PRD (Product Requirements Document) буюу Шаардлагын баримт бичиг нь тухайн бүтээгдэхүүн, фичерийн зорилго, шийдэх асуудал, хүрэх үр дүн, техникийн болон UX шаардлага, бизнесийн үнэ цэнийг нэгтгэсэн нэгдсэн ойлголтын баримт юм. Энэ нь хөгжүүлэлт, дизайн, суппорт, маркетинг, менежментийн шийдвэрүүдэд суурь болно.
🎯 Зорилго
Бүх оролцогч талуудад нэгдмэл ойлголт өгөх
Хөгжүүлэлт болон дизайны бодит шийдлийг төлөвлөхөд суурь болох
Бизнесийн зорилтод нийцсэн эсэхийг баталгаажуулах
Цаг хугацаа, нөөц, scope-ыг тодорхой байлгах
🧭 Ерөнхий зарчим
PRD бичилгүйгээр фичер эхлүүлэхгүй
Шийдэл биш, асуудалд төвлөрөх
PRD нь амьд баримт — хөгжүүлэлтийн явцад update хийж болдог
Бүх багтай нээлттэй хуваалцсан, ойлгомжтой бүтэцтэй байх
🛠 Хэрхэн бичих вэ?
PRD бичихдээ дараах стандарт бүтэц-ийг ашиглана:
1. Overview (Тойм)
Юу хийх гэж байна? Ямар асуудал шийдэх гэж байна?
Фичерийн товч нэр, хамааралтай бүтээгдэхүүн
Гол зорилго (1–2 өгүүлбэрээр)
2. Problem Statement (Асуудлын тодорхойлолт)
Хэрэглэгч ямар асуудалтай тулгарч байна вэ?
Бид яагаад энэ асуудлыг шийдэх шаардлагатай вэ?
3. Goals / Success Criteria (Зорилго ба Амжилтын шалгуур)
Бизнес болон хэрэглэгчийн ямар үр дүнг зорьж байна вэ?
Амжилттай болсон эсэхийг яаж хэмжих вэ? (ж. Conversion rate ↑, Usage rate ↑)
4. Scope (Хүрээ)
Юу хийх вэ, юу хийхгүй вэ гэдгийг тодорхой зааглах
MVP хүрээнд багтах болон дараагийн итерациудад хийх зүйлс
5. User Flow / UX Considerations
Хэрэглэгчийн алхам бүрийг дүрслэх
UI wireframe, screenshot, loom видео хавсаргаж болно
UX-ийн онцгой анхаарах зүйлс
6. Technical Notes / Constraints
Dev багтай ярилцсан архитектурын асуудал, API integration гэх мэт
Боломжит хязгаарлалт, дэмжих системийн шаардлага
7. Dependencies & Stakeholders
Бусад багтай уялдах зүйлс, input шаардлагатай stakeholder-ууд
Хүлээгдэж буй дата, шийдвэр, баталгаажуулалт
8. Timeline & Estimate
Хэзээ эхлэх, хэзээ дуусах төлөвтэй
Development effort (ж. work hours, sprint-ийн хэмжээнд)
9. Open Questions / Risks
Ил тод байгаа эрсдэлүүд, шийдэл тодорхойгүй байгаа зүйлс
Асуулт, шалгах шаардлагатай гипотезууд
10. Appendix
Лавлах линк: хэрэглэгчийн санал, судалгаа, loom, discord discussion, task ID гэх мэт
📂 Хаана бичих вэ?
PRD-ийг office.erxes.io > Docs хэсэгт бичих
Тасктай холбох (task ID оруулах)
Хэрвээ дизайн, UX элемент оролцвол Skool болон Loom хавсаргах
✅ Сайн туршлага
💬 Уриа үг
“Сайн PRD бол асуудлыг яг үнэндээ ойлгосны баталгаа. Муу PRD бол шийдэлд яарсан алдаа.”