.png)
Өдрийн мэнд,
Эрксис Монголиа ХХК & Нью Медиа Группын эрхэм хүндэт гишүүд та бүхнийг 12 сарын 22-ны Баасан гарагт Тэрэлж байгалийн цогцолбор газарт байрлах “Баян Монгол резорт”-д болох бидний хүсэн хүлээсэн шинэ жилийн баярын цэнгүүн “Casino Royal Party”-д урьж байна.
Арга хэмжээ нь 22-ны Баасан гарагын 9 цагаас (ажлын өдөр) 23-ны Бямба гарагын 15 цаг (амралтын өдөр) хүртэл үргэлжлэх тул та бүхэн хувийн бэлтгэлээ сайн хангаарай. Үүнд:
Дулаан хувцас, халтирдаггүй гутал
Шүдний оо, сойз
Пажама эсвэл биед чөлөөтэй унтлагын хувцас /Жич: Уламжлал ёсоор “Пажама” партитай/
“Casino Royal” ёслолын хувцаслалт
Энэхүү арга хэмжээнд багийн гишүүн бүр оролцоотой байх бөгөөд доорх хуваарилалтаар хуваагдсан багийн гишүүд хамтран богино хэмжээний кино бүтээх бөгөөд арга хэмжээгээр Шилдэг кино бүтээсэн багийг шалгаруулна. Шаардлага:
Киноны нэр: 2060 он
Үргэлжлэх хугацаа: 3-6мин
Ашиглах төхөөрөмж: Гар утас, CAPCUT гэх мэт бусад видео хийдэг app-ууд
Найруулагч: Багийн гишүүд
Жүжигчид: Багийн гишүүд
Зураглаач: Багийн гишүүд
Та доорх хүснэгтээс аль багт хуваарилагдсан болохоо хараарай.

Бид бүгдээрээ зүүний үзүүр дээр будаа тогтохтой ижил ховорхон тохиолоор хүн болж, амьдарлынхаа явцад дэлхийн 8 тэрбум, тэр дундаа Монголын 3 сая хүмүүс дундаас таны амьдралыг харах мэлмийд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлөхүйц, ирээдүйн хувь тавиланг тань тодорхойлох таны ертөнцийг бүтээлцэх онцгой хувь тохиолтой хүмүүстэй тааралддаг.
Иймд энэ онцгой хүмүүсийнхээ нэг хэсэг болох ажлын хамт олонтойгоо, нэгэн үдшийг илүү дотно танилцаж, хөгжилдөж цэвэр агаар, тухтай дулаахан орчинд өнгөрөөрэй.
Жич: Хэнийг ч дарсанд хүчлэхгүй, албан ёсны арга хэмжээнээс бусад арга хэмжээнд оролцохыг албадахгүй. Өрөөндөө ажлаа хийх, ганцаараа жоохон бодлоо цэгцлээд, өөрөө өөртэйгөө яриад Zin time хийх, эсвэл хэдүүлээ хөзөр, катан тоглох, кино үзэх, уулаар аялах, чаргаар гулгах гээд дур дураараа цагийг өнгөрөөж болох тул бүгд цагаа төлөвлөн хамт явна гэж найдаж байна. Эртнээс хүүхдүүдээ харах хүн, ээж аав, эхнэр нөхрөөсөө визээ аваад хувийн бэлтгэлээ хангаарай гээд арга хэмжээний төлөвлөгөөг урьдчилан гаргасныг доороос хараарай.
.png)