erxes бол хэрэглэгч төвтэй, нээлттэй хөгжүүлэлтийн соёлыг эрхэмлэдэг байгууллага. Бидний амжилттай бүтээгдэхүүн бүр тодорхой нэг багийн санаачилгаас бус, бүгдээрээ хамтран бүтээсэн шийдэл байдгаараа үнэ цэнтэй. Шинэ санаа бол инновацийн эхлэл — тиймээс үүнийг системтэйгээр хүлээн авч, шийдвэрлэх шатанд хүргэх нь маш чухал юм.
🎯 Зорилго
Шинэ санааг албан ёсоор бүртгэж, бусадтай хуваалцах
Санааг үнэлэх, хэрэгжүүлэх боломжийг нээлттэй хэлэлцэх
Хэрэглэгч, зах зээлийн бодит асуудлыг шийдэх инновац бий болгох
🛠 Хэрхэн санал болгох вэ?
1. Илэрхийлэл тодорхой байх
Шинэ санаа гаргахдаа дараах асуултад товч, тодорхой хариу өгсөн байх:
2. Саналын форм ашиглах
📌 Санал хүлээн авах сувгууд:
office.erxes.io > Task > Pipeline: 🤝Team issue: Product team
Board: Department: Product
Таск нэр: [IDEA] New product: … гэх мэтээр бичих
📄 Таск дээр оруулах мэдээлэл:
Санааны товч тодорхойлолт
Хэрэглэгчийн сегмент
Шийдэх асуудал
Одоогийн нөхцөл байдал
Санал болгож буй шийдэл
Ашиг тус / үр нөлөө
Хэрвээ байгаа бол: Loom, Screenshot, Feedback link
3. Хэлэлцүүлэлд оролцох
Бүтээгдэхүүний баг тухайн санааг судалж, үнэлж, хэлэлцэх уулзалт товлодог
Tech, Design, Support, Growth багтай холбогдох эсэхийг урьдчилан үнэлнэ
Зарим тохиолдолд hypothesis validation хийх судалгаа санал болгож болно
4. Шийдвэрт хүрэх
Шийдвэр:
MVP хэлбэрээр эхлүүлэх
Хожуу үеийн roadmap-д багтаах
Backlog-д хадгалах
Түр хэрэгжүүлэхгүй гэж шийдэх
Шийдвэрийг таск дээр бичгээр үлдээнэ, үндэслэлийг тайлбарлана
✅ Сайн туршлагууд
Шийдэл бус асуудлыг гол нь болгож санал гаргах
Бусад багтай уялдаа байгаа эсэхийг тусгах
Хэрэглэгчийн дуу хоолой дээр суурилсан бол эх сурвалжийг оруулах
Tech feasibility болон ROI-г урьдчилан тооцох гэж оролдох (боломжтой бол)
🧠 Нийтлэг асуултууд
💬 Уриа үг
“Бүтээгдэхүүн бол багийн шийдэл. Харин шинэ санаа — чиний хувь нэмэр.”