Хэрэглэгчээс нэвтрүүлэлтэд шаардлагатай мэдээллийг Google Sheet-ээр авна. Sheet-ийг зөв фолдероос хуулбарлаж, хэрэглэгч рүү илгээж, системд бүртгэх алхмуудыг заана.
Алхам 1: Google Sheet үүсгэх
Google Drive руу орно:
Drive → Эрксис Монголиа ХХК → Support team erxes → Onboarding support
Нэвтрүүлэлт хийх бүтээгдэхүүний фолдер руу орно
(Жишээ: All-in-One, POS, Schedule гэх мэт)Уг фолдерын хамгийн эхэнд байгаа Google Sheet-ийг сонгоно
(Жишээ нэр: All-in-One onboard)Sheet дээр “Make a copy” дарна
Хуулбарласан Sheet (Copied All-in-One onboard) дээр дараад нэрийг нь дараах байдлаар өөрчилнө:
All-in-One onboard Мандухай ХХК
Ийнхүү Sheet бэлэн болно
Алхам 2: Sheet-ийг харилцагч руу илгээх ба системд бүртгэх
Харилцагч руу имэйл илгээж, Google Sheet-ийн линк-ийг илгээнэ
Sheet-ээ “Editor” эрхтэйгээр share хийнэ
office.erxes.io руу орж, харилцагчийн Card → Description хэсэгт:
Google Sheet: гэсэн хэсэгт линкээ оруулж бүртгэнэ
Алхам 3: Sheet-ийг харилцагчаар бөглүүлэх
Google Sheet доторх “Бэлтгэх мэдээлэл” хэсгийг бөглүүлэх зааварчилгаа өгнө
Хэрэв хэрэглэгч бөглөхөд удаашралтай байвал:
Онлайн уулзалт товлож, мэдээллүүдийг хамт бөглөж авна
Заавар ойлгомжтой байгаа эсэхийг шалгаж, дутуу хэсгийг нөхнө
Санамж:
Хэрэглэгч Google Sheet-ээ бүрэн бөглөж өгсөн тохиолдолд дараагийн алхам болох орчны тохиргоо хийх ажлыг эхлүүлнэ.