Хөгжүүлэлтийн багт өгсөн хүсэлтийг "bug" төрлийн ticket эсвэл "enhancement request" төрлийн ticket гэж ангилж болно. Харилцагчийн үйлчилгээний баг харилцагч нараас алдаа засах хүсэлтийг хүлээн авах бөгөөд, тухайн алдааны ticket-ийг үүсгэх, засагдаж дуусах хугацаа зэргийг бүтээгдэхүүний багтай ярилцаж шийдэх юм.
1) 🐛BUG - Энэ нь системийн доголдол, алдааг илэрхийлдэг нэршил бөгөөд аль болох эрт илрүүлж, эрт засах нь цаашид үүсэж болох аюулаас урьдчилан сэргийлж болох арга зам юм.
Бүтээгдэхүүн баг 🐛BUG хүлээж авах стандарт:
- Name - товч бөгөөд тодорхой тайлбар
- Label - хүсэлтийн төрөл, зохих тэмдэгт
- Companies, customers - харилцагчийн мэдээлэл
- Description
- Хүлээж буй үр дүн, алдааны талаарх дэлгэрэнгүй тайлбар
- Харилцагчийн erxes url, нэвтрэх эрх
- Асуудлыг шалгах дараалал
- Өөр харилцагчийн систем дээр тухайн алдааг шалгасан эсэх
- Attachments - алдааны мессеж, лог-ийг зургаар хавсаргах
- “Erxes tickets” property group
- Language - тухайн алдаа ямар хэл дээр ирсэн вэ?
- Type of feature - ямар төрлийн плагин эсвэл системд хамаарах вэ?
- Customer type - ямар төрлийн харилцагч вэ?
Priority дээр үндэслэн алдаа шийдвэрлэгдэх хугацаа:
1. Critical: Чухал бөгөөд маш яаралтай
- Тайлбар: Системийн доголдол үүсгэсэн, энэ алдааг засахгүй л бол харилцагч үргэлжлүүлэн системийг ашиглах боломжгүй байх
- Шийдвэрлэх хугацаа: 1-4 цаг, асуудлыг шийдвэрлэх хөгжүүлэгчид нэн даруй мэдэгдэх
2. High: Чухал бөгөөд яаралтай
- Тайлбар: Системийн аль нэг хэсэгт алдаа гарсан, тухайн алдааг засахгүйгээр тэр хэсгийг үйл ажиллагаа үргэлжлэх боломжгүй
- Шийдвэрлэх хугацаа: 1-3 хоног, бүтээгдэхүүний баг болон CTO-той яаралтай ярилцаж, хөгжүүлэгч томилох
- Анхааруулга: Систем рүү шинэчлэлт оруулахаас өмнө харилцагчаас тохиромжтой хугацаа болон зөвшөөрөл авах
3. Normal: Чухал бөгөөд яаралтай биш
- Тайлбар: Системийн аль нэг хэсэгт алдаа гарсан, тухайн алдааг засахгүйгээр тэр хэсгийг үйл ажиллагаа түр үргэлжлэх боломжтой
- Шийдвэрлэх хугацаа: 1-2 спринт, бүтээгдэхүүний баг болон CTO-той яаралтай ярилцаж, төлөвлөх спринт болон хөгжүүлэгч томилох
- Анхааруулга: Систем рүү шинэчлэлт оруулахаас өмнө харилцагчаас тохиромжтой хугацаа болон зөвшөөрөл авах
4. Normal: Чухал биш, яаралтай биш
- Тайлбар: Тухайн алдааг засахгүй байсан ч хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүй
- Шийдвэрлэх хугацаа: 2-4 спринт, бүтээгдэхүүний баг болон CTO-той ярилцаж, төлөвлөх спринт болон хөгжүүлэгч томилох
- Анхааруулга: Систем рүү шинэчлэлт оруулахаас өмнө харилцагчаас тохиромжтой хугацаа болон зөвшөөрөл авах
2) 🔎Enhancement request - Энэ нь системийн оролцогч талууд болох харилцагч, үйлчлүүлэгч болон тухайн системийг ашиглаж буй дотоод баг, гишүүдээс ирэх систем дээрх нэмэлт хөгжүүлэлт, сайжруулалтын хүсэлтийг илэрхийлдэг нэршил бөгөөд тухайн хүсэлтийн дагуух хөгжүүлэлт хийгдсэнээрээ тухайн бизнест ашиг тусийг авчирж сайнаар нөлөөлөх, систем дээр хийгддэг үйлдлүүдийг хөнгөвчлөх зорилготой байна.
