Харилцагчдаас ирсэн хүсэлтийг болж өгвөл Team Inbox-оор хүлээж аваад түүнийг нь баруун дээд буланд байгаа Convert to Card байдлаар автоматаар харилцагчаа уяж картаа үүсгээрэй.
Шинэ хүсэлтийг дараах хэсэгт Task картаар оруулна:
-
Menu: https://office.erxes.io/- > Ticket
-
Board: erxes Inc
-
Pipeline: SaaS Ticket
-
Stage: New
errorCAUTION
Давхардуулж карт үүсгэхгүйн тулд болж өгвөл Global Search эсвэл Pipeline дотроо Show Menu гэж байгаад төстэй карт бүртгэгдсэн эсэхийг хайж шалгаарай.
Шинэ карт үүсгэхдээ дараах мэдээллийг заавал оруулна:
-
Картын нэр өгөхдөө заавал латинаар бичнэ
-
Ач холбогдлын зэргийг сонгох
-
Ерөнхий байдлаар бүх хүсэлтээ дараах 3 хэсэгт хуваадаг:
-
Bug 🐞 алдаа засах
-
Improvement 🍄 байгаа юмыг сайжруулах
-
New feature ✨ цоо шинэ функц feature нэмэх
-
Tutorial needed 📖 гарын авлага шаардлагатай
-
Performance 📈 системийн хүчин чадалыг сайжруулах
-
-
Хүсэлтийг хүлээн авсан харилцагчийн мэргэжилтэн өөрийгөө ticket-нд assign хийнэ.
-
Ticket ямар сувгаар орж ирсэн эсэхийг сонгоно.
-
Ticket талаар дэлгэрэнгүй мэдээллийг оруулна.
-
Нэмэлт тайлбар, материал, зурагнуудаа оруулах
-
Энэхүү хүсэлтийн илгээсэн байгууллага болон
-
Харилцагчийг холбох - Харилцагчийн датанд байгууллагыг нь заавал холбосон байх
-
Харилцагчийн хүсэлтийг Task дээр Хөгжүүлэлтийн хүсэлт илгээх зааварчилгааны дагуу бүртгэж хөгжүүлэлтийн багт хүлээлгэн өгөх
-
Ажлын тухай асуулт, нэмэлт мэдээлэл цаг тухайд нь орж ирвэл тэмдэглэл болгон үлдээх, бусад багийн гишүүдийг дурдах
Өөрийн бүртгүүлсэн хүсэлтийн явцыг тодруулах
Спринтэд орохоос өмнө бүртгүүлсэн хүсэлтийнхээ явцыг асууж тодруулах, шаардлагатай нэмэлт мэдээллийг өгөх нь анх мэдээллэсэн хүний үүрэг гэдгийг анхаараарай. Спринтэд орсны дараа зөв зохистой, цаг тухайд нь хэрэгжүүлж ажлыг дуусгах нь бүтээгдэхүүн хариуцсан менежер болон хөгжүүлэгчийн үүрэг юм.
Хүсэлтийн явцад шаардлагатай тохиолдолд харилцагчид хүсэлт шийдвэрлэх явцын талаар мэдээлэл өгөх
SaaS Ticket бүртгэх талбарт доорх Stage-үүдийг үүсгэсэн байх бөгөөд таны хүсэлтийг тодорхойлох, шийдвэрлэх явцад шаардлагатай алхамуудыг жагсаасан бөгөөд мөн зарим нэг алхамыг автоматжуулсан байгаа тул та өөрийн шаардлагатай үйлдлийг хийхдээ картыг тухайн Stage дор зөөн авчирснаар автоматаар тохируулсан имэйлүүд харилцагчид илгээгдэх болно. 💌 тэмдэгтэй Stage-үүдийн ард автомат имэйл илгээгдэх тохиргоо тохируулсан байгаа болно. Үүнд:
-
Quick check-up call scheduled 💌 - "Хүсэлт тодорхойлох/шалгах онлайн уулзалт товлох" имэйл илгээгдэнэ.
-
In Backlog 💌 - "Хүсэлтийг Backlog-тоо бүртгэж авлаа" имэйл илгээгдэнэ.
-
In current sprint 💌 - "Хүсэлтийг энэ спринтээр шийдвэрлэж эхэллээ" имэйл илгээгдэнэ.
-
Not resolved but closed - Хүсэлт шийдвэрлэгдээгүй боловч хүсэлтийг хаалаа.
-
Resolved - Шийдвэрлэгдсэн.
-
Confirmed to client 💌 - "Шийдвэрлэгдсэн эсэхийг харилцагчид мэдэгдэх" имэйл илгээгдэнэ.
errorCAUTION
Эдгээр автомат имэйлүүд явахын тулд тухайн картны бүртгэл хэсгүүд бүрэн бөглөгдсөн байж явах боломжтой тул картыг автоматжуулсан Stage рүү зөөхөөс өмнө заавал бүх талбарууд бөглөгдсөн эсэхийг шалгаарай.
Хүсэлт шийдвэрлэгдсний дараа харилцагчаас ирсэн conversation-ийг хаах
Ticket-ийг шийдвэрлэсний дараа харилцагчаас ирсэн яриаг Resolve хийснээр хүсэлтийг бүрэн шийдэгдсэнд тооцно.