Бүтээгдэхүүний баг нь зөвхөн өөрийн ажлуудыг гүйцэтгэхээс гадна байгууллагын хэмжээнд болоход чиглэсэн олон төрлийн уулзалтуудад идэвхтэй оролцдог. Энэ нь багуудын уялдаа холбоог сайжруулж, асуудлыг эрт илрүүлж, шийдэлд хүрэхийг хөнгөвчилдөг.
1. Бүх нийтээр тайлагнах хурал — Cycle Meetings
Хуваагдал:
Tech Cycle Meeting — Хөгжүүлэлтийн баг тайлагнана
Non-Tech Cycle Meeting — Хөгжүүлэлтээс бусад багууд (Product, Support, Project гэх мэт) тайлагнана
🔔 Бүх гишүүд оролцдог бөгөөд зөвхөн багийн ахлагч биш, ажил гүйцэтгэсэн хүн өөрөө ярьдаг нь онцлог.
2. Product Team Weekly Meeting
Зорилго:
Бүтээгдэхүүний багийн дотоод харилцаа, ажлын ахиц, шийдвэрлэх шаардлагатай асуудлыг хамтдаа хэлэлцэх
3. Dev Team Weekly Meeting
Зорилго:
Тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой хөгжүүлэлтийн багтай тайлагнах, уялдаатай ажиллах, асуудал илрүүлэх, шийдэх
⚠️ Хөгжүүлэгчид таск бүртгэхээ мартдаг тул бүтээгдэхүүний баг бүртгэл байгаа эсэхийг шаардлагатай бол шалгаж, бүртгүүлдэг.
4. Daily Meeting (Өдөр тутмын шуурхай уулзалтууд)
Зорилго:
Бусад багуудтай хурдан харилцаж, хамааралтай асуудлыг шуурхай шийдэх
✅ Product баг нь хурал хийх хүсэлт ирсэн тохиолдолд заавал оролцож, хамааралтай асуудлаа хэлэлцдэг.
🧩 Хамгийн чухал дүрмүүд
Ямар ч уулзалт бүрд “зорилго, оролцогч, шийдвэр” тодорхой байх ёстой
Screen share ашиглах нь ойлголтыг нэмэгдүүлдэг тул заавал хэрэглэнэ
Онцлох ажлыг бусад баг мэдэхээр дэлгэрүүлэн тайлбарлах нь уялдаа холбоог сайжруулна
Багаж хэрэгслүүд
💬 Уриа үг
“Уулзалт бол ажил хийгддэг газар биш — ажил хэрхэн хийгдэж байгааг хамтдаа ойлгодог газар.”