Бүтээгдэхүүний багийн эрхэм зорилго нь erxes XOS-ийн цаад утга, хэрэглэгчийн амжилт болон компанийн өсөлтийг холбох гүүр болдог. Бид зөвхөн бүтээгдэхүүн бүтээдэггүй — харин хэрэглэгчид болон багуудын амжилтыг бүтээгч систем, шийдэл бий болгодог.
🎯 Эрхэм зорилго:
“Бизнесүүдийн өвөрмөц туршлагыг дэмжсэн, дахин ашиглагдах, өргөтгөгдөх боломжтой бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгч төвтэйгээр тууштай сайжруулж, erxes XOS-ийг дэлхийн хэмжээнд амжилттай нэвтрүүлэх.”
🔍 Үндсэн чиглэлүүд:
Хэрэглэгч төвтэй хандлага
Бодит хэрэглэгчийн асуудлыг ойлгож, түүнд тулгуурласан шийдэл гаргах.
“Feedback → Prioritization → Solution” циклд тулгуурласан хөгжүүлэлт хийх.
Дахин ашиглагдах архитектур
Платформын модульчлагдсан бүтэц, олон салбарт тохируулан хялбарчилсан шийдлийг хөгжүүлэх.
XOS цөм дээр суурилсан бүтээгдэхүүн бүрийг стандартжуулан гаргах.
Тасралтгүй сайжруулалт ба өгөгдөлд суурилсан шийдвэр
Хэрэглэгчийн зан төлөв, үйлдлүүд дээр суурилсан A/B test, data-informed iterations.
MVP → Iteration → Scaling процессийг тогтвортой хэрэгжүүлэх.
Нээлттэй эх ба хамтын хөгжүүлэлт
Нээлттэй эхийг дэмжин, олон улсын developer болон agency партнёруудаар өргөжих боломжийг дэмжих.
Салбарын онцлогийг тусгасан шийдэл
Бүх салбарт нийтлэг асуудал болон тусгай хэрэгцээг ялгаж, төвлөрсөн шийдлүүд бий болгох
💡 Хэн хариуцах вэ?
Бүтээгдэхүүний багийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд дараах хүмүүсийн оролцоо чухал:
Product Lead – Бүтээгдэхүүний чиглэл, roadmap тодорхойлох
Product Managers – Шаардлага тодорхойлж, хөгжүүлэлтийн циклийг удирдах
Design & Research – UX болон хэрэглэгчийн туршлагыг сайжруулах
Engineering – Бүтээгдэхүүнийг чанартай, өргөтгөгдөх байдлаар хөгжүүлэх