Бид та бүхэндээ Эрксис багийн 2022-2025 онуудад хийж хэрэгжүүлэх хураангуй бизнес төлөвлөгөөг хүргүүлж байна. 1. Бизнесийн тухай товч Эрксис нь маркетинг, борлуулалт, харилцагчийн үйлчилгээний хэлтэс хоорондын уялдаа холбоог сайжруулах, байгууллагын хэрэглэгчидтэй харилцдаг сошиал платформуудыг нэг системд нэгтгэн, цаашлаад бизнес процессыг эмх цэгцтэй, бүтээмжтэй, хурдан өсгөх зорилготой. Бизнесийн байгууллагууд платформыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь маркетингийн болоод хүний нөөцийн үр ашиггүй зардлуудыг бууруулах, олон сошиал платформд зэрэг хандан, ажиллах цаг хугацаа, төлбөрөө хэмнэх, хэрэглэгчтэйгээ нэг цонхноос харилцаж, нэгдсэн мэдээллийн сангаа бүрдүүлэх, маркетинг, борлуулалтаа оновчлох, зорилтот хэрэглэгчээ бөөцийлөх зэрэг үр дүнд хүрнэ. Энэхүү платформ нь 2016 оны 1-р сард Нью медиа Групп-ийн судалгаа шинжилгээний багт судлагдаж, үүнээс хойш тасралтгүй хөгжүүлэлт хийгдсээр 2018 оны 07-р сард албан ёсоор ХХК-аар бүртгэгдэж, өрх тусгаарлан биеэ даасан билээ. 3. Үйл ажиллагааны төлөвлөгөө
Бид 2025 оны турш дор дурдсан ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх замаар эрксис платформыг олон улсын зах зээлд хүргэхээр ажиллаж байна. 1. Дотоодын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй зорилтот 5000 гаруй байгууллагуудад платформын онлайн болон энтерпрайз хувилбарыг нэвтрүүлэх, суурилуулалт хийх. 2. АНУ-ын Левайтэн Сикүрити компаниар харилцагчдын мэдээллийн аюулгүй байдлыг үнэлүүлэх улмаар олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх мэдээллийг аюулгүй байдлын баталгаа бүхий Жи Ди Пи Ар гэрчилгээг (GDPR Certificate) авах. 3. АНУ-ын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөх үүднээс тус улсын томоохон хөрөнгө оруулалтын сан эсвэл венчур хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалт босгох. 4. Эрксис платформыг "Whatsapp, Viber, Telegram, Line, Wordpress, Jamstack, Shopify, Woocommerce" зэрэг олон улсад нэр хүнд бүхий системийн интеграцад холбогдох. 5. Платформын SaaS буюу онлайн хувилбарын хөгжүүлэлтийг бэлэн болгож зах зээлд нэвтрүүлэх. 6. Платформын OS хувилбарыг үнэгүй ашиглаж буй 25,000 гаруй харилцагчдыг төлбөрт үйлчилгээнд шилжүүлэх, OS community-г өргөн хүрээнд үүсгэх, экосистем бүрдүүлэх. 4. Санхүүгийн төлөвлөгөө 2023 оны эхнээс дотоодын томоохон 500 гаруй харилцагчдад платформын энперпрайз хувилбарыг хүргэх, түүнчлэн SaaS буюу онлайн хувилбарыг гаднын болон дотоодын 10,000 гаруй харилцагчдад нэвтрүүлснээр 2024 оны эцэст 14.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 11.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төсөөлж байна.
Түүнчлэн, 2024 онд платформын нээлттэй эхийн хувилбарыг үнэгүй ашиглаж буй 25,000 гаруй харилцагчдыг төлбөрт үйлчилгээнд шилжүүлснээр 2025 оны төгсгөлд 47.6 тэрбум төгрөгийн орлоготой ажиллах хүлээлттэй байна.
2022 оны орлого, үр дүнгийн төлөвлөгөө
5. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төлөвлөгөө Эрксис платформ нь 2016-2021 оны хооронд зурагт харуулсан хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэсэн бөгөөд цаашид хөгжүүлэх томоохон ажлуудыг дор зурагт харуулав
|



