MVP (Minimum Viable Product) гэдэг нь хамгийн бага нөөцөөр, хамгийн богино хугацаанд хэрэглэгчийн асуудлыг шийдэж, бодит хэрэглээ ба хариу үйлдлээр баталгаажуулж болох хувилбар юм. Энэ нь "төгс биш ч хэрэглэж болохуйц" бүтээгдэхүүн бөгөөд онол биш — хэрэглэгч дээр батлагддаг ойлголт юм.
🎯 Зорилго
Идеа, концепцийг богино хугацаанд зах зээл дээр турших
Хэрэглэгчийн асуудал шийдэж чадах эсэхийг шалгах
Хэтэрхий том scope-оос зайлсхийж, үнэтэй алдаанаас хамгаалах
Сургамж авах суурь эхлэл тавих
🧭 Үе шаттай процесс
I. Асуудлыг бүрэн тодорхойлох
Ямар хэрэглэгчийн ямар асуудлыг шийдэх гэж байна вэ?
Энэ асуудал давтамжтай, бодит, нөлөөтэй эсэхийг баталгаажуулах
Одоогийн workaround буюу хэрэглэгчийн хувьд “хийж байгаа арга” юу вэ?
📌 Жишээ:
“Салбарын менежерүүд ажилчдынхаа оролцоог хянах системгүй учир оролцоо муу, тайлан гаргахад цаг ордог.”
II. Success Criteria буюу амжилтын шалгуур тодорхойлох
MVP маань ямар хариу үйлдэл авбал бид “амжилттай” гэж үзэх вэ?
Qualitative + Quantitative аль аль нь багтсан байна
📌 Жишээ:
7 хоногийн дотор 10 хэрэглэгч ашигласан
Support-д ижил төрлийн гомдлын тоо буурсан
Feedback-д “ашигтай” гэж үзсэн хэрэглэгч 70% байна
III. Хамгийн бага боломжит шийдлийг тодорхойлох
User flow-г энгийнээр зурж харуулах
“Юу хийхгүй вэ” гэдгийг тодорхой зааглах
Manual workaround, mock component ашиглаж болох зүйлсийг ялгах
📌 Жишээ:
MVP-д notification system-ийг оруулахгүй
Dashboard UI-г basic table хэлбэрээр гаргана
CRM integration-ийг дараагийн үе шатанд авч үзнэ
IV. Feasibility ба хамрах хүрээ үнэлэх
Хөгжүүлэлтийн хувьд хэдий хугацаа, ямар нөөц шаардлагатай вэ?
Tech, Design, QA, Support багийн оролцоог үнэлэх
MVP-г 2–3 cycle дотор багтаан хийх боломжтой эсэхийг тогтоох
V. MVP Scope баталгаажуулах
PRD-д MVP Scope хэсэг тусад нь зааж бичих
Related task-уудыг “MVP” label-тайгаар бүртгэх
Roadmap / Planning sync дээр багуудаас баталгаажуулалт авах
Stakeholder-уудтай "MVP-г ашиглахад хүргэх цөм функцүүдийг" зөвшилцөх
✅ MVP тодорхойлох үед анхаарах зүйлс
📎 MVP баримтжуулах формат (PRD хэсэгт нэмэх)
🟠 MVP Scope:
✅ Багтах зүйлс:
- Lead-ийг гараар үүсгэх
- Sales funnel 3 үе шаттайгаар харуулах
- Weekly summary email илгээх
❌ Багтахгүй зүйлс:
- Auto sync with CRM
- Advanced filters, analytics
- Custom email builder
🎯 Success criteria:
- 5 хэрэглэгч бүрэн ашигласан
- 80% нь “ашиглахад хялбар” гэж үнэлсэн
💬 Уриа үг
“MVP гэдэг бол миний хийж чадах хамгийн бага хувилбар биш — харин хэрэглэгчийн асуудлыг шийдэж чадах хамгийн бага хувилбар юм.”