Бүтээгдэхүүний багийн боловсруулж буй шийдэл, хөгжүүлж буй фичер бүр нь бусад багуудын ажилд шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Иймд тухайн багуудад зөв цагт, тодорхой, хэрэгцээт хэлбэрээр мэдээлэл өгөх нь бүтээгдэхүүн амжилттай хэрэглэгчид хүрэх гол нөхцөл болдог.
🟩 1. Support багт мэдээлэл өгөх
Хэзээ мэдээлэх вэ?
Шинэ фичер, өөрчлөлт, сайжруулалт хийж дуусах үед
Хэрэглэгчид нөлөөлж болох системийн өөрчлөлтийн өмнө
Support-ийн зүгээс ирсэн санал, гомдолд тулгуурласан шийдэл хэрэгжүүлсэн үед
Яаж мэдээлэх вэ?
Loom видео, заавар, changelog ашиглана
Discord-ийн #support-announcements сувагт товч мэдээлэл оруулах
Skool / Docs дээр фичерийн хэрэглэгчийн заавар болон тусламжийн материал оруулж холбох
Юуг анхаарах вэ?
Хэрэглэгчийн perspective-ээс ойлгомжтой тайлбар
“Яагаад өөрчлөгдсөн вэ?”, “Хэрэглэгч юу анзаарч мэдэх вэ?”, “Юу анхааруулж хэлэх вэ?” гэсэн асуултад хариулсан байх
🟩 2. Tech багт мэдээлэл өгөх
Хэзээ мэдээлэх вэ?
Шинэ фичер төлөвлөж эхлэх үед
Шаардлагын баримт бичиг (PRD) боловсруулсны дараа
Архитектур, дата, API зэрэг хөгжүүлэлтийн хамааралтай хэсэгт өөрчлөлт орох үед
Яаж мэдээлэх вэ?
PRD болон скаупыг бичгээр илгээх
Weekly Dev Sync хурал дээр аман хэлбэрээр танилцуулах
Discord дээр #tech-product-collab зэрэг тусгай сувгаар ойлголтоо нээлттэй хуваалцах
Юуг анхаарах вэ?
Requirements → Use case → UX → Technical Constraints гэсэн дараалалтай илэрхийлэх
Илүү олон нөхцөл, уялдаа бүхий асуудалд loom видео ашиглаж “What, Why, How”-г тайлбарлах
Тодорхойгүй зүйлсийг “Open questions” хэлбэрээр ил тод үлдээж, хамтдаа шийдэхэд бэлэн байх
🟩 3. Marketing багт мэдээлэл өгөх
Хэзээ мэдээлэх вэ?
Шинэ фичер / бүтээгдэхүүнийг release хийх үед
Хэрэглэгчдэд чиглэсэн кампанит ажил, сурталчилгааны материал гаргахын өмнө
Хэрэглэгчийн туршлага, амжилттай кейс дээр суурилсан story боловсруулах үед
Яаж мэдээлэх вэ?
Фичерийн гол ашиг тус, зорилго, хэрэглэгчийн нөхцөл байдлыг тайлбарласан контент brief
Product-ийн loom видео болон demo бэлдэх
Positioning (ямар хэрэглэгч, ямар асуудалд тохирох вэ) тодорхой болгож өгөх
Юуг анхаарах вэ?
Техникийн бус, хэрэглэгчдэд хялбар ойлгогдох хэлбэрээр илэрхийлэх
Бүтээгдэхүүний үнэ цэнэ, ялгарал, онцлогийг оновчтой томъёолох
Тус багтай өмнө нь гарсан бүтэлгүй ойлголтууд байвал iteration хийж засахад бэлэн байх
💬 Нийтлэг зөвлөмжүүд
Мэдээллийг урьдчилан өгөх нь хамтрагч багуудын ачааллыг багасгаж, үр дүнг өсгөнө
Асуух асуултыг урьдчилан таамаглах нь мэдээллийг бүрэн болгодог
Мэдээлэл нэг сувгаар биш, олон хэлбэрээр хүргэх (text + loom + visual)
🔄 Нээлттэй байдлын зарчим
“Support ойлгоогүй бол хэрэглэгч ойлгохгүй. Tech ойлгоогүй бол бүтэхгүй. Marketing ойлгоогүй бол хэн ч мэдэхгүй.”