Борлуулалт хийгдсэний дараа хэрэглэгчтэй холбогдож, нэвтрүүлэлтийн эхлэл уулзалтыг товлох, шаардлагатай мэдээллийг цуглуулах.
Алхам 1: Харилцагчтай холбогдох
1. Имэйл илгээх
Имэйлийн агуулга:
Сайн байна уу,
Та бүхэнтэй хамтран ажиллах болсонд баяртай байна.
Программын нэвтрүүлэлтийн явцад хэрэгтэй мэдээллийг доорх Google Sheet-д бөглөөд өгөөрэй.
Хэрэв ойлгомжгүй зүйл байвал сургалтын үеэр ярилцаж болно.
Нэвтрүүлэлтийн Google Sheet: [линк]
Та уулзалтын боломжит цагаа илгээгээрэй.
Хүндэтгэсэн,
[Нэр]
Customer Success Associate
+11 36 5555
2. Дуудлага хийх
Дуудлагын гол агуулга:
Сайн байна уу, Эрксисээс холбогдож байна
Та манай [бүтээгдэхүүн]-ийг авсан байсан
Би таны нэвтрүүлэлтийг хариуцаж буй менежер байна
Имэйл явуулсан байгаа – та харсан уу?
Уулзалтыг хийх боломжтой хамгийн ойрын цагийг хэлж өгнө үү
Хурлын зорилго: нэвтрүүлэлтийн явцыг танилцуулах
Танай бүх багийн гишүүд байх шаардлагагүй
Алхам 2: Google Meet уулзалтын линк илгээх
calendar.google.com руу орно
Уулзалтын цаг дээр товшоод уулзалт үүсгэнэ
Уулзалтын нэр: erxes – [Байгууллагын нэр] meeting
Add guests хэсэгт харилцагчийн имэйлийг бичнэ
Save дарж имэйлээр илгээнэ
Уулзалтын өмнөх бэлтгэл
office.erxes.io → Sales Mongolia board → Onboarding erxes pipeline
Харилцагчийн Card байгаа эсэхийг шалгах
Card дотор дараах мэдээллүүд байгаа эсэхийг шалгаж, нэмж бичнэ:
SaaS линк (ж: https://sales.app.erxes.io/)
Нэвтрэх имэйл (ж: support@erxes.io)
Вэб линк (ж: https://sales.vercel.app/)
Нэвтрүүлэлтийн Google Sheet линк
Stripe email
Үйл ажиллагааны чиглэл
Ажилтны тоо
Авсан бүтээгдэхүүн
Хамгийн түрүүнд шийдэх асуудал (pain)
Уулзалт хийх үеийн ярианы дараалал
Өөрийгөө товч танилцуулна
“Та яг ямар асуудлуудыг шийдэхийг зорьж байна вэ?” → Card дээр бичнэ
Нэвтрүүлэлтийн процессоо тайлбарлана:
Google Sheet бөглөнө
Бид тохиргоо хийнэ
Тест хийнэ
Сургалт өгнө
Өдөр тутмын суппорт хэрхэн явагдахыг хэлнэ
Хэрэв тохирвол долоо хоног бүрийн тогтмол уулзалтын линк үүсгэнэ
Уулзалтын дараа хийх зүйлс
Тогтмол уулзалтын линк үүсгээд имэйлээр илгээнэ
Хурлын үеэр амласан мэдээллийг имэйлээр явуулна (заавар, линк гэх мэт)
office.erxes.io → Card → Notes хэсэгт хурлын тэмдэглэл үлдээнэ:
Хурлын зорилго
Эрксис талаас хийх ажлууд
Харилцагч талаас хийх ажлууд
Шийдэж чадахгүй асуудал байвал дотоод багтай ярьж тодруулна
Боломжгүй зүйл байвал эртнээс тайлбарлаж хэлнэ