Sprint бүрийн төгсгөлд бүтээгдэхүүний баг хийсэн ажлаа дүгнэж, таскуудыг системд бүртгэлтэй байлгаж, фичерүүдийг release хийх эсэхийг баталгаажуулан, хамтран ажилласан багуудад мэдээлэл хүргэх шаардлагатай. Мөн дараагийн iteration-д өгөх сургамж, сайжруулалтыг тодорхой болгох үе шат юм.
✅ 1. Task бүрийг шалгаж дуусгах
office.erxes.io > Task дээрх тухайн sprint-ийн бүх task-ууд "Done" / "Canceled" / "Deferred" төлөвт орсон эсэхийг шалгах
“Work hours” зарцуулалтыг бөглөсөн эсэх
Task бүр дээр update, comment, loom бичлэг зэрэг нотолгоо бүхий тайлбар үлдээсэн эсэх
Таск бүр cycle-д харьяалагдаж байгаа эсэхийг нягтлах
✅ 2. Release хийх task-уудыг тусгаарлах
Release хийх task-уудыг 📢Release pipeline руу шилжүүлсэн эсэх
Шинэ фичер, сайжруулалтын changelog бүрдүүлсэн эсэх
Loom видео, заавар, doc холбоосыг бүрдүүлж support + marketing багт хуваалцахад бэлэн болгосон эсэх
Хэрэв release хийгдэхгүй task байвал ямар шалтгаанаар deferred болсон эсэхийг тэмдэглэсэн эсэх
✅ 3. Cycle уулзалтад бэлтгэх (Non-Tech Cycle)
Тайлагнах task-уудаа жагсаасан
Screen share хийхэд тохиромжтой материал (loom, live demo, task dashboard) бэлдсэн
Бусад багт хамааралтай, онцлох ажлуудыг тэмдэглэсэн
Өөрийн хийсэн ажлаа өөрөө танилцуулахаар бэлдсэн
✅ 4. Дүгнэлт, iteration бэлдэх
Sprint-ийн зорилго биелсэн эсэхийг тодорхойлсон
Гарсан саад, ойлголцлын зөрүүг тэмдэглэсэн
Хойшилсон task-уудыг дараагийн cycle-д оруулах эсэх шийдвэр гаргасан
Хийсэн ажлаас үүссэн шинэ санаа / шаардлагын таскуудыг дахин үүсгэсэн
✅ 5. Бусад багтай мэдээлэл хуваалцах
Support багт – хэрэглэгчид мэдээлэх шаардлагатай өөрчлөлт, заавар, loom видео хүргүүлсэн
Tech багтай – release dependency, API update зэргийг баталгаажуулсан
Marketing багтай – шинэ фичерийн гол мессеж, үр өгөөж, ашиг тусыг тайлбарласан
Docs / Skool – хэрэглэгчийн заавар болон дотоод reference шинэчлэгдсэн эсэхийг шалгасан
🧠 Нэмэлт зөвлөмж
✅ Task нэршил, тайлбар, статус цэгцтэй байвал тайлагнах болон release хийхэд цаг хэмнэдэг
✅ Sprint дууссаны дараа багтаа “ямар туршлага авсан бэ” гэдэгт төвлөрсөн богино рефлекс хэлэлцүүлэг хийвэл iteration улам сайжирна
✅ “Done ≠ Delivered” — хэрэглэгчийн гарт хүрч, ашиглагдаж байж л жинхэнэ утгаараа хийсэн болно
💬 Уриа үг
“Sprint-ийг дуусгасан гэдэг нь зөвхөн гүйцэтгэл биш — ойлголцол, нэгдсэн үр дүн гэсэн үг.”