Бүтээгдэхүүний менежер нь зөвхөн өөрийн төлөвлөсөн ажил бус, бусад багуудын санал, хэрэглэгчийн хүсэлт, алдаа, сайжруулалтын санаа, системийн дотоод шаардлагын дагуу үүсэх ажлуудыг албан ёсоор бүртгэх, ангилах, хянах үүрэгтэй. Task module нь бидний ажил, шийдвэр, тайлагналын нэг цонхны суурь хэрэгсэл учир task бүр бүрэн, тодорхой, уялдаа холбоотой байх ёстой.
🎯 Зорилго
Системд бүртгэгдээгүй ажил байхгүй байх
Хэн, хэзээ, юуг хийх гэж байгаа нь ойлгомжтой байх
Алдаа, санал, шаардлагыг замхаруулахгүйгээр шийдвэрлэх шатанд хүргэх
🛠 Ямар ажлуудыг системд бүртгэх вэ?
Бүтээгдэхүүний менежер дараах төрлийн ажлуудыг системд заавал task хэлбэрээр бүртгэнэ:
Төрөл | Жишээ |
✅ Алдаа / bug | Системийн UI алдаанууд, ажиллахгүй болсон фичер |
✅ Хэрэглэгчийн санал / хүсэлт | БТК хэрэглэгчийн форм өөрчлөх хүсэлт |
✅ Support багийн санал | Байнгын ирдэг гомдол дээр үндэслэсэн сайжруулалт |
✅ Хөгжүүлэлтийн багийн technical feedback | Архитектурт нөлөөлөх dependency, refactoring task |
✅ Аналитик дээр илэрсэн онцлох зөрүү | Үзүүлэлт уналт, хэрэглэгчийн үйлдэл тасалдлын илрэл |
✅ Сургалт, баримт бичигтэй холбоотой task | PRD бэлдэх, loom video хийх |
✅ Шийдэлд хүрэх өмнөх алхмууд | Судалгаа, хэрэглэгчийн ярилцлага, benchmarking гэх мэт |
🧭 Бүртгэх ерөнхий заавар
Хаана бүртгэх вэ?
Яаж бүртгэх вэ?
“+ Add a Task” дээр дарна
Дараах талбаруудыг заавал бөглөнө:
Талбар | Заавал / Нэмэлт | Тайлбар |
Name | ✅ Заавал | Ажлын нэрийг товч, үйлдэлтэй өгнө — ж. “[BUG] Admin login error”, “[REQ] Add currency field” |
Assignee | ✅ Заавал | Ихэнхдээ өөрөө буюу хариуцах PM |
Cycle | ✅ Заавал | Төлөвлөсөн гүйцэтгэлийн цикл |
Work hours | ✅ Заавал | Урьдчилсан effort тооцоолол |
Description | ✅ Заавал | Асуудал, нөхцөл байдал, хүлээгдэж буй үр дүн |
Labels | 🔁 Нэмэлт | bug, request, analytics, doc гэх мэт keyword-ууд |
Attachment | 🔁 Нэмэлт | Screenshot, loom, user message, discord convo линк |
🧩 Нэршлийн стандарт (Task title format)
Төрөл | Формат | Жишээ |
Алдаа | [BUG] … | [BUG] Product list not loading in Safari |
Санал хүсэлт | [REQ] … | [REQ] Add “cancel” button in payment flow |
Шаардлага бичих | PRD: … | PRD: Tour Operator Admin Panel |
Бичиг баримт | DOC: … | DOC: Partner Onboarding Guide |
Хэрэглэгчийн дуу хоолой | UX Feedback: … | UX Feedback: Dropdown багасгаж өгөх |
📎 Сайн туршлага
Товч биш, ойлгомжтой бичих: “Admin дээр асуудал байна” бус, “Admin дээр task list хоосон гарч байна” гэх мэт
Context линк хавсаргах: Discord screenshot, loom, хэрэглэгчийн жишээ, support ticket гэх мэт
Label ашиглах: Task filter хийх, ангилахад тусална
Тайлбарт “юу хийх, яагаад” гэсэн хослолыг ашиглах
⚠️ Буруу жишээ
Буруу | Зөв |
“Button эвдэрсэн” | [BUG] “Submit” button doesn't respond on mobile |
“User хэлсэн” | UX Feedback: БТК форм дээр төрийн мэдээлэл дутуу байна – Discord convo: link |
“Сайн болгох” | [REQ] Add tooltips for revenue metrics on dashboard |
💬 Уриа үг
“Task бол зөвхөн ажил биш — асуудлыг шийдэх нотолгоо юм.”
Таск бүр өөрийн lifecycle-тай. Түүнийг зөв эхлүүлэх нь хагас ялалт.