Бүтээгдэхүүн баг 🔎Enhancement request хүлээж авах стандарт:
- Name - товч бөгөөд тодорхой тайлбар
- Label - хүсэлтийн төрөл, зохих тэмдэгт
- Companies, customers - харилцагчийн мэдээлэл
- Description
- Сайжруулалт хийгдэх хэсгийн дараалал
- Тухайн хөгжүүлэлт системийн аль плагинуудтай холбогдох ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээлэл
- Хар зураг, дизайны линк эсвэл жишээ авж болох сайтын линк
- Харилцагчийн erxes url, нэвтрэх эрх
- Attachments - хөгжүүлэх хэсгийн зураг эсвэл санаа авах зураг, бичлэг /заавал биш/
- “Erxes tickets” property group
- Language - тухайн алдаа ямар хэл дээр ирсэн вэ?
- Type of feature - ямар төрлийн плагин эсвэл системд хамаарах вэ?
- Customer type - ямар төрлийн харилцагч вэ?
- User story - энэ нь хэрэглэгчийн хүсэл, хүрэх үр дүнг хэрэглэгчийн үгээр тайлбарладаг бөгөөд харилцагчийн үйлчилгээний зөвлөхүүд бусад багуудад олон дахин тайлбарлах бус энэ форматаар илэрхийлэхэд дэлгэрэнгүй хариулт авч чаддаг.
- As a - [албан тушаал] хүний хувьд
- I want to - [ийм үйлдэл хиймээр байна]
- So that - Тэгэж байж би [ийм үр дүнд хүрнэ]
Priority дээр үндэслэн сайжруулалтын хүсэлт спринтэд төлөвлөгдөх хугацаа:
1. Critical: Чухал бөгөөд маш яаралтай
- Тайлбар: Урьдчилан тооцоолоогүйн улмаас энэ сайжруулалтыг хийхгүй л бол үйл ажиллагаа зогсох магадлалтай
- Шийдвэрлэх хугацаа: 1-2 спринт
2. High: Чухал бөгөөд яаралтай
- Тайлбар: Энэ сайжруулалтыг хийснээр үйл ажиллагаа хэд дахин хөнгөвчлөгдөх, системийн бүрдэл хэсгүүд хооронын уялдаа холбоо сайжрах магадлалтай эсвэл хийнэ гэж амласан хугацаа тулсан
- Шийдвэрлэх хугацаа: 2-4 спринт, бүтээгдэхүүний баг болон CTO-той яаралтай ярилцаж, хөгжүүлэгч томилох
3. Normal: Чухал бөгөөд яаралтай биш
- Тайлбар: Зарим харилцагч дээр хийгдсэн байхад таатай, үйл ажиллагааг багахан хөнгөвчлөх
- Шийдвэрлэх хугацаа: 4-8 спринт, бүтээгдэхүүний баг болон CTO-той яаралтай ярилцаж, төлөвлөх спринт болон хөгжүүлэгч томилох
4. Normal: Чухал биш, яаралтай биш
- Тайлбар: Wishlist буюу хүслийн жагсаалт, хийгдсэн байхад илүүдэхгүй хөгжүүлэлт
- Шийдвэрлэх хугацаа: 8-12 спринт, бүтээгдэхүүний баг болон CTO-той ярилцаж, төлөвлөх спринт болон хөгжүүлэгч томилох
Анхааруулга
Систем рүү шинэчлэлт оруулахаас өмнө харилцагчаас тохиромжтой хугацаа болон зөвшөөрөл заавал авсан байх