Нэвтрүүлэлтийн явцад гарч болзошгүй алдаа, мэдэхгүй зүйл, эсвэл шинээр гарч буй хөгжүүлэлтийн хүсэлтийн үед хэрхэн зөв дарааллаар асуудлыг шийдвэрлэхийг заана.
Асуудлын төрлөөр ангилсан шийдвэрлэх заавар
1. Алдаа гарсан тохиолдолд
Яах вэ?
office.erxes.io → Task → Triage хэсэгт асуудлын таск үүсгэнэ
Алдааг хариуцах хүн (owner)-д яаралтай гэдгийг хэлж, энэ cycle-д багтааж засах боломж байгаа эсэхийг асууна
Санамж:
Хэрэглэгчид алдааны талаар мэдээлэл өгөхдөө:
Хөгжүүлэгчийн өгсөн хугацаанд 7–14 хоног нэмсэн timeline хэлэх (тест хийх + хэрэглэгчид хүргэгдэх хугацаа багтсан байна)
2. Мэдэхгүй зүйлтэй тулгарсан үед
Яах вэ?
Мэдэх хүнийг олж холбогдоно (Slack, чат, уулзалт)
Асуудлыг хэрхэн шийдэх мэдээллийг судалж, тэмдэглэж авна
Бүр болохгүй бол тухайн сэдвийг хамгийн сайн мэддэг хүнийг хэрэглэгчийн хуралд урьж тайлбарлуулна
Санамж:
Шууд “би мэдэхгүй” гэж хэлэхээс илүү туршиж үзсэн, хайсан, бодсон байдал танигдаж байвал cool
Өөрөө асуудлыг ойлгох оролдлого хийсэн бол суралцах боломж ч өндөр байна
3. Эрксис системд одоогоор байхгүй, шинээр хөгжүүлэлт шаардах хүсэлт гарсан үед
Яах вэ?
office.erxes.io → Task → Triage хэсэгт хүсэлтийн таск үүсгэнэ
Бүтээгдэхүүний менежерт хандаж:
Яаралтай эсэхийг хэлнэ
Хэзээ хийх боломжтойг асууна
Төслийн алсын хараанд нийцэж байгаа эсэх, хийхэд хэр хугацаа орж болох талаар мэдээлэл авна
Санамж:
Хэрэглэгчийн хүссэн зүйл зарим тохиолдолд хурдан, зарим тохиолдолд маш удаан хийгддэг
Тодорхой болтол "болно", "болохгүй" гэж шууд хариу өгөх хориотой
Ийм үед:
→ "Бүтээгдэхүүний баг судалж байгаа. Хэзээ хариу өгөх боломжтойг тодруулаад эргэж мэдэгдье" гэж хэлнэ
→ Бүтээгдэхүүний менежерээс хариу хэлэх боломжит өдөр-ийг авч тэмдэглэнэ
🔚 Нэмэлт зөвлөмж:
Ямар ч асуудлын дараа хэрэглэгчид:
Тухайн асуудал бүртгэгдсэн
Шийдвэрлэх үйл явц эхэлсэн
Хэзээ, хэрхэн шийдэгдэх талаар мэдээлэл өгөх
→ Энэ гурвыг багтаасан байдлаар update өгөх
Аль асуудал "алдаа", аль нь "шинэ хүсэлт" болохыг ялгаж тайлбарлах нь хэрэглэгчийн итгэлд чухал нөлөөтэй