Хэрэглэгчийн багийн гишүүдэд зориулж системээ хэрхэн ашиглахыг харуулсан видео гарын авлага бэлдэхдээ энэхүү зааврыг дагана. Заавар нь богино, ойлгомжтой, нөхцөл байдалд суурилсан байх ёстой.
🪜 Заавар:
1. 🎯 Хэнд зориулж видео хийх вэ?
Борлуулалтын баг
Харилцагчийн үйлчилгээний баг
Админ хэрэглэгчид
→ Баг тус бүрийн workflow-д тохируулсан зааварчилгаа бэлтгэнэ.
2. 🎥 Loom видео хэрхэн бэлдэх вэ?
Discord-ийн дараах сувагт орж Loom-ийн нэвтрэх мэдээллийг авна:
https://discord.com/channels/914850566482571324/1214942974987862047Loom Extension-ийг Chrome дээр суулгана
Extension суусны дараа → Pin товчоор цэсний дээр гаргаж идэвхжүүлнэ
Хэрэглэгчийн erxes орчин руу нэвтэрнэ
Хэрэглэгчийн орчныг дэлгэц дээрээ нээж
Loom дээр дарж видеогоо эхлүүлнэ
Видео бичиж дууссаны дараа гарч ирсэн линкийг хэрэглэгчид хуваалцана
3. 📋 Видео агуулгын зөвлөмж (дараалал)
Танилцуулга:
"Сайн байна уу, та ингэж нэвтэрнэ... энэ хэсэгт ийм үйлдлүүдийг өдөр тутам хийж ажиллана."Нөхцөл байдалтай жишээ:
Нөхцөл 1: Борлуулалтаа орой тулгах бол ингэж хийнэ
Нөхцөл 2: Борлуулалтын card харагдахгүй бол ийм шийдэлтэй
→ Ийм “хааяа нэг тохиолддог асуудал”-ыг тодорхой зааж, хэрхэн шийдэхийг харуулна
Хаанаас тусламж авах:
Ойлгомжгүй зүйл гарвал хэнд, хаана хандах (жиш: support@erxes.io, help.erxes.mn гэх мэт)
📝 Санамж:
Админ хэрэглэгчид-д зориулсан зааварчилгаа:
help.erxes.mn-ээс линк өгөх
Эсвэл урт хэмжээний видео хийж тохиргооны бүх нөхцөл, хувилбаруудыг тайлбарласан байх нь илүү тохиромжтой