Хэрэглэгчдэд зориулсан тусламжийн гарын авлагыг help.erxes.mn дээр оруулахдаа тодорхой бүтэцтэй, ойлгомжтой байдлаар мэдээллийг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэснээр хэрэглэгчид бүтээгдэхүүн, түүний тохиргоо болон хэрэглээний талаар хурдан, хялбар ойлгох боломжтой болно.
Гарын авлага оруулж буй заавар: https://shorturl.at/eWZkg
Гарын авлагыг нэмэхдээ дараах алхмуудыг дагана:
office.erxes.io руу орж
Knowledge Base хэсгийг нээнэ.
help.erxes.mn рүү орж, шинэ гарын авлага оруулах талбарыг сонгоно.
Add Article товчийг дарж, дараах мэдээллийг бөглөнө:
Title – Гарын авлагын гарчиг
Code – Дотоод код (хэрэв шаардлагатай бол)
Content – Гарын авлагын үндсэн агуулга
Гарын авлагын мэдээллийг зөв оруулах зөвлөмж
📌 Фонтын загвар
Google Docs дээр эхлээд бичиж, дараа нь хуулна.
Heading: Normal text
Font: Arial
Font size: 10
📌 Агуулгын бүтэц
Гарын авлагыг текстэн болон зурагтай хэлбэрээр оруулж болно.
Текстэн гарын авлага: Алхамчилсан заавар, товч тайлбар
Зурагтай гарын авлага: Дэлгэцийн зураг (улаан хүрээ эсвэл заагчтай)
📌 Жигд формат баримтлах
Бүх гарын авлагыг нэг ижил бүтэцтэй оруулж, хэрэглэгчдэд ойлгомжтой, хялбар болгох нь чухал.