Postmortem бол нэг алдаа эсвэл бүтэлгүйтсэн нөхцөл байдлын дараа шалтгаан, үр дагавар, сургамж болон шийдвэрлэлийг бичиг баримтжуулах, хэлэлцэх, системчилж суралцах үйл явц юм. Зорилго нь хэнийг буруутгах биш, харин юу, яагаад буруу болсон, яаж дахин давтахгүй байх вэ гэдэг дээр төвлөрөх явдал.
🎯 Хэзээ Postmortem хийх вэ?
Хэрэглэгчид нөлөөлсөн алдаа, саатал, хойшлолт гарсан үед
Буруу ойлголцлоос шалтгаалсан үр дүнгүй ажил болсон үед
Төлөвлөсөн үр дүнд хүрээгүй фичер, төслийн дараа
Нэг багийн биш, олон баг оролцсон алдаа, зөрчил гарсан тохиолдолд
Сургамж авах боломжтой “ялимгүй” асуудлууд ч мөн хамаарна
🛠 Хэрхэн хийх вэ?
I. Postmortem баримт бичиг бэлтгэх
📍 Хаана: office.erxes.io > Docs буюу Skool
📍 Нэршил: Postmortem: [Асуудлын товч нэр] – YYYY.MM.DD
Стандарт бүтэц:
Overview:
Юу болсон тухай товч тайлбар (1–2 өгүүлбэрээр)Товч Timeline:
Алдаа гарсан цагаас эхлээд шийдэгдтэл болсон үйл явдлыг цагийн дарааллаар жагсаана
→ Example:2025.06.03 – 10:42: Admin login task error report from Support
2025.06.03 – 11:15: Dev баг оношлох ажил эхлүүлсэн
2025.06.03 – 13:45: Bug fixed, deployed to production
Root Cause (үндсэн шалтгаан):
Юунаас болж ийм нөхцөл үүссэн бэ?
Аль шатанд анзаарга алдсан бэ?
Impact (нөлөөлөл):
Хэдэн хэрэглэгчид, ямар хугацаанд нөлөөлсөн бэ?
Дотоод багт ямар үр дагавар учирсан бэ?
What went well (сайн зүйл):
Юу хурдан, зөв хийгдсэн бэ?
What went wrong (алдаа):
Юу дутуу, буруу, анхааралгүй байсан бэ?
Action Items / Solutions:
Одоо ямар арга хэмжээ авах вэ?
Давтагдахаас сэргийлэх тогтолцоо, checklist, process яаж сайжруулах вэ?
II. Postmortem уулзалт зохион байгуулах (хэрэв шаардлагатай бол)
Оролцогч багуудтай 30–45 минутын хэлэлцүүлэг зохион байгуулна
Бичсэн postmortem doc дээр тулгуурлан as-is → to-be хэлэлцэнэ
Шийдвэрлэсэн Action items-ыг таск болгон бүртгэж, хариуцагч томилно
✅ Postmortem-д анхаарах зүйлс
📎 Postmortem-ийн таск формат
Нэр: [POSTMORTEM] Bug: Sales funnel submission – 2025.06.03
Pipeline: 🤝Team issue → 📌Planning (action item тусгаарлана)
Attach: Docs link, loom тайлбар (хэрэв байгаа бол)
💬 Уриа үг
“Postmortem бол алдааг давтахгүйн төлөө хийдэг үнэнч тайлан, итгэлцлийн баталгаа юм.”