Demo буюу бүтээгдэхүүн, фичер танилцуулах үзүүлбэр бол тухайн ажлын зорилго, үнэ цэнэ, үр дүнг товч бөгөөд тодорхой, сонирхолтой байдлаар хүргэх арга юм. Энэ нь зөвхөн “юу хийсэн бэ” гэдгээс илүүтэй “ямар асуудлыг хэрхэн шийдсэн бэ” гэдгийг илэрхийлэх чухал боломж бөгөөд итгэл, ойлголцол, маркетингийн хөрөнгө болдог.
🎯 Зорилго
Хийсэн ажлын үр дүн, үнэ цэнийг хамт олонд ойлгуулах
Stakeholder болон хэрэглэгчид зориулан юу, яагаад, яаж хийснийг харуулах
Support, Marketing, Sales, Growth багуудад хэрэглэх бэлэн контент бий болгох
Хэрэглэгчийн ойлголт, туршлагыг сайжруулах
🛠 Ямар үед demo бэлдэх вэ?
Шинэ фичер, шинэ бүтээгдэхүүн гаргах үед
Хэрэглэгчдэд зориулах заавар, сурталчилгаа бэлдэх үед
Sprint / Cycle тайлан дээр онцлох task-ууд танилцуулах үед
Internal training буюу багийн дотоод сургалт хийх үед
✅ Demo бэлдэх стандарт алхмууд
I. Бэлтгэл
Demo хийх зорилгоо тодорхойл
Хэнд? Ямар асуудлыг ойлгуулах вэ?
Юу үзүүлэх вэ гэдгээ төлөвлө
Функц биш, ашиглалтын нөхцөл, хэрэглэгчийн өнцгөөс харуул
Demo сценарий бэлдэх
Аль workflow-г үзүүлэх вэ? (ж. “New lead → assign → convert” гэх мэт)
Демо хийх орчин бэлдэх
Test data, UI environment цэвэр, ойлгомжтой байх
Бичлэг хийх tool сонгох
Loom (recommended), Tango, Jam.dev
II. Бичлэг хийх
Хэмжээ: 1–5 минутын хооронд
Дараалалтай, тод дуу хоолойтой, төвлөрсөн тайлбар
UI дээр курсор удаан хөдөлгөж, юу хийхийг товч хэлж өг
"Энд дарна" гэхээс илүү “Манай хэрэглэгч энэ товчийг дараад захиалгыг үүсгэнэ” гэх мэт context-тэй тайлбар ашиглах
Demo structure жишээ:
🎬 Title: “How to assign a sales lead to your team member”
1. Introduction (15 сек)
→ Юу үзүүлэх гэж байгаагаа товч хэлнэ
2. Use case context (30 сек)
→ Хэн, яагаад үүнийг хийх шаардлагатай байдаг вэ?
3. Step-by-step walkthrough (2–3 мин)
→ Interface-ээр дамжин хийж үзүүлнэ
4. Summary / Call to action (30 сек)
→ Ашигтай байдлыг онцлоод, “Туршаад үзээрэй!” гэх мэт уриалга өгнө
📎 Demo video ашиглах суваг
⚠️ Анхаарах зүйлс
💬 Уриа үг
“Demo бол хийсэн ажлыг хуваалцах биш — үнэ цэнийг харуулах урлаг юм.”