүүлж чадахааргүй байвал түүнд их хэмжээний цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулах гарах эрсдэлтэй байдгийг бодолцож хэрэглэгчээ зөв зорилгот нь чиглүүлэх нь бидний хийх ажил зүйлсийн нэг юм.
Зорилго тодорхойгүй тохиолдолд
Хэрэв харилцагч хараахан өөрийн гол зорилго фокусыг олоогүй, тодорхойгүй байвал бид тухайн хүний одоогийн бизнесийн чиглэл, хөрөнгө, бизнес хөгжлийн түвшин алсын хараа зэргийг бодолцон тухайн төрлийн бусад байгууллагуудын туршлага дээр үндэслэн санаа өгч аль нэгийг нь сонгуулах боломжтой
6.3 Хүлээлт
Хэрэглэгч тухайн хүсэл зорилгодоо хүрэх явцад програмаасаа ямар мэдээ мэдээлэл тайлан, өдөр тутам, сар, жилээр хүлээж буй хүлээлтийг ойлгох мэдэх. Тухайн хүлээлтийг он сар хугацаагаар мэдэх нь харилцагчаа алдахгүй байх, хоёр талын итгэлцэлийг барьж явахад чухал юм.
Хэрэв хэрэглэгчийн хүлээлт бидний боломжоос зөрж байвал уг хүлээлтийг байхгүй болгох үнэн бодит хугацаа бүхий мэдээллээр хангах шаардлагатай. Харилцагчид хугацаа өгөлгүй хүлээлгэх нь мэргэжлийн бус хандлага бөгөөд ингэснээр гэрээ цуцлах, харилцагч сэтгэл ханамжгүй байх, систеийн талаар бусад хүмүүст таагүй сэтгэгдэл түгээх зэрэг аюултай байдаг тул хүлээлтийг 100 хувь нийцүүлэх шаадлагаай, нийцүүлж чадаагүй бол дээр дурьдсанчилан тухайн шийдлүүдийг хэзээ хөгжүүлэх талаар тодорхолй мэдээллээр хангах
Анхаарвал зохих: Зарим тохиолдолд харилагч талын хүлээлтийг 100 хувь мэдэх боломжүй байдаг учир нь
1. Байгууллага хүсэлтүүдээ 100 хувь мэдэж байгаа гэж боддог ч мэддэггүй,
2. Байгууллагууд системийг хэрэглэж байх явцадаа бусад системүүдтэй харьцуулж модуль хүсдэг.
Тиймээс аль болох системийг чадамжийг нэг бүрчлэн танилцуулах шаардлагатай байдаг.
6.4 Боловсруулалт
Хэрэглэгчээс ирсэн Асуудал, Зорилго, Хүлээлтэнд нийцсэн боловсруулалт хийх үе шат.
Уг боловсруулалтаар харилцагчийн хүлээлт зорилгонд тулгуурлан систем нэвтрүүлэх төлөвлөгөөний ерөнхий хувилбар гаргах ба байгууллагын процесийг бүхэлд нь хараад хаанаас эхэлвэл зөв талаар шийдэл гаргана? Гаргасан төлөвлөгөөг албан ёсоор загварын дагуу имэйлээр илгээх ба танилцсаны дараа онлайнаар уулзалт товлож төлөвлөгөө дэлгэрэнгүй тайлбарлаж танилцуулна.
Анхаарвал зохих: Төлөвлөгөөг заавал форматын дагуу үйлдэнэ, Шаардлагатай тохиолдолд видео бичлэг хийж илгээнэ.
6.5 Төлөвлөгөө гаргах
Боловсруулалт хийгдэн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу харилцагчид нарийнвчилсан гарын авлага заавар бүхий мэдээллийг имэйлээр юм уу, харилцааны ямар нэгэн сувгаар хүргүүлнэ.
Уг агуулганд дараах зүйлс багтана:
-
Уг аргаар нэвтрүүлэлт хийснээр ямар үр дүнд хүрэх ерөнхий тайлбар
-
Плагины тайлбар болон заавар
-
Плагинуудыг оруулсны дараа хоорондоо уялдан хэрхэн ажиллах тайлбар
Төлөвлөгөөгөө бүртгэх боломжтой форм
-
Байгууллагын нэр
-
Байгууллагын асуудал
-
Асуудлыг нь шийдвэрлэх баг, хэлтэс
-
Хэрхэн шийдвэрлэх
-
Ямар үр дүн гарах
-
Ямар плагинуудыг ашиглах
-
Плагин бүрийн гарын авлага линк болон тайлбар
-
Эцсийн уялдаа холбоо