Бүтээгдэхүүний баг нь бүтэн цагийн (full-time), үр дүн төвтэй (outcome-focused), зайнаас ажиллах боломжтой, уян хатан соёлтой орчинд ажилладаг. Ажлын хуваарийг баг өөрсдөө удирддаг бөгөөд бүтээмж, хариуцлага, харилцан ойлголцолд тулгуурлан зохион байгуулдаг.
🕒 Ажлын хуваарь
Нийтлэг зарчим:
Тууштай бүтээмжтэй цагаа өөрөө сонгоно
Ажлын явцыг task дээрх бүртгэл, тайлагнал-аар дамжуулан тодорхойлно
Хэзээ ажиллаж байгаагаа заавал мэдэгдэх албагүй ч, хамт олон харилцаж болох эсэхийг мэдэгдэх нь зохимжтой
Тогтмол уулзалтууд:
🗓 Пүрэв – Product багийн уулзалт 10:00 (биет)
🗓 Долоо хоногт нэг удаа – Хариуцсан бүтээгдэхүүний Dev багтай sync хийх (онлайн)
🗓 Сар бүрийн 1, 16 – Нийт байгууллагын Cycle Meeting (онлайн)
Онцлох зүйлс:
Сүлжээ тасрах, гадуур явах, чөлөө авах зэрэг нөхцөл байдалд Discord-д заавал мэдэгдэнэ
Цагийн менежмент бол хувь хүний бүрэн хариуцлага
💬 Харилцаа, мэдээлэл солилцоо
Бидний харилцааны зарчим:
Ил тод, хурдан, эелдэг
Мэдээллийг буцаахгүй хураах биш, хуваалцах нь үр дүн юм
Харилцааг “notification” гэж үзэх бус, хувь нэмэр гэж ойлгоно
Харилцах сувгууд:
Харилцахад анхаарах соёл:
Аливаа асуултыг нээлттэй тавих – “Би мэдэхгүй” гэж хэлэх нь асуудал биш
Reply with context – зөвхөн emoji биш, хэнд, юунд хариулж байгаагаа тодорхой болгох
Бусдад тусалсан мэдээллийг нээлттэй үлдээх – хувийн чат биш, аль болох нээлттэй сувгаар
🧠 Хариуцлагын зарчим
Хугацаандаа хийсэн task нь хамгийн үр дүнтэй харилцааны илэрхийлэл
Бусдад төвөг болохоос айхгүй, асуух, туслах, эрт анхааруулах нь багийн соёлын нэг хэсэг
“Хаана байна?”, “Хийгдсэн үү?” гэх мэт зүйлсийг task дээр харагдах байдлаар өөрөө илэрхийлэх нь хамгийн зохистой
💬 Уриа үг
“Мэдээллийг хуваалцах нь харилцаа биш — хамтран бүтээх эхлэл юм.”